Хөгжлийн банкны төсөл хөтөлбөртэй холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг шалгаж эхлэсэн. Мөн өмнөх Засгийн газрын үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байгаа. Учир нь, тус банк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон юм.
Өөрөөр хэлбэл 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Их хэмжээний төгрөгийн алдагдал хүлээх болсны гол буруутан нь Н.Золжаргал гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Иймд буруутай этгүүдийг шалгахыг ажлын хэсэг хуулийнханд хүссэн. Энэ дагуу Н.Золжаргалаас тайлбар авч эхэлсэн байна. Түүнийг гадаадад оргон зайлсан гэх мэдээлэл ч гарчээ.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 7 )
Батбаяртай нэгтгэн хамт шалгах хэрэгтэй
Алт дилерийн хэрэг гээд цуутай хэрэг мандаж байлаа. Шийтгүүлсэн гэмт хэрэгтэнг нь МБ-ны ерөнхийлөгчөөр тавьсан АН-ын нүүр царай л энэ. Хариуцлага тооцож сурах юмсан монголчууд
Урьд цагт 9 эрүү давсан хүн гэж хуульгүй хүн байсан тухай үлгэр домог шиг юм ярьдагсан одоо цагт АН-ын гишүүн л бол хууль үйлчлэхгүй ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх гээч болждээ хөөрхий
Урьд цагт 9 эрүү давсан хүн гэж хуульгүй хүн байсан тухай үлгэр домог шиг юм ярьдагсан одоо цагт АН-ын гишүүн л бол хууль үйлчлэхгүй ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх гээч болждээ хөөрхий
Mongol ylsiig arai olon ydaa jivuulsen hundee
За маш сайн шалгаарай. Монгол энэ хулгайчуудаас салахгүйгээр хэзээ ч өөдлөхгүй шүү. Илэрхий хулгай хийсэн Мөнхбат, Батбаяр, Гарамгайбаатар нарын хэргийг их удааж байгаа нь итгэл алдруулж байна. Удахаараа л тэгээд замхруулаад өнгөрдөг шүү. Ард түмэн харж хүлээж байгааг бүү март!
Сайн шалгаарай өндөр мэрэгжилтнүүд оролцуулах хэрэгтэй цагаандаа гаргасан луйварчдаас улсад учруулсан хохиролыг төлүүлэх хэрэгтэй