Ардчилсан намын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр цаг үеийн гурван асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “АН-2 онгоц ослын буулт хийсэн гэдгийг албаныхан хэлж байна. Ардчилсан намд ирсэн мэдээллээр онгоц 100 метрийн өндөрт хөөрсний дараа осолджээ. Одоогоор ямар шалтгаанаар онгоц осолдсон шалтгааныг тодруулаагүй байгаа юм. Онгоц осолдсон нь улсад хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан тооцоолол гарч байгаа. Онгоц осолдсон шалтгаан нь цэвэр эрх баригчдын хийж байгаа бодлогогүй үйлдлийн илрэл юм. АН-2 онгоцыг ОХУ-аас авахдаа тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө төлсөн байсан. Энэ онгоцоор Монголын 70 гаруй сумаар явахаар төлөвлөж, 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн байжээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахдаа удирдлагаар хангаж чадаагүй гэсэн тайлбар өгч байсан. Онгоц унагасан асуудлаар салбарын сайд, агентлагийн удирдлагууд нь огцрох хангалттай үйлдэл боллоо” гэсэн юм. Иймд Ерөнхий сайдыг салбарын сайдаа огцруулах ёстой гэж үзэж буй ажээ.
Мөн О.Магнай “Сонгууль ойртож байгаатай холбогдуулан олон нийтийн сүлжээгээр хүнийг гарал үүслээр нь доромжлох асуудал их гарч байгааг АН-ын нэр дэвшигчийг зохион байгуулж байна гэсэн хардлага байх шиг байна. Ардчилсан нам 1990 оны хувьсгалыг хийхэд АН манлайлж орсон улс төрийн хүчний нэг. Үүний үр дүнд Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийн гол зүйл нь хүнийг яс үндэс, нийгмийн гарал, үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх нь энэ нийгмийн хамгийн үнэт зүйл. Ардчилсан нам Үндсэн хуулийг хамгаалах зорилготой улстөрийн хүчний хувьд хэзээ ч хэн нэгнийг гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэг болон бусад хэлбэрээр гадуурхах маягаар сонгуулийн сурталчилгаа хийхгүй, цаашид ч хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
МАН-ын нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл цацагдсан нь Х.Баттулгатай холбоогүй гэсэн юм. Хэвлэлийн хуралд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хүрэлцэн ирсэн байв.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 15 )
Ан-2 биш ш дээ Ан-2 ямар ч хамаагүй зүгээр л Ан-2 бие дээр өөр хөдөлгүүр тавьчихсан бүрэн баталгаагүй онгоц туршилт нь дуусаагүй онгоцыг авчирч монголчууд өөрсдөө сууж нисдэг ёстой голионууд юм даа. Наад онгоцны чинь мэдээлэл ч интернэтээр хайгаад олдохгүй Оросод нь хүн тээвэрлэх зөвшөөрөл өгөөгүй онгоц. Ан-2 чинь тэгээд Украиных Оросынх биш
Oleg Antonovyn Annushka khemeekh ene ongotsyg 1947-2001 ond uildverlej baisan 1988 ony ued uildverees avakhad 55000-60000 evrogoor unetei baisan khuleg shuu dee
AN-2 ongots-yg khaankhyn muzeigees khudaldaj avsan khenii business um boldoo. Odoo khaanaas selbeg olokh um bol. Bas neg muzei esvel khog ukhaj terbumaar unelekh bololtoi
darvaanaa gudamjindaa gar.
Өмхий хошног худлаа хуц. Шударга өрсөлдөөний дарга байхдаа банкууд болон номинг дарамталж авсан олон тэр бум чинь удахгүй ил болондоо муу худалч хулгайч минь
estoi hudlaa burah umaa, itgeh arga alga, ingej surjignehee bolimoor um aa, orosiin ongots um bol manaid uamar hamaa bnaa
ard tumnee teneg gej boddog um bolobuu, esbel hudal ugiig 1000 dahin dabtahaar unen boldog gej oilgodog um bolobuu, oorosiin ongots gemtlee gebel orosiin eronhoiilogcn , said nar hariutslaga huleeh bailgui dee, hacnin um uarih um aa
Орос нисэгч Орос онгоцыг унагасан байхад бидэнд ямар хамаатай юм бэ? Худлаа улс төр хийсэн хүн
Магнайг ямар улс төрч гэхэв боловсролгүй. Өөрөө өөрийгөө мэдэхгүй л дөвийлгөх гээд л.....
О.Магнай гэж нэг улс төрийн хийрхэл туссан нөхөр. юм л бол огцор энэ тэр гээд байдаг болж дээ. Энэ тэнд сурвалжилагч нарт ярилцлага өгч байгаа нь нэг их сүртэй нүд аман хачин хачин болоод л хүний мэдэхгүйг мэдээд авчихсан юм шиг сүртэй сүртэй яриад л инээдтэй. 2008 оны 07.01-ны үйл явдал буруугаар эргэхэд энэ хүний оролцоо бий л байх. Тэгээд аль ч намд эслэхгүй энэ тэр гээд байсан ганцад хэд хоноод гарч ирээд амиа хамгаалахын тулд Ардчилсан намд элсээд. Бас л юмтай нөхөр шүү. Хүн ямар байсанаа үргэлж санаж байх хэрэгтэй дээ.