УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав

2017 оны 05 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.05.30) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх орондоо ирлээ. УИХ-ын даргын хувьд, нэг нутаг усны ахын хувиар энэ амжилтаа цааш нь улам ахиулан баталгаажуулж, улс орон, нутаг ус, өөрийнхөө нэр төрийг арлын Япон Улсад олон жил дуурсгаж яваарай хэмээн хүсэн ерөөе” гэв.

Хакүхо М.Даваажаргал УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо ирсэндээ таатай байгаагаа дуулгасан юм.

Тэрбээр “Бэлтгэл сургуулилалт сайхан байлаа. Гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө бэртэл аваад тэмцээнээ дуусгаж чадалгүй өнжсөн. Гэхдээ энэ сарын башёд ялалт байгууллаа. Намайг ид барилдаж байх энэ үед дөрвөн аваргатай болно гэж бодоогүй явсан. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Аварга та “Токио 2020” зуны олимпийн наадам хүртэл түрүүлэх хэмжээнд барилдах бололцоо байгаа. Таны аав XX зуунд Монголын үндэсний бөхийн дархан аварга болж, чөлөөт бөхийн төрлөөр олимп, дэлхийн медаль хүртэж байсан бол Та XXI зуунд сүмо бөхийн их аварга болж Монгол түмнээ баярлуулж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ялалтаа үргэлжлүүлээрэй” хэмээн захилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(128.78.141.176) 2025 оны 03 сарын 13

Enhbold bol jinhene tuv halh hun bilee

1  |  0
Зочин(167.114.159.186) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд Монгол улсын байр суурь, улс төрийн чиг баримжаагаа зөв тодорхойлж чадна гэж бодож байна. (Y)

1  |  0
Зочин(167.114.159.186) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд Монгол улсын байр суурь, улс төрийн чиг баримжаагаа зөв тодорхойлж чадна гэж бодож байна. (Y)

1  |  0
зочин(162.243.220.108) 2025 оны 03 сарын 13

Төр засаг маань хос багана мэт эвтэй байгаасай. Тэгж гэмээн ард иргэд минь амгалан байна. Эв нэгдлийг эрхэмлэгч хүнийг дэмжие ээ

1  |  0
Сонгогч(188.226.148.206) 2025 оны 03 сарын 13

Монголын төлөө зүтгэж буй нийгэм, соёл, спортын зүтгэлтнүүдийг төрөөс дэмжих нь зөв. Та бидний итгэлийг алдаагүй тамирчний ялалт хямдхан олддоггүй шүү дээ

1  |  0
zochin(188.226.148.232) 2025 оны 03 сарын 13

Mongolchuudiin itgeliig daaj chdsan humuus :) (Y) Mongol ulsiinhaa neriig delhiid urguj yavaarai

1  |  0
Сонгогч(188.226.148.206) 2025 оны 03 сарын 13

Монголын төлөө зүтгэж буй нийгэм, соёл, спортын зүтгэлтнүүдийг төрөөс дэмжих нь зөв. Та бидний итгэлийг алдаагүй тамирчний ялалт хямдхан олддоггүй шүү дээ

1  |  0
zochin(188.226.148.232) 2025 оны 03 сарын 13

Mongolchuudiin itgeliig daaj chdsan humuus :) (Y) Mongol ulsiinhaa neriig delhiid urguj yavaarai

1  |  0
Доржоо(192.241.204.127) 2025 оны 03 сарын 13

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Монголын эьв нэгдэл, тогтвортой байдлыг базаж чадах хүн гэж Энхболд даргийг тодорхойлдог. Амжилт хүсье дэмжиж байгаа шүү

1  |  0
Kula(107.170.246.109) 2025 оны 03 сарын 13

За та нар тэгээд дэлгэцний цаанаас том том бүлтрэхээс өөр юм чадах биш. Энхболд дарга хийсэн юмтай хүн шүү, амжилт хүсье

1  |  0
зочин (139.59.237.194) 2025 оны 03 сарын 13

Монголын бас нэгэн том төлөөлөл монголын эв нэгдэлийн илэрхийлэл болсон хүмүүс шүү !!! Монголын нэрийг дэлхийд өргөж яваарай !!!

1  |  0
Зочин(162.243.220.109) 2025 оны 03 сарын 13

Нэгнийгаа харааж зүхэхийн оронд факт болон бодит баримт дээр тогтсон шийдвэр гаргаx хэрэгтэй. Төрийн хамгийн өндөр албан тушаал болоx ерөнхийлөгчийн суудлыг боловсролтой туршлагатай хүн сонгогдох хэрэгтэй. Энхболдод аль аль нь байна шүү дээ.

1  |  0
Enkho(139.59.44.64) 2025 оны 03 сарын 13

нэр дэвшигч М.Энхболд ЕС байхдаа Цонжинболдог хөшөөний импортын татварыг 100 хувь чөлөөлөх шийдвэрийг гаргуулж билээ. Баттулгыг бодвол жинхэнэ эрх хүн л дээ

1  |  0
Enkho(139.59.3.30) 2025 оны 03 сарын 13

нэр дэвшигч М.Энхболд ЕС байхдаа Цонжинболдог хөшөөний импортын татварыг 100 хувь чөлөөлөх шийдвэрийг гаргуулж билээ. Баттулгыг бодвол жинхэнэ эрх хүн л дээ

1  |  0
иргэн(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын нийт хүн амын 3 хувь нь л нэн баян үлдсэн 97- хувь нь хогруу хайагдсан гэсэн үг :

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л Гадагшаа гарч бөөн мөнгө хийх гэсэн хүн амьчихан бодолтой хүмүүс шүү дээ .Тэд надаас илүү гарчих вий гэхээс үхтлээ айдаг шүү дээ.Санаа зоволтгүй чиний араас хэнч нэхээгүй байна.Зөвхөн амин хувиа хичээгчид ганц энэ хүн гэлтгүй Монгол тэр аяараа л МСонгол улёын эрх ашгийн төлөө биш зөвхөн би гэдэг бодолыг бүр тархинд нь программчилагдсан байдаг энэ нь гашуун үнэн ийм эрчээр бол Монгол улс хэзээч хөгжихгүй ойлгомжтой шүү дээ

1  |  0
Baidal iiml bn(14.34.207.249) 2025 оны 03 сарын 13

Amin huvia hicheevel hol yvdagiig ta 2 oos harj baigaa

1  |  0
Baidal iiml bn(14.34.207.249) 2025 оны 03 сарын 13

Amin huvia hicheevel hol yvdagiig ta 2 oos harj baigaa

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Иймэрхүү хувийн амьбиц хөөцөлддөг зөвхөн өөрийн карерийг хөөдөг хүмүүс шүү дээ Монгол улсд чухам ямар бүтээн байгуулалт хийсэн улсын төсөвт татвараа мэдүүлэгч юм үү үгүй юуг хэн ч таашгүй юм

1  |  0
Top