Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай нягт хамтран ажиллана

2017 оны 06 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 2017-06-02 ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, техникийн шинэчлэл, боловсон хүчин бэлтгэх дамжуулах шугам сүлжээг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал тодорхой байр сууринд хүрлээ. Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Ингэснээр Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа нотоллоо.

Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцов. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм. ОХУ-ын зүгээс ойрын нэгээс хоёр сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворкович хэлсэн. Мөн “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор хоёр тал төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг тогтвортой нэмэгдүүлнэ гэж хэллээ.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд манай хоёр улсын зүгээс байр суурь нэгдсэн бас нэгэн чухал асуудал бол Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа юм. ОХУ-ын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжтайгаар Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх болсон. Төслийн хүрээнд өгөх 4.2 сая тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэх, мөн энэ салбарын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг цогц дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хоёр улсын ойн санг хамгаалах чиглэлээр харилцан ярилцаж, Монгол орны шилмүүст ойд ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх Оросын ойчдын технологийг Монгол Улсад дамжуулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Greetings from me(203.169.48.46) 2025 оны 03 сарын 13

Good news brings good attention

1  |  0
Zochin(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

xxxiiiiewpqieoqieopwqiepwq

1  |  0
mclsad(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

xxxiiiiewpqieoqieopwqiepwq

1  |  0
wqeq(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

xxxiiiiewpqieoqieopwqiepwq

1  |  0
wdsa dsa dsad saaa dwess wqdwa eiodsa ewadsa mclsad cadwadsa dadsa dceoqw qeplh mcncq poypwq4 xjdsai(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

xxxiiiiewpqieoqieopwqiepwq

1  |  0
mcncq(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

xnxy8wiqeipkdpa

1  |  0
ттмл(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

ххбыөыөбыө

1  |  0
хаүкфцш(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

ххбыөыөбыө

1  |  0
хаүкфцш(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

ххбыөыөбыө

1  |  0
GGUEST(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

GOOD NEWSS

1  |  0
Эрхэмзаяа(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

it”s good news

1  |  0
Оюунгэрэл(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

Сайхаан сайхан (y)

1  |  0
Yржинханд(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

Сайхаан сайхан (y)

1  |  0
zochin(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

saihan medeenuud baina.

1  |  0
Guest(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

nice news

1  |  0
Guest(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

Good Good Good

1  |  0
guest(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

well well well

1  |  0
Guest(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

Good Good Good Good....

1  |  0
Guest(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

Good Good Good

1  |  0
Zochin(122.201.24.56) 2025 оны 03 сарын 13

Good Good Good

1  |  0
Zochin(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

nice

1  |  0
Zochin(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

nice

1  |  0
Zochin(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

nice

1  |  0
yu(150.129.140.179) 2025 оны 03 сарын 13

HODOO AJ AHUIN UILDVERIIG NAR SALHINII ERCHIM HUCHEER AJILUULVAL EKO ORCHIN SUIRNE NOTLOGDSON ZUIL

1  |  0
geo(150.129.140.179) 2025 оны 03 сарын 13

tumur zam daguu hogiin urgamaliig ustgah har tamhi urgah ayultai

1  |  0
Зочин(103.26.195.226) 2025 оны 03 сарын 13

Гоё x 3

1  |  0
Top