Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны нээлтээ их жанжин Д.Сүхбаатарын талбайд хийсэн юм. Нээлтэд МАХН-ын удирдлагууд, ахмад зүтгэлтнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлөөс гадна гишүүд дэмжигчид нь ирсэн байлаа.
Сурталчилгааг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэллээ. Тэрээр"Шудрага ёсыг сэргээн тогтоох гарц бий. Энэхүү гарцыг хөтлөн явуулах хүн бол С.Ганбаатар юм. С.Ганбаатар нь ард түмнийхээ төлөө, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө, байгалийн баялгийг тэгш зарчмаар хуваарилахын төлөөх Ерөнхийлөгч байх болно. Таван толгой, Оюутолгойгоо гадаадад худалдаж идэхээс өөр гарц байхгүй юу хэмээн ард түмэн асууж байна. Тэгвэл бидний өгч байгаа хариу бол “Өөр гарц байна”. Намайг хууль бусаар сонгуульд оролцуулаагүй. Энэ их үйл хэргийг үргэлжлүүлэх өөр хүн байхгүй гэж бодсон бололтой. Тэгвэл эндүүрчээ. Тийм зоригтой, чадалтай хүмүүс зөндөө байна. Улс орныг маань гүн гүнзгий хямралд оруулсан МАНАН-гийн нэр дэвшигчдээс өөр гарц байна. Энэ бол Сайнхүүгийн Ганбаатар юм. Өөр гарц байна. Бидэнд итгэ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байгаа Сайнхүүгийн Ганбаатарыгаа индэрт уръя" гэлээ.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Та бид Монгол Улсынхаа эзэн нь болохоос боол нь биш ээ. Монголын ард түмэн өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ. Бид иргэдээ харахаар байсан МАНАН дунд хашигдаагүй. Бид хоёр намын наймааг зогсоож хөгжлийг тунхаглахаар энд цуглаад байна. Бидний ирээдүй юугаар ч сольшгүй. Бидэнд өөр гарц байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол шударга ёсыг тогтоох юм. Гэтэл өнөөдөр хэдхэн гэр бүл баяжаад ард түмэн ядуу зүдүү амьдарч байна. Тиймээс энэ хулгайг зогсоох эрхийг хулгайчдад өгч болохгүй. Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос биш доороос нь шүүрддэггүй. Тиймээс авлигалд автсан төр засгийг хамтдаа дээрээс нь шүүрдье. МАХН-ын манлайлал дор эвлэлдэн нэгдэж Монголынхоо ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэлээ. 


Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 22 )
Хэн нэгэн гараад бидний амьдралыг сайхан болгоно гэж зүгээр сууж байхаас өөрсдөө дор бүрдээ ажлаа чин сэтгэлээсээ хийсэн нь дөөр байхдаа. Бэлэнчлэх сэтгэлгээгээ гээвэл яасан юум?! МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ ҮНЭЛЖ ЧАДДАГ ,ХҮН ШИГ, ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ ЮУМСАНДАА
Хэн ч гарсан ижил. (ойрын хэдэн жилдээ)
Бүх очсон газар болгон нь л нэр дэвшигчийг дэмжиж сонгоно л гэж шуугицгаах юм. 3 ууланг нь сонгох юм боловуу даа. Сонгоно гэчихээд худлаа байдаг шүү дээ
Дэмжиж байна. Ард түмнийхээ төлөө шударгаар ажиллаж ядарсан ард түмнээ сэргээж улс орноо хөгжил дэвшилд хүргэж ажиллаж чадна
Ganbaatariig demjij baina 26 jil baga hugatsaa bish shuu Mongol hunii dundaj nas hed bilee dee... Huleej,goridoj. itgej hanalaa...Yaj hagartlaa bayajdagiig ch ,Yaj huurch boldgiigch , Yaj yaduu bailgaj chaddagiig ch, Yaj hor nairuuldgiigch ... Jor medehgui emchees zovlon uzsen chavgants deer gej... Amjilt husie .
ганбаатараа чамайг ерөнхийлөгч болоод эрүүл мэндийн сайдыг авч хаяна гэж амлавал сонгоно шүү. ёстой тэнэг авгай. бөөн реклам, ажил хийхгүй, архангайд л нээх аялсан амьтан.
Ganbaatariig demjij bna, 26 jil MAHAH tur barilaa, odoo tednii 200 ger bvl asar bayjsan, gazar nutgiin 80huvi uul uurhain litsenzed orchihson, bvh ard irged tsalingiin zeeltei, yumnii vne udruus udurt ussuur l ard tumen yaduursaar l bna, Odoo tegeed dahiad heden jil manan bvlegleld darluulah we? Ervvl uhaantai hvn bol manan bvlegleliig ustgahiig demjih baih,
Ирээдүйгээ аварья л гэвэл ганц энэ мөчийг ашиглах нь чухал.Эх орон бидний төлөө гандан бууралгүй тэмцэж ирсэн хүн С.Ганбаатар гэдгийг монголчууд мэдэх тул саналаа бүгд өгцгөөе.Энэ удаагийн сонгуульд боловсрол биш эх орончийг нь харж дэмжижцгээе.Ганбаатарын цаана сайн чадварлаг эрдэмтэд б.гаа.
Эдний нам болон хөөрүү Ганбаагийн Шударга ёс гэдэг шалгуур нь Энхбаяр нь сайд дарга болох тэгээ л болоо.
Зөв. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна.Ард түмэн хулхидуулсаар залхаж байна.1-л өдөр сэрэх байх даа.Дарлагдсан ард түмэн минь.
дэмжиж байна
ЭНЭ АВИЛГАЖСАН ТӨРИЙН ОРОЙ РҮҮ ТЭМҮҮЛЖ БАЙГАА ХҮН АВИЛГАЛД БАС Л УУСАН ОРНО ДОО
Яая!!! Муу эр дайнд хөөрнө гэдэг л энэ байхдаа. Ганбаа ерөнхийлөгчид арай ч жижигднээ...
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОДОО ҮНЭХЭЭР ТУЙЛДАЖ,ЦӨХӨРЧ.ЯДАРЧ БАЙНА.МАНАН Г ТӨРӨӨС ШҮҮРДЭЖ ХАЯЦГАААЯ!!!ДЭМЖИЖ БАЙНА!!!
ok nicez
Mongoliin uildverchnii evleliin baiguullaga en namiig demjih heregtei man-iin amlaltiig bieluulmeer bna
Ard tumen demjij bga shu surtchilgaagaa mash sain hiigeerei amjilt husie