АН мэтгэлцээнээс татгалзжээ

2017 оны 06 сарын 05

МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар хамтран мэдээлэл хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх сонирхол олон нийтийн дунд ихээхэн байсан юм. Гэтэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээн хийхээс татгалзжээ. Тиймээс МАН болон МАХН-ын зүгээс АН-ын нэр дэвшигчийг хов жив биш, холыг харсан мэтгэлцээнийг дэмжихийг уриаллаа.

Л.Оюун-Эрдэнэ: “Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ”

Хэд хоногийн өмнөөс гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж хууль эрх зүй, шударга ёс, эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн гурван сэдвээр мэтгэлцээнийг явуулахаар зөвшилцөлд хүрчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишиг байдаг. Гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар МАН-аас миний бие, МАХН-ын Б.Тулга, АН-аас О.Магнай бид гурав мэтгэлцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлахаар болсон. Өнөөдрийг хүртэл хагас сайн өдөр бүр буюу энэ сарын 10, 17, 24-ний өдрүүдэд мэтгэлцээнийг хийе гэсэн зөвшилцөлд хүрсэн боловч харамсалтай нь АН-ын штаб хуралдаад “Гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй, нэг шатны мэтгэлцээнийг хийсэн тохиолдолд зөвхөн манай сонгосон телевизээр хийх боломжтой” гэсэн шаардлагыг тавилаа. Энэ бол иргэдийн мэдэх эрхэд халдсан, холыг харсан бодлогоор шударга өрсөлдөхөд халдаж байна гэж бидний зүгээс дүгнэж байна. Мэтгэлцээнээр дамжуулж хов жив биш холыг харсан бодлого өрсөлддөг, ийм соёл тогтдог болоход иргэд та бүхэн болон хэвлэл мэдээллийг байгууллага хамтдаа уриалга гаргаасай гэж хүсч байна.  Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач ээ. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ” хэмээн уриалсан юм.

МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: “АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна”

Монголчууд дараагийн дөрвөн жилд удирдах хүнээ сонгох чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Олон нийт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлье гэсэн аян өрнүүлсэн. Энэ нь иргэдийн мэдэх эрхтэй холбоотой. Иймээс хов жив биш. Шийдэл ярья. АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.  

 

 

А.Алтан 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2025 оны 03 сарын 13

ardchilal baihgui an tarj butar.

1  |  0
ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ(112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

ЖЭНКОД ТАНК ОРЖ ИРНЭ ГЭХЭЭС ӨӨР ЯРИХ СЭДЭВ, МЭДЛЭГ БХГҮЙ ШДЭЭ.С1 TV-ЭЭРЭЭ МӨНХБАЯСГАЛАНГААР ХЭДН АСУУЛТ БЭЛДЭЭД ОРНО БЗ

1  |  0
zochin(128.199.129.220) 2025 оны 03 сарын 13

Төрийн тэргүүний сонгууль ш дээ Удирдагч тэргүүлэгч гэдгээ үзүүлж Мэтгэлцээнд орж чадахгүй бол нэрээ татсан дээр байхаа

1  |  0
Bat(139.59.225.82) 2025 оны 03 сарын 13

AN neeree metgeltssen deer sh dee shudraga bailgaa unen turx n ilerxees aigaad baina uu

1  |  0
sasha(183.177.102.111) 2025 оны 03 сарын 13

Vnen ch shudraga es zvi ene ter ene namuudad xvmvvsd yuren baixaa baijee haraad bhad

1  |  0
Tsog(167.114.159.186) 2025 оны 03 сарын 13

chadahgui boloxoor zurxlexgui bgaa yum bishuu

1  |  0
zochin (207.154.195.114) 2025 оны 03 сарын 13

Xen xen ene ulsad yu yu hiisnee tailagnaj dvgnej halz metgelzxed xiij bvteesen xvn law ene ees imeexgui bailguide xarjil baiy

1  |  0
baagii(173.254.216.66) 2025 оны 03 сарын 13

Battulga zgr l Metgeltseenees aij bn shd. Tgj ih aij bgan l yum baihdaa chavaas

1  |  0
zzz(173.254.216.66) 2025 оны 03 сарын 13

AH namiin songoson tv deer metgeltseen gj yugsen ch ugiin shal utaggui yum

1  |  0
zzz(37.218.240.80) 2025 оны 03 сарын 13

AH namiin songoson tv deer metgeltseen gj yugsen ch ugiin shal utaggui yum

1  |  0
ochmaa(183.177.102.111) 2025 оны 03 сарын 13

zuger l ter medtegltseend deer hen hen be gedgee haruultsgagairai

1  |  0
ZOCHIN(58.7.158.77) 2025 оны 03 сарын 13

BATTULGA METGELTCEEND OROH BIZDEE.HARIN ENHBOLD OO YMAA SAIN TCEEJLEEREI.YM HARJ TUGDERDEGEE BOLIOROI SHIPII TCARAILCHIHAAD GAZRIIN PANZCHIN.

1  |  0
Bataa(202.21.109.136) 2025 оны 03 сарын 13

Battulga debshigch No- toi l bnadaa. metgeltseen bol ard tumend unen nuur tsaraigaa haruulah ehnii bolonj shuudee. zaabal metgeltsuuleh heregtei TV-giin buh subgaar negen zereg oron dayar tsatsah heregtei. Erohiilogchid l debshij bgaan bol yunaas n emeegee ve ? AH uu hubi ner debshigch n tatgalzaj bna uu. . Metgelzej chadahgui l bgaa bol ard tumnii omno garch chadahgui gesen ug erthen neree tat

1  |  0
saran(202.21.109.136) 2025 оны 03 сарын 13

Metgeltseen bol hamgiin zov shdee Battulga yunaas aigaave.. Gemt hun gelbelzej bgaa n ene uu er hun bj yun ert hulchiina ve zorigtoi garch ireed l metgeltseechee

1  |  0
zochin(66.181.176.138) 2025 оны 03 сарын 13

3 devshigchiin halz metgeltseen hezee boloh ve

1  |  0
zochin(66.181.176.138) 2025 оны 03 сарын 13

3 devshigchiin halz metgeltseen hezee boloh ve

1  |  0
Top