-Улстөр нийгмийн орчин иргэдийн сэтгэхүйд-
Ямар ард түмэн байна тийм төр буй… Энэ удаа би энэ үгийг эсрэгээр болгомоор байна. Учир нь энэ үг дэлгэрсэн тэр Грек, Ромд төр нь төр шиг байгаа биз манай улс бол төр гэхээс илүү их засаг, их ёсзүй байсан байх харин төр гэдэг ойлголт одоогийн түшээд, түүнээс өмнөх төр барилцсан түшээдийн хажууд дэндүү чамин нэр томьёо.
Ямар төр байна тийм ард түмэн байна…
Монголын ард түмэн дөрөв, дөрвөн жилийн зайтай сэтгэлзүйн наукатонд ордог. Энэ зүйл нь сэтгэцийн эмгэг, нийгмийн чанартай тахал болоод буйг тэд ойлгодог ч болоосой. Нийгмийн залуур болох ёстой атал ард түмнийхээ өөртөө итгэх итгэл, хандлагыг сэтгэлийн толийг танин мэдэхүй, сэхээрэх мөч, шад бүрт бохирдуулсаар байна. Нийгмийн хэм хэмжээнд нийцэх, тухайлбал хулгай хийхгүй, оочер дайрахгүй, ахмад хүнийг хүндэлнэ, бусад дагалдах сэтгэлийн боловсрол, нийгэмшлийн оронд айдас, түгшүүрийн дунд тэд торнисон. Одоо тэд улстөрийн сонголт хийнэ.
Тэдний сонголт ямар байх бол?
Гурван жилийн өмнө фэйсбүүкээр нэгэн хөдөөний бор жаал Монголын нийгмийн хар барааныг шүлэг болгон уншиж байсан бичлэгийг шэйр хийгээд л хүүг хэрсүүжжээ, хүүхэд нас хаана байна гэх зэргээр хэлж байсан.
Сонгуулийн пи-ар, сонгуулиас бусад цагийн улстөрчдийн хандлага ч гэсэн Монгол хөгжихгүй, тэр ч өртэй энэ ч болохгүй гээд улстөрийн хүчин хэн хэндээ тушаа болоод л нийгэмрүү /ард иргэдрүү/ болохгүй муухайг цацаад л түгээгээд л ирсэн. Жил бүрийн сонгуулийн пиар нь тэдэн төгрөгийн өртэй, нэг хүн тийм өртэй танай гэр бүлийн гишүүний нэг хүн тутам ийм өртэй гээд л …
Дөрөв, дөрвөн жилийн цикл гэхээр хүүхдүүд өртэй , нэг л болж бүтэхгүй улсад өөртөө итгэх итгэлгүй, магад яаж ашиг хонжоо, энэ аюултай орчинд хэрхэн аятай амьдрах вэ? гэсээр өндийсөөр аль хэдийн сонгуулийн насны иргэд болж.
Тэд хар муухайгаар булуулсан юм бол сонгуулийн техник бол энэ. Одоо тархи нилээн гундуу нийгэмд дасан зохицсон улиг байдалд байгаа тиймээс сэргээш хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн гурван нэр дэвшигчийн хувьд нас насны сегмент рүү хүчтэй нөлөөлөх гэж хичээж байна.
АН-ын дэвшигчийн хувьд дээр дурдсан анх удаа сонголтоо хийх гэж буй сонгогчид нөгөөтээгүүр сонгуульд идэвхгүй ханддаг залуус ер нь залуусын саналыг тэр авч чадах байх. Гэхдээ айконы сэтгүүлчийн хэлсэнчлэн “Онгон сонгогчид” нь бүх санал биш тэд олонхи биш харин сонголтоо хийх нь чухал гэдэг санаа юм.
МАН, МАХН-ны зорилтод сонгогчид нь 25-аас дээш насныхан илүүтэй тэдэн рүү чиглэсэн уулзалтууд эдгээр өдрүүдэд хөвөрнө. МАН-ын нэр дэвшигчийн хувьд категорь гаргажээ. Салбар бүрийн төлөөлөл, нийгмийн анги давхраа бүр рүү кампанит уулзалтууд, тэдэнд зориулсан эрхзүй таатаа орчныг амалж явсаар.
Тухайлбал эмнэлгийнхэнийг нэг дор цуглуулчихна, Эрдэмтэдийг цуглуулчихна. Сонгуулийн сурталчилгаанаас өмнө нийгмийн сонирхолын бүлэг болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ямарваа нэг холбоод, ТББ-ын нэгдмэл бүлгийг эгнээндээ нэгтгэж ирж. Энэ нь ч илүү бодит ажил ч юм шиг. Барьцгүй бөөгнөрч шавсан хүмүүсийг цуглуулаад уриалан дуудхаас ажиллаж байгаа орчин, амь зууж байгаа эх үүсвэр дээр нь нөлөөллийг цацвал ашигтай ч юм билүү.
МАХН-ын арга бол нөгөө хоёроо хэт үгүйсгэсэн тэд л биш шүү гэсэн санаа, үнэхээр сонгогчдын төрөл зүйл өмнөх сонгуулиас авсан шархууд дээр дөрөөлвөл тэдэнд боломж бий ч юм билүү хэн мэдхэв. Гэхдээ бодит байдал дэндүү өөр болчихдог. Зарим сонгогчдын бодолд бууж байгаа боловуу даа...
Сонгогчдын төрөл зүйл..
Stimule or Reaction зан үйлийн ийм теорем байдаг юм дээрх зүйр үгтэй дүйж очих байх. Ямар цочроогч байна тийм хариу үйлдэл авна. Амьд организмын хооронд болох хууль гэж ч ойлгож болох юм.
1.Юм юм үзсэн сонгогчид
Сонгууль хэрхэн болдог, сонгуульд хэрхэн хандахаа мэддэг. Ямар ч цочроогчийг өлгөн авах, түүнд автахаасаа өнгөрсөн хэсэг бүлэг хүмүүс мэдээж хижээл насныхан.
2.Тэд бол сонгууль бүрийг үзсэн
Улигшсан хандлагатай сүүлдээ дэмждэгээ л дэмжих хандлагатай.
3.Залхсан сонгогчид
Анти сонгууль, анти ухуулагчид, анти телевизийн мэдээ. Гэхдээ сонгуулиа өгөхөөсөө өгөхгүй нь их.
4.Тэр өдрийн тэнгэрийн байдал сонгогчид
Тэр өдөр дулаахан байна уу? Цаг агаар сэтгэл хэр байгаагаас хамаарна. Хамгийн түрүүнд таарсан хүн их өөдрөг сайхнаар яриа эхлүүлээд сонголтоо хэлэхэд дагах магадлал бүхий.
5.Нөлөөлөл авдаг сонгогчид
Сонгуулийн сурталчилгаа мэдээллийн хамгийн их давтамжаар хүрсэн нь сонголтод нь нөлөөлдөг. Тухайлбал ажил тараад гэртээ очоод телевиз асаатал нэг хүний царай харагдаад, нэг нэвтрүүлэг байнга гарч баримт сэлт дэлгэгдсэн тухай гарч байвал тэр нөлөөлөх магадлалтай.
6.Нэг л зангаараа сонгогчид
Ухуулагчид, сонгуульт ажил хийдэг, сонгууль бүрээр сонгуулийн ажлын албанд ажилладаг хүмүүс мөн ямар нэг эрхчөлөө, жагсаал цуглаанд оролцсон засаг солилцсон, өөрчлөлтийг авчирсан гэх мэт хүчин зүйлээр өөрсдийгөө цэнэглэсэн сонгогчид
7.Царай хардаг сонгогчид
Нэг хэсэг хужаа, түвд, ирлийз хурлийзаар нь дуудаад байсан. Энэ ч бас нэг төрлийн өдөөгч, Түүнээс гадна царай төрх их чухал хүн бүрийн харах өнцөг өөр, бурханы хөрөгт тэг гэж байдаг бол бид мөн адил хүнийг өөр өөрсдийн тэгээр харж сонждог. Тэгээд таалагдаж буйгаа сонгох магадлалтай.
Сонгууль ба сошиал
Сошиал хэрэглээний талаарх тал талын судалгаа хийгдсээр л… Хувь хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотойгоор сошиалтай хавсарсан эмгэгүүд даамжирч эхлэсэн. Дэлгэцээс хамааралтай болох, селфи өвчин. Түүнчлэн хиймэл баг зүүлт, хуурамч амьдралын хэв маягыг бүтээх гэх мэт.
Үнэндээ сошиал хэрэглэгчдийн дунд 30 секунтээс дотогш видео даралт бага мөртлөө шэйр ихтэй байх элбэг энэ нь үзэхгүй зүгээр л тухайн датаны бичвэрийг агуулгыг хараад ойлгосон төдий болж түгээх, сайтын мэдээ нийтлэлийн гарчигнаас цаашлах мэдээллийг даралт бага ч уншсан, түгээсэн хандлага их харагдах.
Энэ нь хиймэл байдал ноёлж байгаагийн тод жишээ. Хэн нэг нэр дэвшигч луйварчин нь нотлогдлоо гэхэд дотор материал нь байгаа байхгүй нь тийм ч сонин биш хардаа гээд л цааш түгээнэ. Ийм байдлаар сонгогчдын оролцоо явагдвал ямар бол? Илүү бодитой нухацтай байя.
Сошиал Ухуулах байр, Ухуулагчид
Фэйсбүүкт ухуулах байр маш олон ажиллаж байна, ухуулагчид ч мөн адил. Тэд бүгд сая л ухаарч сэхээрсэн юм шиг л…
Сошиал ухуулагчдыг хоёр хуваана
Хэт егөөдөл саркастик байдлаар мэдээллээ хүргэдэг хөнгөн хошин хэв маяг бүхий этгээдүүд, Нөгөө нь анти шинжтэй тэд хар муухай болгоноор булж зураг сэлтээр баяжуулж гарамгай сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Тэдэнтэй ёс юм шиг автаж хараал зүхлийн сэтгэгдэл үлдээдэг хэсэг бүлэг хүмүүс…
Тэдэн дунд өдрийн од шиг эерэг хүмүүс бий. Энэ жил би тэгж сонгууль өгнө, өмнө ингэсэн энэ жил хамгийн сайн сонголт бол тэр гэж сэхээрч эхэлнэ
Эцэст нь
Үнэндээ бид мөнхийн нөлөөлөл хандлагыг авна. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин шийдвэр гаргалт мөнхөд биднийх. Тийм учраас сайн бод сайн бод, сайн харьцуул…
СЭТГЭЛ СУДЛААЧ Б.БАЯРЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )