Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг ардын экспертүүдээр хэлэлцүүллээ

2017 оны 05 сарын 31

Монголын медиа корпорацийн “Ардын үг” зөвлөлдөх аян үргэлжилж байна. “Ардын үг” аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаа буюу өнгөрсөн найман жилд хийсэн ажлыг салбар тус бүрээр сэдэвчлэн хэлэлцүүлж, иргэдээр дүн тавиулж байгаа билээ.

“Ардын үг” зөвлөлдөх аяны тав дахь цуврал /2017.05.30/ “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, санаачилга, бодлого, шийдвэрүүдийг ардын экспертүүдээр хэлэлцүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж үдээс өмнөх хэлэлцүүлгээр уг салбарт хийсэн ажлын дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн бол үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.21.187) 2025 оны 03 сарын 13

гэдны эдгээдийн өмч гэж зориуд зохион байгуулалттайгаар зарлан тунхаглаж, авилгатхй тэмцэх явдлаас хойш сууж ,нийгмийн шудрага ёсыг тогтоох амлалтаа таг мартаж цагаан солиотой юм шиг амаа мэдэхгүй чалчсаар байсан 8 жилд чн Монгол улс дампуурлын ирмэгт тулж ирсэн, Ер энэ хүн гадаад эзэнтэй хэн нэгний утсан хүүхэлдэй шиг авирлаж монголын хуулийг зөрчсөн гадны луйврчныг өршөөж монгол хүнийг бол өшлөхийг нь өшлөж байсан нь баримттай үнэн зүйл.

1  |  0
иргэн(122.201.21.187) 2025 оны 03 сарын 13

хайран найман жилийг нь гарздуулж өнгөрөөөлөө. Хууль д байгаа болон хувь хүнд өөрт нь байх ёстой хүч боломж нөөц чадави алийг ньч гаргаж нийгэмд үлдэцтэй , mүүхэнд дурсамжтай , ард түмэн хүндлэн санах юм хийсэнгүй! Авилга гаарсан АН МАНАН ЭРХЭМ Ерөнхийлөгч нийлээд бүгд эх орноо худалдах, ядууруулах. өрөнд баригдуулах ид шидийг үзүүлсэн энэ 8 жил хайран их цаг хугацаа шүү! Их муу хүн ,их гоё, их ярьж далдуур яаж их идэж завших муухай хэргийг удирдаж байдгыг харуулсан 8 жилийг ардаа орхиж байнадаа ТА! УИХ-ын хуралдаан дээр ТА АН-ын томилсон сайд нартай монголын газар шороо , баялагыг ...

1  |  0
иргэн(122.201.21.187) 2025 оны 03 сарын 13

Энэ бол улс төрийн чамирхал гэж хэрэлмээр бн. Гоё юм яриадл байхаар үлгэр гэдэг болно.Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд очсон хүн цаашид ингэж сайхан ярих биш яг улс орны өмнө тулгамдсан чухал асуудлыг шийдвэрлэхэд засаг болоод нийгмийг дайчилж хөгжлийг хурдасгаж эрчимжүүлж, саар бүхнээс салах идвэхитэй шинэ хандлагыг төлөвшүүлж чадах хэрэгтэй . Элбэгдоржийн хоосон яриа, үгэн жанчаа юуч нийгэмд өгөхгүй бөгөөд нэг их сүрхий хүний дүр эсгэсн нийгмийн дургуйцэл цөхөрлийг бий болгохоос цаашгүй юм. Элбэгдорж монгол улсад их гарз хохирлыг учруулж хариуцлаггүй байдлыг гарынхаа салаагар харсаар ____

1  |  0
Top