Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өчигдөр болж өндөрлөлөө. Дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 41.2 хувьтай байсан бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.6 хувийн саналаар ялалт байгуулсан юм.
Тэгвэл шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 10-нд болох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа жиргэжээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдтой өнөөдөр уулзаж ийнхүү шийдэлд хүрсэн байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд болох аж. Учир нь Чингис хааны хөшөөний өмнө тангараг өргөж байсныг УИХ-аас саяхан Төрийн ордонд тангараг өргөхөөр өөрчлөлт оруулан баталсан юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
