Өнөөдөр Х.Баттулга Төрийн ордны их танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос төрийн тамга гардан авлаа.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажил үүргээ гүйцэтгэж эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр мөн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сүхбаатарын талбайн төв хэсэг хүртэл хүндэтгэн гаргаж өгөв.



Сэтгэгдэл ( 0 )