Элэгний В, С вирусын илрүүлэгт нийслэлийн хэмжээнд 334 мянган хүнийг хамруулна

2017 оны 05 сарын 27

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал /2017.05.26/ Хангарди ордонд боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан НЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд халдварт өвчний тандалтын мэдээллийг хүргэж, “Эрүүл мэндийн үзүүлэлт тооцох аргачлал” эмхэтгэл номыг танилцуулан ирэх мягмар гарагт “Хүрээ” амаржих газар дээр зохион байгуулах уулзалтын талаар дуулгалаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг харьяа байгууллагын удирдлагуудад өглөө. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулах элэгний В, С вирусын илрүүлэгт үзлэгт нийслэлийн хэмжээнд 40-65 насны 334 мянган хүнийг хамруулахаар төлөвлөж байна. 

Image may contain: 4 people, people sitting

Бэлтгэл ажлын явцын хүрээнд тухайн насны иргэдийг бүртгэх, оношлуурын багцыг худалдан авах үйл ажиллагааг явуулж байгаа аж. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 40-65 насны иргэд элэгний В, С вирусын илрүүлэг болон дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах юм байна. Энэхүү илрүүлэгт үзлэгийн үйл ажиллагааг ирэх зургадугаар сарын дундуур нийслэлийн хэмжээнд нэг өдөр зэрэг эхлэхээр бэлтгэж байна. 

Үүний дагуу иргэдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангаж, илрүүлгийн ажлыг ямар нэг хүндрэл чирэгдэлгүй тэгш, хүртээмжтэй, чанартай зохион байгуулахад анхаарч ажиллахыг санууллаа. Мөн цусны шинжилгээ авах, сорьц тээвэрлэх, лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлын тухай хэлэлцэж, эмч, ажилчдын ажлын цагийн хуваарыг зохицуулах тал дээр зөвлөсөн. 
Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурлын төгсгөлд НЭМГ-аас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийг хэрхэн үнэлж, төлөвлөх, эрсдлийн багийг удирдлагаар ханган ажиллах талаар сургалт хийлээ.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.212.129) 2017 оны 05 сарын 27

Irgediin emzeg sedbiig ve veiin darga daamluud sn oloh yum eniigee mungu oloh heregsel bolgohdoo ch sn

0  |  0
Top