Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг тус яаманд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул, тус үйл ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн жагсан угтаж Хүндэт харуулын дарга илтгэл өгөв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн ёслолын цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.
Угтах ёслолын дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Бүх цэргийн Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр яамны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.







Сэтгэгдэл ( 6 )
zewsegt huchin hiliin tseregt ajillad baigaa yawdag jorlonguudaasaa salaachee tsergiuin hunchiun hongon shingen hodolgoontei baijl uureg guitsetgen shuu dee
yoronhiilogchoo batlan hamgaalah yam zewsegt huchin hiliin tseregt tetgewert garchihaad ajillad baigaa generaluudaa ajlaasn halaachee chadwartai zaluuchuud olon baina shyy hereg towogt holbogdson generaluudiin tsoliig huraadag jurmand oruulaachee
Батлан хамгаалах яамыг арай бүлэг хулгайчдын яам гэж ойлгоод байгаа юм арай биш байгаа даа.Айх юм байна ш дээ хулгай худалд хар багаасаа суралцсан болохоор
Наад бүдүүн генералууд солиоч ээ.Арай дэндүү юм аа. Ялангуяа тэр ҮБХИС-ийн захирал генерал Я.Чойжамцын гэдсийг ээ.
Baagii gej saihan tavilga bnaa
байнгй л нэг яаман дээр очоод байхиййн