Ж.Батсуурийг огцруулсан шалтгаан Богдын музейн сан хөмрөгтэй холбоотой юу

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах Ерөнхий сайдын саналыг МАН-ын удирдах зөвлөл баталж, УИХ-ын чуулганы хуралдаанаар огцруулсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан” гэх битүү, хатуу үндэслэл танилцуулсан. Сайдыг ажлын хариуцлага алдсан гэдэгт Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн улсын шалгалтын материал задарсан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай дунд 29 дүгээр сургуулийн асуудалд анхаарал хандуулаагүй, улмаар энэ асуудал олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртсөн гэх үндэслэл багтаж буй. Мөн дэд сайд Ё.Отгонбаяртайгаа ойлголцож ажиллаж чаддаггүй, салбар яамаа бодлогоор хангаж ажиллахгүй байна гэдэг үндэслэл багтсан. Гэвч үнэхээр эдгээр үндэслэлүүд нь түүнийг огцруулах болсон гэхэд эргэлцэх хүн олон бий.

  УИХ-ын гишүүн С.Чинзориг чуулганы хуралдаанаар түүнийг огцруулахаар хэлэлцэх үеэр  “Хариуцлага тооцож байгаа асуудал нь эзнээ олсон уу гэж асуумаар байна. Төрийн тогоонд ажиллаж байгаа туршлагатай, ганц боловсон хүчиндээ хариуцлага тооцох асуудал яригдаж байгааг гайхаж байна. 29 дүгээр сургуулийн асуудал бол Нийслэлийн харьяанд байдаг асуудал. Нийслэлийн удирдлагуудтай хариуцлага тооцоогүй байж, шууд боловсролын сайдтай хариуцлага тооцож байгаа нь зөв үү. Үндэслэлүүд нь хууль тогтоомжид нийцэж байгаа юм уу. Зөвхөн сайдад нь хариуцлага тооцох биш. Газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга нарт нь хариуцлага тооцох юм уу” гэсэн байр суурийг хэлж байлаа. Үнэхээр л Тусгай дунд 29 дүгээр сургуулийн удирдлагыг Нийслэлийн Засаг дарга томилдог, бодлого удирдлагаар ханган ажилладаг. Энэ үүднээс нь харвал Нийслэлийн Засаг даргатай хариуцлага тооцох учиртай. Гэвч Ж.Батсуурийг сайдын суудлаас огцруулах өөр ямар шалтгаан байв гэдэг нь нууц хэвээр буй.

  Албан бус эх сурвалжийн мэдээллээр Богдын музейн сан хөмрөгтэй холбоотойгоор Ж.Батсуурь хэл аманд өртсөн гэх мэдээлэл байна. Богд хааны ордон музейд 200 гаруй амьтны чихмэл байдаг. Анх 1901 онд Монголд байдаггүй амьтдын чихмэлийг Германы Гамбург хотод захиалан хийлгэж байсан аж. Музейд 115 жил хадгалагдсан эдгээр үзмэр зарим нь устаж үгүй болоход хүрсэн тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, ХБНГУ-ын Гёрлиц хотын Зенкенберг байгалийн түүхийн музей хамтран эдгээр цуглуулгаас шувуудын чихмэлийг сонгон сэргээн засварлах болсон байдаг. Ж.Батсуурь сайд томилогдож ирснийхээ дараахан 2016 оны долдугаар сарын 29-нд Германтай хамтран ажиллах санамж бичиг зурах ёслолд оролцож байжээ. Санамж бичигт Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Зенкенбергийн байгалийн түүхийн музейн амьтан судлалын тэнхимийн эрхлэгч Херман Анзорге гарын үсэг зурж, Ж.Батсуурь сайд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стефан Дуппел нар байлцсан байна. Эдгээр үзмэр нь VIII Богд Жавзандамбын хувийн цуглуулга юм.

    Тус музейн сан хөмрөгүүдийг засварлахаар авч явсан гэх ч тийм шаардлага байгаагүй гэж мэргэжлийн судлаач үзэж байна. “Зарим үзмэрүүдийг засварлах шаардлагагүй байсан. Германд манай үзмэрүүдийг өөр зориулалтаар аваачсан байх магадлалтай. Үзмэрүүдийг мөнгө олох зориулалтаар гаргасан байж болзошгүй” гэж эх сурвалж мэдээлж байна. Өөр нэгэн эх сурвалж болох ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн эрхлэгч Г.Ням-Очир “Зураач Б.Шаравын (марзан) “Монголын нэг өдөр” зэрэг зургуудыг хамт гаргасан бололтой. Эдгээр бүтээлүүдийг ямар зориулалтаар гаргасан нь тодорхойгүй байгаа юм” гэжээ. Үзмэрүүдээс салбар яамны удирдлагууд хөрөнгө мөнгө хувьдаа босгосон байх магадлалтай гэж соёлын өвийг хамгаалагчид үзэж байна. Энэ асуудал МАН-ын удирдлагуудын чихэнд хүрсэнтэй холбоотойгоор Ж.Батсуурийг огцруулах үндэслэл дээр “гал нэмсэн” гэж эх сурвалж мэдээлж байна.

Т.Амараа

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УРЛАГ СУДЛААЧ(66.181.184.145) 2025 оны 03 сарын 13

МАРЗАН ШАРАВЫН 2 БҮТЭЭЛ ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГИЙН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛД ТООЦОГДДОГ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ДОКУМЕНТА НААДАМД УРИГДААД ОРОЛЦООД БУЦААД ИРСЭН. ЭНЭХҮҮ НААДАМ НЬ ШИНЭЭР ГАРЧ ИРСЭН, ӨМНӨ НЬ БҮТЭЭГДСЭН Ч ДЭЛХИЙ НИЙТЭД ТАНИГДАЖ ЧАДААГҮЙ МАСТЕР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЭРЖ ХАЙЖ СОНГООД 5 ЖИЛ ТУТАМД НЭГ УДАА ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮЗҮҮЛДЭГ ЮМ. ИНГЭХЭЭР МАРЗАН ШАРАВЫН БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ХОСГҮЙ ГЭЖ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ. СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛГҮЙ ДЭМИЙ ХОВ ЯРИХАА БОЛЬЦГООЁ.

1  |  0
иргэн(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Ийм асуудалтай холбогдсон бол огцруулах чиг багадна . Монголын нэг өдөр зураг Германд байгаа гээд ойрд хэвлэлээр гараад байгаад гайхаад байгаа юм . Муу новш чинь зарчихсан юм биш байгаа .

1  |  0
Зочин(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

Хорчин Г.Ням-Очир хаа сайгүй худлаа хор хутгаж гүйхээ болимоор юм. Сэтгэц мэдрэлийн өвчин нь даамжирсан маанаг юм.

1  |  0
Гунжээ(59.153.114.33) 2025 оны 03 сарын 13

ДЭЛГЭРСАЙХАН монгооор огцооруулсан

1  |  0
Zaluu(106.102.128.246) 2025 оны 03 сарын 13

Otgonbayr tushaal buuraad elchin bolson gej Munhbat helsen dh dee

1  |  0
Зүчи(66.181.186.69) 2025 оны 03 сарын 13

Одоо мэс барьж хууль зүйн сайдынхаа нүүрийг сийчсэн Ж. Мөнхбатаар сор залах ажиллаггааг үргэлжлүүлэх саналтай байна

1  |  0
baatar(59.153.112.118) 2025 оны 03 сарын 13

yo. Otgonbayar gej zartai hulgaich bas hariutslaga huleeh baitugai devsheed elchingeer yavj bdag chin shudarga yos uu,

1  |  0
bataa(66.181.160.4) 2025 оны 03 сарын 13

MAN nhan20 ter bumiin awilgaa olj ir geed chadahgvi bolhoor ni ogtsruulaj awi

1  |  0
bataa(66.181.160.4) 2025 оны 03 сарын 13

MAN nhan20 ter bumiin awilgaa olj ir geed chadahgvi bolhoor ni ogtsruulaj awi

1  |  0
ГЭНЭН МОНГОЛЧУУДАА(202.72.245.198) 2025 оны 03 сарын 13

ЮУ ГЭЖ ИЙМХЭН ЮМААР ОГЦРУУЛАХ ВЭ ДЭЭ. ЗҮГЭЭР Л СУУДЛЫН ТӨЛӨӨХ ДАЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ДЭГДЭХ ГЭЭД ГАЛ ТҮР УНТРААЖ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА

1  |  0
Зочин(202.9.41.247) 2025 оны 03 сарын 13

Бага ангийн сурагчдад үнэтэй STEAM төхөөрөмж тарааж байна. Дунд ангид робкон өгөх гэнэ лээ. Нөгөө мөнгөгүй гээд байсан юу болов оо. Эдгээр нь хэрэгтэй ч шинэ сургалтын төлөвлөгөө, үндсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа гүйцээж байж дараа нь хийх ажил юм. Хийхгүй ч байсан болно. Яамр нэг, үнэтэй юм нийлүүлэх сонирхолын цаана юу байна вэ?

1  |  0
Unshigch(103.57.95.46) 2025 оны 03 сарын 13

Utgagui nuhur bn. Iim bj bolohgui dee!

1  |  0
гиыхшаёх(202.179.24.82) 2025 оны 03 сарын 13

Ийм сайд нар олон бий шүүв Яг үнэнийг х.элэхэд...Энхболд даргад нөлөөлөх вий дээ.

1  |  0
Top