Х.Баттулга сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийлээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нийслэл хотдоо нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээ. Тэрээр нээлтийн үгэндээ “Монгол Улсын минь тусгаар тогтнол, газар шороо, монгол хүн бүрийн сайн сайхан ирээдүй бол миний сэтгэл, оюуны эх ундарга, эрчим хүчний дуусашгүй эхлэл юм. Та бүхний итгэл, дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантаршгүй байх болно.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй сонголтын уулзварт биднийг авчирлаа. Туурга тусгаар, эрх чөлөөт улсын иргэд байх уу, 27 жилийн өмнөх гашуун түүхийг давтан бусдаас эдийн засаг, улс төрийн хэт хамааралтай, дагуул улсын гачлант иргэд байх уу гэдгээ шийдэх хүнд хэцүү сонголтыг хувь тавилан, цаг үеийн сорилт бидэнд тулгаж байна.
Хүн гүрний үеэс омог бардам, хүчирхэг түүхээ бүтээж, эрх чөлөөг эрхэмлэн ирсэн чин зоригт өвгөдийн удам гэдгээ бид цаг үргэлжид санаж явдаг. Эх оронч дээдсийнхээ Та бидэнд халуун амь, бүлээн цусаараа өвлүүлж үлдээсэн Тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах, хөгжил дэвшлийн тулгуур болгохын төлөө чадах бүхнээ зориулан тэмцэхээ Та бүхнийхээ өмнө би андгайлж байна” гэв. Нэр дэвшигч аймгийн нэгдсэн эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Уулзалтад нэр дэвшигчээс гадна АН-ын дарга С.Эрдэнэ, Их аварга Асашёорү Д.Дагвадорж, Хэнтий аймгийн АН-ын төлөөллүүд оролцжээ. Нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгийн төв талбайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. 


Т.Амараа

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(182.160.36.141) 2025 оны 03 сарын 13

ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮУМТЭЙ, ХИЙХ БҮТЭЭХ БОСГОХ МАШ ОЛОН ТӨСЛИЙН САНААЧИЛАГЧ , МОНГОЛ ГЭДЭГ 6 ҮСЭГИЙГ ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛЖ ЯВДАГ ИЙМ Л ЖИНХЭНЭ ” МОНГОЛ ” ЗАЛУУГАА УЛСААРАА ДЭМЖИХ НЬ ГАРЦААГҮЙ ЭЭ .... 90- н МИНУТЫН ТУРШ МОНГОЛ ТӨРИЙГ 60 н ТЭР БУМЫН СҮЛЖЭЭ ҮҮСГЭЖ ХУДАЛДАЖ АВАХ, 5 ТОЛГОЙГ ГАДНЫХАНД ( ХЯТАД) Д ХУДАЛДААД МӨНГӨӨ ОФШОРТ НУУХАА ЯРЬЛЦАЖ СУУДАГ М. ЭНХБОЛДЫГ ТЭГЭЭД МОНГОЛЧУУД СОНГОХИЙМ УУ ? МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД БАГТАХ УУ ???!

1  |  0
Иргэн(172.56.4.5) 2025 оны 03 сарын 13

За арайч дээ. Энэ хүн улсын ерөнхийлөгчид багадана.

1  |  0
Top