Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт дууслаа. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн санал хураалт 22:00 цагаас өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэнээр 17:00 цагийн байдлаар хураалтаар улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 38.44 хувьтай байсан юм.
Ирц 17:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 38.1 хувь саналаа өгсөн бол нийслэлийн хэмжээнд 38.85 хувь нь саналаа өгөөд байсан. Санал хураалт дуусч гадаадаас санал өгсөн иргэдийн саналын хуудсыг СЕХ автомат машинд уншуулж эхлээд байна.
Т.Амараа
