Өнөөдөр Монгол, Америк, Япон улсын гурван талт уулзалт болно

2017 оны 08 сарын 30

 

Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын 3 дахь удаагийн гурван талт уулзалт 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Энэхүү уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талаас Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Л.Стоун, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тэргүүлж оролцоно.

Энэхүү уулзалтаар гурван талын нийгэм, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц, Улаанбаатарын яриа хэлэлцээ болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батцэцэг(51.15.76.81) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

1  |  0
Сайхнаа(51.15.70.13) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

1  |  0
Top