60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРД

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь тодорхой болов. Тэд гудсан доогуур Монголын хамаг баялгийг гулгуулсаар дуусгахаар шунаж байна. Тэдний тулман дахь мөнгөний тоо, хэмжээ улам л өсч, харин ард түмний халаас урвуу хамаарлаар дундран шавхагдсаар байгаа нь гашуун хэдий ч үнэн.

Тэдний халаас эхлээд 60 тэрбумаар хэмжигдэж байв. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө тэд 60 тэрбумыг хэрхэн босгох тухай л ярилцаж зүрхэлж байсан. Тэд гэж хэнийг хэлээд буйг уншигчид одоо хэдийнэ нэр, зүс мэддэг болсон гэж тааж байна. М.Энхболд тэргүүтэй намын толгойд сандайлагсад, Ж.Эрдэнэбат тэргүүтэй засгийн толгойд залрагсад, Ц.Сандуй тэргүүтэй албан тушаалын сэнтийд зүүгдэгсдийг хэлж буй.

60 тэрбумын тулам одоо цадиггүй их болсон. УИХ-ын сонгуульд олонхи болсон 2016 оны сонголтыг 60 тэрбумын бүлэглэл гэх цөөхөн хүн өөрсдийн зоог хүртэх боломж гэж харсан нь одоо танигдаж эхэллээ. Сайд нар концесс нэрээр 800 тэрбумыг халаасалсан тухай дуулиан ид өрнөж байна. 60 тэрбумыг хэрхэн туламлах тухай ярьж байсан бүлэглэл өдгөө 800 сая, цаашлаад бүхэл бүтэн Монголын баялгийг цөлмөх талаар бодож байна. Үүний нотолгоо нь алт, зэсийн асар их нөөц бүхий Хармагтайн орд юм.

Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй Хармагтайн ордыг монголчууд бараг л мэдээгүй, дуулаагүй байгаа. Аргагүй. Эрх мэдэлтнүүд тус ордын хувь заяаг ард олноос аль болох далд байлгаж, хөшигний ард нууцаар зооглох санаархалтай байсан учраас аргагүй юм.

Анзаарвал, аль эрт буюу 2010 онд нөөцийг нь тогтоож, “Занаду майнз” гэх Австралийн уул уурхайн компанийн эзэмшилд очжээ. Гэтэл тус компани нь аль хэдийнээ Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж 24 сая доллар босгочихсон байх юм. Компанийн зах зээлийн үнэлгээ нь өдгөө 64 сая ам.доллар гэнэ. Анх “ALS Group” Монголд Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй том орд Монголд нээгдлээ гэж зарласан байдаг. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Дэлхий нийтэд ийнхүү ил тод болсон том баялаг монголчуудын хувьд саяхныг хүртэл огт мэдэгдээгүй байсан нь тун хачирхалтай. Газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан улс хэрнээ ард түмэн нь баялгаа мэдээгүй байсан нь тус ордыг цөөн тооны улстөрчид, бүлэглэл өөрсдийн бялуу байдлаар сэмхэн хувааж “цуслах” гэсэн санаархалтай холбоотой нь одоо ил болж байна.

Тэгвэл тэрхүү дэлхийд гайхагдаад байгаа Хармагтайн орд гээч нь хэдий хэр баялагтай юм бэ. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг л дээ.

“Занаду Майнз"-ийн захирал Эндрю Стюарт “... Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярьжээ.

Монголчууд улстөрчдийн харалган шийдвэрийн үрээр том ордуудаа ашиг хүртэж чадалгүй харийнханд алдчихаад байгаа. Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордууд цөөхөн улстөрчдийн халаасыг зузаалснаас өөр үр ашиг, өгөөжийг Монголын ард түмэнд авчраагүй нь харамсалтай үнэн юм. Одоо нэгэнт байгуулсан гэрээний хор уршгийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, баялгаа гадаад руу сохор зоосны хонжоогүйгээр ачуулж, улс минь өөрөө дампуурлаа зарлахын наахнатай өлөн зэлмэн туйлдаж байгаа билээ. Хармагтайн ордын хувь заяа ч тэдний араас одоход ойрхон байна.

Одоогийн Засгийн газар мөн л Тогтвортой байдлын гэрээ гэгчийн “Занаду майнз” компанитай байгуулахаар зэхэж байгаа нь тодорхой боллоо. Энэхүү гэрээг байгуулах тохироогоор Засгийн газраа аварч үлдэх төлөвлөгөөг ч хэдийн бодож олжээ. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Тогтвортой байдлын гэрээ байгуулж байсан. Тэр тоолонд монголчууд хохирч, гадаадууд хожиж байсан гэхэд болно. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг бид санаж буй. Шулуухан хэлэхэд, гэрээг байгуулахад гар бие оролцсон улстөрчид тухайн үедээ маш их хэмжээний авилга, шан харамж авсан тухай одоо ч яригддаг.

Түүний нэгэн адилаар Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ их хэмжээний мөнгө дагуулж байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ гэрээг байгуулах тун сонирхолтой байгаа бөгөөд бүр ирэх аравдугаар сард гэрээг үзэглэхээр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл бий.

Харин ингэхийн тулд түүнээс өмнө Засгийн газар огцрох ёсгүй. Бүр тодорхой хэлбэл, энэ Засгийн газар тогтож үлдсэн тохиолдолд л Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ байгуулагдана. Эс бөгөөс бүх эрх ашиг нуран унана. Ийм л учраас Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй барьж үлдэхээр улайрч байгаа хэрэг. Жиг жуг дуулдах нь, УИХ-ын гишүүдийг Хармагтайн ордын гэрээнээс орж ирэх мөнгөөр урхидаж, Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгүүлэхээр тархидаж байгаа сурагтай. Үнэн худлын хэн мэдэх.

Тогтвортой байдлын гэрээг дагаж ямар хэмжээний лобби, мөнгө, эрх ашиг яваа вэ гэдэг нь бас анхаарал татна. Энэ гэрээг байгуулахаар санаархаж буй хийгээд Хармагтайн ордыг одоо хүртэл нууцалж ирсний учир жанцан эндээс л олдоно. Гэрээний урьдчилсан нөхцөлөөр бол Хармагтайн ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг нь эзэмшинэ. Үлдсэн 15 хувийг тэгвэл хэн эзэмших вэ.

Үүний хариулт нь одоогийн Засгийн газрын уул уурхайн ашиг сонирхол бүхий сайдууд, эрх мэдлийг мөнгө хүүдийлэх хэрэгсэл болгож буй хэсэг бүлэг улстөрчдөд нуугдаж байгаа нь гарцаагүй.

Тэд 60 тэрбумыг ярьдаг байснаасаа хэтэрч, одоо Монголын хамгийн том баялаг руу шунан дайрч байгаа нь энэ. Монголын баялгийг зоог гэж харж буй тэдэнд бялуугаа тавтай сайхан зооглох боломж харамсалтай нь олдохгүй болов уу гэж найдаж байна. Монголын минь заяа өндөр билээ. 

 

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 61 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.250) 2025 оны 03 сарын 13

Зүгээр хараад сууж болохгүй нэг юм хийх хэрэгтэй

1  |  0
иргэн(202.179.27.51) 2025 оны 03 сарын 13

Эргэж буцсан эргүү тэнэг мангар шуналын тулам буг чөтгөрүүд хэзээч улс орныг өөд татаж чадахгүй идэж уухаал бодно

1  |  0
Иргэн(202.9.42.224) 2025 оны 03 сарын 13

Найдвар төрж байсан чинь дотроо эвдрэлцээд ирлээ одоо өнгөрлөө

1  |  0
chono(66.181.185.73) 2025 оны 03 сарын 13

Haana haanaa zavaarsan tomilgoo anhnaasa hiigdsen shuuu muont n undesnii zuvluliig yaraltai traah hregtei enhmandah gej luivarchin. Arail heterleee ninj gerle gandima tsengel lhavgdash ter hamt olnii Iiim ymrch chddavargui sugnuudeer udirduulj doromjilj bolohguo

1  |  0
Зочин(66.181.184.216) 2025 оны 03 сарын 13

Ta nar odoo bolio.

1  |  1
ABCD-korea-gaas(223.38.61.81) 2025 оны 03 сарын 13

Teglee geed uher Mongolchuud yahch uguishdee ! Tanuusiin enhrii hairt MAH chin l idej uuj bn . Yahav yahav tiimee ! 5-iign buudaad altsan baihad eserguutsej uuralj buhimdan jagsaagui ymaa gehed MAH-garuudaa omooron hamgaalsan iiml ard tumenshdee hoorhiis ! AH -iig bolohoor zam tavilaa, uulzvaruudiig yanzallaa , tumur zam tavih gelee , ger horoolliig barilgajuulah gelee , hognii nogoon uut taraalaa ... hemeen barij idehee shahan temtcsen ard tumendee ! Iim saihan setgeltei demjigchidtei iim saihan MAH namiinhan ue zalgamjlan ideed uugaad nairlaad nargiad yvahaas oor yahiin !

1  |  0
zochin(202.179.26.198) 2025 оны 03 сарын 13

Sejgiin yumnuuddin zuragiig harahaar oi gutah yum Ter muuhai kazakiig**************

1  |  0
Монгол(202.9.40.153) 2025 оны 03 сарын 13

Энэ эрлииз ямар үнэн үг бичээ вэ яг үнэн үг монголчуудаа ичээч

1  |  0
Ард түмэн(202.9.40.153) 2025 оны 03 сарын 13

Хулчгар монголчуудаа сэрээч босцгооё

1  |  0
Эх орончид(202.9.40.153) 2025 оны 03 сарын 13

Хэрэлдээд байгаад байхуу сэрээчээ

1  |  0
Зочин(202.9.40.153) 2025 оны 03 сарын 13

Эх орноо хятадуудаас авраяа

1  |  0
Ард түмний хэсэг нөх(202.9.40.153) 2025 оны 03 сарын 13

Үхэр монголчуудаа одоо босох цаг нь болсон юм биш үү ард. Тэмцэхгүй бол улс мөхнө мөхөөхүү цаасны цаанаас хэрэлдэж хэвтсээр амиа хоохойлсоор байтал чинь эх орон чинь мөхөж дууслаа малуудаа харсаар суугаад хойч үетэйгээ харанхуй нүхэнд үлдэхүү үхэр монголуудаа хэлэх муу үг алга босцгооё!!!!!!!!!!!

1  |  0
Эрлийз(103.229.122.169) 2025 оны 03 сарын 13

Би хятадын эрлийз л дээ.Тийм учраас энэ гурвын зорилго биелээсэй гэж хүсэж байна.Надад ашигтай шүү дээ.Учир нь цэвэр цусны монгол гэдэг юм уу халх гэж өөрсдийгөө нэрлэдэг үхэрнүүд над шиг юу яаж чадахгүй шүү дээ.Халхууд үнэн тэнэгээ, өөрсдийгөө л алаад байна.Өөр юу ч чадахгүй.Бие биенээ л хэмлээд байна.Чаддаг нь тэр.Эцэст нь улс орноо. . .

1  |  0
Lodoi(66.181.160.96) 2025 оны 03 сарын 13

Bayan yadyygiin zoruu arai dendlee buh humuus ortei yadyy tarchig amidarch bn harin tsohon ger bul hagartlaa bayajsan bn ene shydarga hyvairlalt yy nogoo liberal ediin zasag ardchilal hunii erh gedeg chini iim bdald l hurgej bn gadni horongo oryylaltiig tahin dhuteh geed l urgeljluulj lno

1  |  0
t(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

orchin tsagiin shanzav badamdorjuud

1  |  0
ста(202.179.25.123) 2025 оны 03 сарын 13

оюу толгоиг зарж идчихээд за боль доо

1  |  0
түф(202.179.26.68) 2025 оны 03 сарын 13

эх орныг зарсан хужаа үхэж далд орохыг биелнэ гэж үзлээ

1  |  0
зочин(27.123.214.82) 2025 оны 03 сарын 13

Лицензийг нь аваад явчих чадвартай эх оронч МОНГОЛ хүнд зүгээр бэлгэлчих .

1  |  0
S(202.9.43.223) 2025 оны 03 сарын 13

Ухэж хэвтсэн ухэр монголчууд ануусууддаа ануусдуулаад хэвтэж байхдаа яг таарна 1 хан жилийн омно ямар гачин болцон байлаа та нар

1  |  0
123(103.10.22.79) 2025 оны 03 сарын 13

100 жилийн өмнө бид гадаад дотоод хар шар хувалзнуудад дарлуулсан харанхуй дорой орон байсан. Өнөө үеийнхэн бид тэр үеэс ялгаа байхгүй нийгэмд амьдарч бна дөө. Ард түмнийг цагаан цаас шиг байлга юу дуртайгаа эрээчиж болно гэж яасан үнэн үг вэ.

1  |  0
Монголчууд аа(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

Улс орныг дампууруулчаад зүв зүгээр яваад өгдөг Баяр, Элбэгдорж, Энхболд гурвыг шоронд хийх хэрэгтэй шдээ. Зүгээр л явуулаад байх уу

1  |  0
Монголчууд аа(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

Улс орныг дампууруулчаад зүв зүгээр яваад өгдөг Баяр, Элбэгдорж, Энхболд гурвыг шоронд хийх хэрэгтэй шдээ. Зүгээр л явуулаад байх уу

1  |  0
зочин(202.179.25.113) 2025 оны 03 сарын 13

МАН-ынхаа эдгээр Амин хувиа хичээгч Феодалуудаасаа салахгүй юм бол эд нараасаа болж МАН Сүйрч мэдэхээр байна шүү,

1  |  0
Зочин(202.170.71.39) 2025 оны 03 сарын 13

Аймаар юм аа. Насаараа 30 гаруй жил улсдаа үнэнч зүтгэлээ. 30 жилийн өмнө цалингаа аваад өргүй, санаа завах зүйлгүй хоол ундаа аваад жирийн л амьдарч байлаа, 20 жилийн өмнө арай дордсон ч цалингийн зээлгүй амьдарч байв одоо цалингийн зээл, дээр нь цалин хүрэхгүй ядаж та бүхний идэж ууж байгааг хараад стресс нэмэгдээд хэрэг алга. Яамаар юм бэ. Хүн бүр өөр өөрсдийнхөө хийж байгаа зүйлээ маш сайн түвшинд хийвэл улс хөгжих ёстой гэсэн зарчим байх ёстой биз дээ. Ноёдууд аа

1  |  0
Зочин(182.160.36.61) 2025 оны 03 сарын 13

Энхболд10 саяын архи бариад ха.ха.Ха.гэж байна.Авах нь ханажээ.Одоо хойшоо болвол яасан юм вэ

1  |  0
иргэн(103.26.195.6) 2025 оны 03 сарын 13

Энэ гурван луйварчин зайгаа тавь Энхболд бүр ч цаашаа худалч хулгайчуудын бөөгнөрөл татварыг худлаа хэлж хууль бусаар нэмсэн байна

1  |  0
зочин.(93.115.95.207) 2025 оны 03 сарын 13

оффшорчид огцрох хэрэгтэй

1  |  0
Зочин(202.9.42.61) 2025 оны 03 сарын 13

Новшнууд минь 1 см ч газар гадныханд гэрээ нэрийн дор өгөөд үзээрэй .алалцан шүү луйварчдаа????????

1  |  0
Гэрлээ(171.25.193.25) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

1  |  0
as(202.131.248.210) 2025 оны 03 сарын 13

МАН-д насаараа үнэнч зүтгэсэн энгийн гишүүд нь талхны үйрмэгчгүй сууж байхад. Хэзээ хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй далдганасан нөхдүүд албан тушаалын оргилд хүрч байгаа нь яалтчгүй үнэн л биз дээ. Тэр 60 тэрбумын бичлэг ортой л байх.

1  |  0
Батцэцэг(185.104.120.4) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

1  |  0
ИРГЭН(202.72.245.198) 2025 оны 03 сарын 13

ЗА ЭНЭ ЮУ Ч БИШ ЦААНА НЬ 1000 ДАХИН ТОМ ЮМНУУД БАЙГАА

1  |  0
Г.Батнасан(202.179.31.4) 2025 оны 03 сарын 13

15 хувь нь Баяр, Элбэгдорж, М.Энхболд нар болон Номтойбаяр, Бадамжунай нарын үе залгамжлагчдын халаасанд, Монголын 34 хувь одоогийн бодон ирэх засгийн газрын гишүүдийн халаасанд тэмбэржүржиг болох биз. Одоо бид МАНАН-г нам дарах бүрдээд буй тохироог алдаж үл болно.

1  |  0
456987523(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

ene odoo yu bolj bnaa unen bol xeterch bna shuu. ezengui ulsad xeden luivarchid dalain deeremchid tsuglasan yumuu xaashaa yum

1  |  0
zochin (150.129.140.217) 2025 оны 03 сарын 13

Bid odoo temtsetsgeey

1  |  0
ABA(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Ogtsordogguu shunaltai ZG-g ard tumen ogtsoruulj boloh huuliin zaalt baina uu, bid songoson yum chini amlaltaa bieluuleegui tohioldold ogtsoruulj boloh l yostoi doo, herev tiim zaalt baihgui bol Ene luivarchinguud uursduduu tohiruulj huuliin tsoorhoi gargasan baigaa, temtsie ard tumen mini suulchiin gants ordiig huvidaa zavshihaas umnu hudultsguue housh ueiinhee tuluu yamar neg sain zuil hiimeer baina

1  |  0
ABA(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Ogtsordogguu shunaltai ZG-g ard tumen ogtsoruulj boloh huuliin zaalt baina uu, bid songoson yum chini amlaltaa bieluuleegui tohioldold ogtsoruulj boloh l yostoi doo, herev tiim zaalt baihgui bol Ene luivarchinguud uursduduu tohiruulj huuliin tsoorhoi gargasan baigaa, temtsie ard tumen mini suulchiin gants ordiig huvidaa zavshihaas umnu hudultsguue housh ueiinhee tuluu yamar neg sain zuil hiimeer baina

1  |  0
zochin(103.212.118.120) 2025 оны 03 сарын 13

ENE KHARIIN ELEG UNDUU DURAKUUDYG KHARAAD L SUUKH YUM DAA MONGOLCHUDAA

1  |  0
зочин(66.181.164.214) 2025 оны 03 сарын 13

бид одоо өөрсдийн хөө төлөө тэмцэх цаг балсон

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Урьд хөрш маань ядуу иргэддээ орон сууц хөтөлбөр гээд өрхөд 2 өрөө байрны барилгын материалыг үнэгүй өгч байга шүү дээ

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Хөөе наад чинь та нарыг 60 тэрбумын зоог бариж байхад чинь наана чинь ард түмний амьдрал маш хүнд байна .Тэр барьж ядаж байгаа 60 тэрбумаа ард түмэндээ сууцны материал авч өгөөч

1  |  0
Bsstar(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

Tsag aldalgyi shuurhai shiidej zasgiin gazraa ogtsoruulaasai!! Luivarchidiig yndseer n ustgah tseverleh heregtei !!! Togtvortoi baidaliin getee meree geh u ve?!! Onts bdal zarllaad hulgaich nariig barih heregtei@@!!! Huul hychiihen hamgaalaad bgaa bol ard olnii hych gej bii shyy!

1  |  0
ннн(203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

ясаа цайтал үзнэ дээ

1  |  0
eeee(202.179.24.103) 2025 оны 03 сарын 13

Ард түмэн бид эднийг сонгоод л байдаг, төрийн толгойд мөн УИХ - д гарсаныхаа дараа биднийгээ мартах юм даа.Зөвхөн тойрон хүрээлэгчидээ л шагнаж бялуу хүртээнэ.Тэд нарынх нь санал нэг их жин дарахгүй л байх.Сонгууль өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү л байна....

1  |  0
ИРГЭН(202.179.26.55) 2025 оны 03 сарын 13

МИ ОВОГТЫНХОН ЯАСАН АДИЛХАН БАЙХ ЮМ БЭ? ОДОО ИДЭЖ Л БАЙ ГЭДЭС ЧИНЬ ДҮҮРЧ ХАГАРАХ ӨДӨР ИРНЭ ЭЭ.

1  |  0
na na(122.201.17.6) 2025 оны 03 сарын 13

gutamshig bas bas tom nugel

1  |  0
БААБАР(103.57.92.148) 2025 оны 03 сарын 13

ШОРОО САНДАЙЛСАН ЮУ Ч ҮГҮЙ ГУЙЛАГЧИНГУУД Л ҮЛДЭНЭ БИЗ

1  |  0
Re(203.91.115.36) 2025 оны 03 сарын 13

60 han zooglool bdag ard tumen hoosroodl

1  |  0
GG(150.129.143.204) 2025 оны 03 сарын 13

ENE HEDEN PSDA NAR BUUR TSAIRJ MONGOLIIG MULJUUD BH BOLOLTOI!!! UNEND GUITSEGDEED NUGUU SANDUI-N DUUGIIN NERDEER OFFSHORE ILERCHIHSEN!!! TER NI 13 BAIRTAI NTR!!! IIM L 60 TERBUMIIN HYATAD GARALTAI DARGATAI DAISNUUDAAR BID TURUU BARIULAJ BNDAA!!!!!!

1  |  0
GUTARCH BNA(103.10.21.76) 2025 оны 03 сарын 13

ARD TUMEN TESNE GEXED YAJ TESEXEV BOSNO SHUU TEMTSENE SHU

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Миеэ-ээс салчихбал хотын мафи-аас сална даа,

1  |  0
зочин(103.26.195.6) 2025 оны 03 сарын 13

Энэ төрд байгаа харь сэтгэлтэй эрлийзүүдийг эсэргүүцэж огцруулья монгол цустай юм бол яагаад иргэдийн биш өөрсдийн эрх ашгийг дээдлээд байна

1  |  0
монгол хүн(202.70.44.46) 2025 оны 03 сарын 13

гутарч байна банкны хүүнд дарлуулж, цалингаа нэмүүлэх гэж жагсаж, дээр сандайлсан хэдэд доромжлуулж байгаадаа. Ард түмнийхээ төлөө жаахаан л сэтгэл зүтгэл гаргачих л даа.

1  |  0
Хайран эх орон(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

Их цэвэрлэгээ хэрэгтэй болжээ. МАН жорлон болжээ

1  |  0
арай ч дээ(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

шуналын тулмууд юм даа

1  |  0
h(103.229.123.92) 2025 оны 03 сарын 13

odoo boliochdee arai l bna ta nariin nugel nudeeree garch 7 ueeree suirne dee

1  |  0
Top