Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдэгдсэнээр Улаанбаатарт нийт 941.536 сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Нийт сонгогчдоос 5349 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх болсон байна. Өнөөдөр 09.00-20.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авч эхэлжээ.
Нийслэлд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Санал авах байруудын 127 нь төрийн өмчийн сургуульд, 101 хорооны байранд, 28 нь хувийн хэвшлийн барилгыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагуудад байрлажээ. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр маргааш бүх нийтээрээ амарна. Сонгуулийн өдөр ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг нийслэлийн Сонгуулийн хорооноос санууллаа.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 6 )
Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
оффшорт цэвэр мөнгө гэж бдаггүй. Бүгд нуусан бохир мөнгө Женко Баттулга бизнес хийдэг хүн ч гэсэн 225 сая $ тайлбар хийх хэрэгтэй... .Арай төмөр замаас хуссан мөнгөө аваачаад хийсэн юм биш вайгаа
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.