МАХН-ынхан хяналтын тооллогод оролцохоос татгалзжээ

2017 оны 06 сарын 30

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу хүчингүй болж, дахин санал хураалтыг энэ сарын 07-ны өдөр явуулахаар Сонгуулийн Ерөнхий хорооноос тов зарласан. Гэвч өнгөрсөн сонгуулийн саналыг гараар тоолох, хяналтын тооллого хийх ажил багагүй маргаан дагуулж байгаа гэнэ. Санал хураалтын орой  МАХН-аас “МАН-ынхан саналыг луйвардсан. Манай нэр дэвшигч 10 гаруй мянган саналаар илүү явсан хэрнээ гэнэт ялагдсан. Баян-Өлгий аймагт сонгууль будлиантуулсан” хэмээн мэдэгдэл хийж, Сонгуулийн Ерөнхий хорооны үүд хаалгыг эвдэх шахан дайрцгаасан.

 Энэхүү мэдэгдлийн дагуу МАН, АН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн саналын хуудсыг дахин тоолж, хяналтын тооллого хийхээр болжээ. Гэвч МАХН-ынхан энэхүү хяналтын тооллогод оролцохоос татгалзсан байна. МАХН-ын хувьд Баян-Өлгийчүүдийн саналыг хүлээн зөвшөөрсөн бололтой. Гэхдээ Монгол Улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн хувьд нэг цагийн зөрүүтэй, санал хураалт Улаанбаатарын цагтай харьцуулахад нэг цагийн дараа эхэлж, нэг цагийн дараа дуусдаг. Сонгогчдын ирц болон санал хураалтын дүн ч үүнийг даган нэг цагаар хоцорч ирсэн. Гэтэл үүнийг мэдсээр байж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн олон нийтэд мэдээлээгүй, хий хоосон хардлага үүсгэсэн гэж бухимдах хүмүүс ч цөөнгүй байна.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ardchilalin huu(66.181.179.59) 2025 оны 03 сарын 13

Man inhan ch hunshuugiin bodoj baigaa shig tiim zabaan ym ch arai hiihgui ee

1  |  0
Huduuniihunz(66.181.179.59) 2025 оны 03 сарын 13

Uuruu hulgai luibar zalilan hiideg humuus chini humuusiig uurteigee adilhan gej bodood yaridag ym baina har muu sanaatai uchraas aimaar muuhai hudlaa yaridiin baina tiimm humuusees zai barij yabah ni zuitei tul songoltoo mash zub hiih ym bainaa

1  |  0
rael(122.201.24.146) 2025 оны 03 сарын 13

NEG HUNII ZASGIIG HAR UHAANAAR BODHOD HUVIA HICHEEGCHIIN ZASAG

1  |  0
хэнээр яах гээв(202.131.228.198) 2025 оны 03 сарын 13

Худлаа дарцаг царайлаад яваад байхын хяналтын тооллогод оролцоод үнэн бол хэлэх үг үгүй болно гээд санаархаад яваад байгаан муу ганбааш

1  |  0
.....(202.9.40.102) 2025 оны 03 сарын 13

Аль ээ эрт янзалж засаад цэв цэвэрхэн юман дээр очиж сайхан хууртаад яахын. МАН бол бузар хулгайч нараарУИХ ыг дүүрэгсэн нам

1  |  0
Songogch(202.9.43.113) 2025 оны 03 сарын 13

Enkhbayr guai bol mundag eh orondoo todirhoi hemjeenii hiisen ajiltai hyn tsaashdaa ch hiij chadah noen nuruutai hyn Ganbaa zuv hynee tyshsen gej boddog bas Baasanhyy gishyyn ta nar mini evtei bj namaa ulam sain zalj avch yavah mundag shudarga uls turchid ta naraar baharhdag hymyys l songoson bga shyde ta bygd mini itgeliig ni aldahfyi zuv temtseerei amjilt hysie

1  |  0
Бид(103.26.195.100) 2025 оны 03 сарын 13

Авч ч болохгүй, хаяж ч болохгүй орон гаран юм уу. Сонгогчдоор тохуурхаад.

1  |  0
Иргэн(103.57.92.13) 2025 оны 03 сарын 13

Одоо Ганбаатар чи одоо дуугуй л явж үз. Чамайг ямар хүн гэдгийг мэдсээн

1  |  0
иргэн(103.26.195.43) 2025 оны 03 сарын 13

СЕХ-ны Содномцэрэнг зайлуулж МАХН-аас даргаар нь тавих хэрэгтэй шдэ.Үнэхээр Баян-Өлгийн дүн. 1 цагийн дараа л ирнэ шдэ.Гэхдээ МАХН ард түмнийг турхирчихаад хяналтын тооллогот оролцохгүй байгаа нь бууж өгснийх.Үнэнийг нүдээрээ харахыг хүсэхгүй ард түмнийг төөргөдүүлж хагаран бутаргах зорилготой байна

1  |  0
иргэн(103.229.123.188) 2025 оны 03 сарын 13

Ганбаатар аа чи өөриин толгойгоороо л яв наад Энхбаяр ямар ч хор хииж чадах хүншүү дээ

1  |  0
zochin(66.181.179.194) 2025 оны 03 сарын 13

ENKHBAYARTANGUUD KHUDLAA SURJIGNEJI BAYNA , TIIM SAYN YUM BOL TOOLLOGOO KHIIGEECH

1  |  0
Top