Б.Бат-Эрдэнэ: М.Энхболд асар их хүлээц, тэвчээртэй ханддаг хүн

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

 МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ дэмжиж үг хэллээ.  

Б.Бат-Эрдэнэ, “Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнэ "Монголчууд та бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай цаг мөч ирээд байна.  Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй намын дарга М.Энхболдын талаар хоёр үг хэлье. М.Энхболд дарга бол төр захиргааны анхан шатны нэгжээс эхлээд Нийслэлийн Засаг даргаар найман жил ажиллаж, энэ том айлын зовлон жаргал, асуудал бэрхшээлийг бүрэн мэддэг хүн юм. 

   М.Энхболд дарга бол Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, оюун ухаандаа улсаа багтааж, улсынхаа эрх ашгийн төлөө зүрх сэтгэл нь шаналж, нойргүй хонож үзсэн хүн. М.Энхболд дарга бол Ерөнхий сайдын хувьд дэлхийн нөлөө бүхий улс төрчидтэй уулзаж, үг хэлээ ололцож, улсаа гадаадад бүрэн төлөөлөл хэмжээний хүн.  Аливаа хүнд боловсрол, мэдлэг байхын зэрэгцээ ажил, амьдралыг өөрийн биеэр туулж, хуримтлуулсан дадлага туршлага асар чухал юм.   М.Энхболд даргын хувьд хувь хүн талаас нь хоёр зүйл хэлье. Энэ хүн аливаад асар их хүлээц, тэвчээртэй ханддаг чанартай хүн. Төрөлхийн ноён нуруутай. Хүнд бэрх ийм цагт итгэл дааж ажиллаж чаддаг. Аливаа асуудлыг голыг олж ул суурьтай шийдвэр гаргаж шийдэж чаддаг хүн. Аливаа юманд туйлшраад байдаггүй төв үзлийг эзэмшсэн хүн гэж боддог юм. Энэ хүн бол үлгэр авахуйц олон сайн чанартай хүн юм. Тиймээс бид М.Энхболд даргад итгэдэг. Тиймээс өнөөдрийн энэ индэр дээрээс хэлэхэд, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжсэн өргөн олон түмэн Монгол бөхийн торгон ногоон зодогны садан нийт олон Монголчууддаа хандаж хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, МАН-ын дарга М.Энхболдыг дэмжээрэй гэж уриалж байна" гэлээ.

Т.Түвшин  

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.129.182) 2025 оны 03 сарын 13

Тийм шүү . Энхболдыг дэмжиж байна. Хүнийг худал гүтгэж хар PR хийдэг хүмүүсийг бодвол хамаагүй буурь суурьтай хүлээцтэй байгаа шүү. АН МАХН-ны хар PRчид болиорой .

1  |  0
Top