Ц.Сандуйг огцруулах хангалттай үндэслэл бүрджээ

2017 оны 08 сарын 30

"60 тэрбумын автор" болох Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй одоо болтол НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хашсаар байна. Монголчууд "Хааны алба халаатай, эдний алба ээлжтэй" гэж ярьдаг. Гэвч албан тушаалаасаа огцрох дургүй, түүнтэйгээ үхэн хатан зууралдсар байгаа хүн бол Ц.Сандуй. Түүний ингэж албан тушаалаасаа буухыг хүсэхгүй байгаа нь цаана учиртай. Өөрийн бүх эрх, мэдэл, албан тушаалаасаа огцорч, энгийн иргэн болсон  хойно  хууль шүүхийн байгууллагаас түүнийг шалгахад тэрээр авлига, албан тушаалын хэргээр  хариуцлага хүлээхээс эмээж байгаа биз.  

Ц.Сандуй гэдэг хүнийг  60 тэрбум төгрөгөөр төрийн албыг  наймаалах гэсэн үндэслэлээр нь, мөн  Нийслэлийн МАн-ын дарга  атлаа  намынхаа олон мянган  жирийн гишүүдийн итгэл үнэшил рүү ус цацсан үйлдлээс нь болж түүнийг албан тушаалаас нь хэдийнэ огцруулах ёстой байсан ч өмнө нь  МАН-ын дарга, Удирдах зөвлөл түүнийг хаацайлаад өнгөрсөн. Гэсэн хэдий ч Ц.Сандуйг албан тушаалаас нь огцруулах ёстой гэсэн шаардлагыг иргэд олон нийт, сэтгүүлчид, НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид тавьсаар байгаа. Өчигдөрхөн  “Монгол ТВ” мэдээллийн хөтөлбөрөөрөө Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлхий даяар зарлаж, олон зуун сэтгүүлчийн хамтран эрэн сурвалжилж буй “Панамын баримтууд” сурвалжлагын цувралаараа Ц.Сандуйгийн төрсөн  дүү болох Ц.Сэргэлэнтэй холбоотой оффшор бүсдэх компани болон түүний нэр дээрх  компани, Улаанбаатар хот дах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллүүдийг ил болгосон байна. http://www.ikon.mn/n/13cm

Дээр дурьдагдсан Ц.Сэргэлэнгийн нэр дээрх  оффор бүс дэх компани болон үл хөдлөх хөрөнгө, орон сууц, 25 компанийг НИТХ-ын дарга Ц.Сандуйтай холбож үзэхэд хүзрэгж байгаа юм.

Мөн өчигдөр шөнө болтол хуралдсан УИХ дах МАН-ын бүлгийнхурал дээр "60 тэрбум"-ын асуудлыг хэлэлцэхэд МАНын дарга М.Энхболд "...Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз" хэмээн хэлсэн нь үндсэндээ Ц.Сандуйг цаашид МАН-ын зүгээс хамгаалах шаардлагагүй гэдгийг шулуухан хэлсэн гэж ойлгож болно.  Энэ бүхний дараа Ц.Сандуй огцрох нь тодорхой боллоо.

НИТХ-ын дарга  Ц.Сандуйгийн хувьд  нэг бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх, нөгөө бол НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн шийдвэрээр огцрох гэсэн хоёр зам үлдээд байна. Улс төрийн алсын хараа, ирээдүйдээ бодвол Ц.Сандуй өөрийн хүсэлтээр албан тушаалас огцрох нь өөрт нь хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.

Ц.Бат


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.41.250) 2025 оны 03 сарын 13

Ц. Сандуйг Албан тушаалаас нь огцруулж, МАН-аас хөөх, ард түмний хөрөнгийг хуйвалдан хулгайлсан асуудалд нь хуулийн хариуцлага хүлээлгэж яллах ёстой. Эс тэгвээс Х. Баттулга шиг Доржзодовдох гэх хулхи мэхийг хийж хүнийг нандин сайхан итгэлийг хөсөрдүүлэн түгжилдэнэ гэдгийг санах ёстой.

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Аавын сургаал алт . Эх нь хээр алаг бол .. Аавын эрдэм хүүд .. Аавын байгаад арилжаа наймаа хииж сур ...

1  |  0
Иргэн(27.123.214.82) 2025 оны 03 сарын 13

Хогийн уйл ажиллагаагзохион байгуулж сайн хумуусээ хилмэгдуулж эхэллээдээ?!

1  |  0
ZOCHIN(139.5.217.77) 2025 оны 03 сарын 13

AAW NI CXD IIN ZASAG DARGA OLON JIL XIISEN. MAN NAMIINXAN UR UDMAARAA MONGOL ULSIIG UDIRDAN ZALAX YSTOI YM GEJ UU? XUWI XUNIIXEE XUWID ULS ORONDOO YMAR GAIXALTAI GAWIYA BSAN GEJ IIM ERXIIG EDLENE WE? ESWEL MAN NAM DANDAA BOXIR AJLUUD XIILGEJ BSNIIXAA TOLOOSIIG TOLJ BDAG UM BOLOW UU?

1  |  0
ичээч ээ(202.179.24.150) 2025 оны 03 сарын 13

Ийм ичдэггүй луйварчид дэлхийд Монголоос өөр газар байхгүй. Ард түмэн нь яаж амьдарч байгааг мэдэхээ байсан , өөдгүй муу шаарууд

1  |  0
dnivra(202.55.180.2) 2025 оны 03 сарын 13

unen teneg shuu iim humuuc zzmzan iig ballaj baigaa baihgui uv ih canacan gazar ec honog hoocon gegchiin ulger bolcon humuus

1  |  0
Үзэн ядагч(118.92.50.103) 2025 оны 03 сарын 13

Ийм новш эргэж бүү үзэгдээсэй. Хулгайч царайлсан шаар, бусдыгаа хурдан илчил чамд өлзийтэй

1  |  0
Top