Х.Баттулга: Би ялвал Монгол ялна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 06

Ардчилсан намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших эрхээ өнөөдөр албан ёсоор баталгаажуулсан Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Журмын нөхөд өө, эрхэм төлөөлөгчид өө

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхдөдөө талархлаа илэрхийлье.

Ардчилсан Намын шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлж, гишүүдийн оролцоотой нам болон хувирах бүтээлч үйл явцыг эхлүүлж, удирдаж буй намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын багийн гишүүдэд мөн баярласан талархсанаа хэлье.

Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашид ч шинэчлэл улам бүр эрчимжиж Ардчилсан Нам хүчирхэгжих болно.

Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байгаа хариуцлагатай мөчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. Эргэлтийн цаг үе гэдэгт би юуг хэлэх гэж байна гэхээр төрийн бүх шатны удирдлага, засаглал, нэг намын хараа хяналтад бүхлээрээ орж, ард түмний эрх ашиг хөсөрдөж, эрх баригчид сонгуулиар санал авсан сайхан, сайхан амлалтуудаасаа бөөн бөөнөөр буцаж эхэллээ. УИХ дахь хэт олон суудалдаа эрдсэн МАН сонгогчдын санаа бодол, дуу хоолойг үл тоон хүч түрэх, дарангуйлах, тулгах замаар бодлогоо тулган шийдвэрээ гаргаж байна. Тэд хэдий олонхи ч гэлээ эв нэгдэлгүй, гаргасан шийдвэртээ туйлбаргүй цаг үргэлж эргэж буцаж байгаа нь эдийн засгийг туйлдуулж, царцанги байдалд оруулж байна. Үүнийг дагаад  иргэдийн амьжиргаа ч царцаж, хөшиж байна. Сонгуульд ялж, Засгийн эрх авсан цагаасаа хойш МАН-аас тууштайгаар нэг мөр шийдсэн нэг ч асуудал одоогоор алга. Хамгийн сүүлд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ хүртэл гурвантаа ухарч, няцаж байж эцэст нь Үндэстэн дамнасан корпорацын ашиг сонирхолд бүрэн бууж өгсөн байдлаар шийдэхийг та бид харлаа, үзлээ, сонслоо.

МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархуудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харуулсан. Тэд ядарсан иргэддээ ачааны хүндийг үүрүүлж долоон төрлийн татвар нэмж дарамтлах хэрнээ Чингис бондоос асар их хэмжээгээр нь зээл авчхаад эргэж төлөх талаар бодох ч үгүй суугаа гишүүддээ юу ч хэлж чадахгүй байна. Уг тэднээс эргэн төлөлтийн мөнгийг нь авчхад л татвар нэмснээс гурав дахин их орлого олох байлаа. Энэ мэтчилэн сонгуулийн амлалтаа мартаж, сонгогчдоо дарамтлах нь цаашид улам бүр хараа хяналтгүй даамжирч, засч залруулж болшгүй хэмжээнд хүрэх, дарангуйлал руу гулсан орох урьдач нөхцөлүүд хэдийнээ бүрджээ. МАН-ын бодлого шийдвэр жирийн гишүүддээ хүртээлгүй байна. Тэд хэдхэн хүний хүрээнд асуудлыг ярьж, тэдний шийдвэрийг гишүүддээ, хамтын удирдлагын байгууллагадаа тулган хүлээлгэх замаар шийдвэрээ гаргаж байгаа нь улам бүр тодорхой болсоор байна. 

Хамгийн гол аюул нь эдийн засаг нэг улсаас хараат болох нөхцөлийг эрх баригчид сэм сэмээр хэрэгжүүлж, монголын эдийн засгийг олон улсаас бүрэн таслаж дөнгөлөө. Та бид өдөр бүхэн өмнөд хөршийн эдийн засаг, худалдаа бизнесийн давамгайлал, түрэлтийн мэдээг уншиж байна. Хятадуудыг визгүй нэвтрүүлдэг болгоё, давхар иргэншил олгоё, сая саяар нь авчиръя гэх уриалгууд төрийн дээд түвшнээс ил тод сонсогдох болжээ. 1990 онд Монголын ардчилагчдын амь бие үл хайрлан тэмцэж, сэргээсэн тусгаар тогтнол бүдэгрэх, алдагдаж болзошгүй нөхцөл байдал руу эрх баригчид өдрөөс өдөрт түлхэж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс нэгэн ноцтой, монгол хүн бүр тунгаан бодох ёстой үгийг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадаадын банк Монголд орж ирэн энэ хуулиар дамжуулан Монгол улсыг орд газар, баялагтай нь "барьцаалах" эрхийг олж авах нөхцлийг хангах гэж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн энэ заалт нь томоохон хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж, улмаар цааш дамжин зарагдаж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул тулгараад байгааг УИХ-ын гишүүдэд сануулаад “Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш, газар нь чухал” гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг анхааруулсан билээ. Би энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал нэг байна. Ардын намын санаачилсан хуулиас гадны банк Монголын газар нутгийг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах ёстой. Энэ бол монгол хүний ухаан санаанд буухгүй зүйл. Монгол хүнээс гармааргүй энэ мэт зүй бус санаачилга ахин хэд ч гарахыг бид хэлж мэдэхгүй, тийм учраас сонор сэрэмжтэй байх нь юунаас ч чухал болоод байна.

Ардчилсан хувьсгалын нэгэн том ололт нь Монгол улс хойд хөршийнхөө дагуул улс байх аа  больж, Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгээ жинхэнэ утгаар нь тунхагласан явдал байсан.

Тэгвэл өнөөдөр олон улсын шинжээчид, судлаачид нэгэн дуугаар Монголыг өмнөд хөршийн эдийн засгийн хяналтад бүрэн орсон хэмээн дүгнэх боллоо. Бид Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах уу, алдах уу гэдэг зарчмын сонголтын өмнө тулж иржээ. Би коммунистуудын харлуулан харуулах гэж хичээдэг шиг Хятадыг үзэн ядагч биш ээ. Би хятадын урт түүх, баялаг соёл, уламжлалыг хүндэтгэдэг, Хятадын ард түмний ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанарыг хүндэлдэг. Гэхдээ бизнес эрхэлж байсан хүний хувьд аливаа худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр талдаа хоёуланд нь ашигтай тусч байж, урт удаан тогтвортой хамтын ажиллагаа, итгэлцэл бий болдгийг хатуу ойлгосон. Би монгол улсад гаднаас ямар нэг ачлал үзүүлэх, тусламжийн гар сунгах, халамжлахыг хүсэх, шаардахын эсрэг байдаг. Харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагааны төлөө бат зогсдог. Монголтой урт хугацааны, итгэлцэл төгс хамтын ажиллагаа явуулах нь тун энгийн, маш амархан. Монголоос дан ганц түүхий эд бус бэлэн бүтээгдэхүүн худалдаж ав, монгол хүнийг ажилтай байлгахад тусла. Ердөө л энэ. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж гэх төрийн дууллын үг бол бидний зарчим. Бид эрх тэгш, шударга харилцааг л эрхэмлэнэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, ажиллах нөхцөлийг бүх талаар хангахад бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгох, энэ зарчмыг Төрийн үйл хэрэгт хэм хэмжээ болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гэж байна.

Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна.  Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Эрх баригчид төрийн санхүү, хүн хүчний нөөц, давуу талаар түрээ барин, цахим луйвар, олигархиудын мөнгөн дэмжлэгт дулдуйдсан байдлаар сонгуульд оролцох гэж байгаагаа бодитоор үзүүлэн бардамнахыг саяхан хийсэн ТВ шоунаас нь олон бүгдээр харлаа, ойлгож мэдэрлээ. Ардын нам олигархи бүлэглэл, гаднаас хамааралтай бизнесийнхэнд найдаж байгаа бол би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо найдаж байна. Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе. Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтад хүргэдгийг миний туршлага нотолно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.

Би журмын нөхөдтэйгөө хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр - Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно.

Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид  “...төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавьяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээн эрмэлзэх болно.

Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол улс мандан бадрахын төлөө бүхнээ  зориулахаа андгайлъя. Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх. Бид хамтдаа чадна аа. Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ.  Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

Бидний Монголчууд сэрэн мандах болтугай. Сайн үйлс дэгжин дэлгэрэх болтугай . Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах шийдвэрлэх чухал сорилтонд хамтдаа ялъя.

Гэрэл зургийг: mpa.mn

Сэтгэгдэл ( 163 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.152) 2025 оны 03 сарын 13

Аймаар юм. Монголтой ганцаараа тэнцдэг шалсай бас байдаг байх нь ээ. Амаа мэд.

1  |  0
зочин(202.131.230.162) 2025 оны 03 сарын 13

худалч хулгайч ялах юм бналдаа

1  |  0
od(205.201.255.5) 2025 оны 03 сарын 13

mogoloo mongol

1  |  0
зочин(66.181.179.249) 2025 оны 03 сарын 13

Баттулга ялвал Монгол ялна гэдэг нь ”ёстой шал худал ” даа. Баянхонгорт олон сонгогдохдоо шударгаар ялсан уу? эд мөнгө тараасан уу? 17 чингэлэг спиртэд хэдэн хүн хордсон вэ? Яагаад сайдын ажлаа хаяж 5 толгой, төмөр замыг гацаасан бэ? Дээд сургуульд сурч эдийн засаг, улс төр гэж юу вэ? заалгаж үзсэн үү? Сайд байхдаа төмөр зам тавина гэж баахан шороо овоолж хэдэн тэрбум төгрөг салхинд хийсгэв? Махкомбинат, Талх чихэр, Баянгол зочид буудлыг шударгаар хувьчилж авсан уу? Хэдэн сарын өмнөх Эрүүгийн хэрэг чинь яасан вэ? Эдгээр асуултын хариулт бүгд будлиантай. Ийм хүнийг сонгоно гэдэг тэнэг хэрэг.

1  |  0
Хишигээ(202.9.41.171) 2025 оны 03 сарын 13

Монголоо бодсон эр хүн днн

1  |  0
зочин(122.201.24.27) 2025 оны 03 сарын 13

АН бүр өнгөрчээ хөөрхий дарга нь луйварчин дээрэмчин ерөнхийлөгчид намаас дэвшиж байгаа нь энэ ёо ёо энэ нам дуусаж байна доо хөөрхий Женко ард түмэнд гай л болж байснаас гавьяа байгуулж байсангүй зайл зайл

1  |  0
Zochin(103.212.117.174) 2025 оны 03 сарын 13

Helden ug ni aimaar setgel turuulj b. Bi mongolig bazna bugdig noyolno gj b.ga yum shig sanagdlaa bas neg maqeiin tolgoilogsh garch ireh ni demjihgui aimaar sanagdlaa

1  |  0
Иргэн(122.201.23.66) 2025 оны 03 сарын 13

Хэлж байгаа үгнээс нь С.Эрдэнэ хүртэл ичээд байх шиг байна шүү.

1  |  0
zochin(66.181.177.132) 2025 оны 03 сарын 13

Bibugdiin abna gej baih shig agaar neg sonsogdoj bnaa.DEMJIHGUIEE.huurtagdahgui shuu

1  |  0
zochin(66.181.177.132) 2025 оны 03 сарын 13

Bi demjihgui

1  |  0
Zochin(202.21.101.174) 2025 оны 03 сарын 13

МАНАНД төөрлөө монголчууд минь

1  |  0
z(202.21.101.174) 2025 оны 03 сарын 13

f

1  |  0
Зочин(43.228.129.78) 2025 оны 03 сарын 13

Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх.- Мөн сайхан хэлжээ.Бөх гэж.Би ялвал ЖЕНКО ялна гэсэнтэй адил уншигдаж байна.Гарч ирээд Таван толгой, төмөр зөм, Сайншандын цогцолборыг нэг мөсөн дарж авч ялна гэх шив дээ

1  |  0
зочин(202.9.42.15) 2025 оны 03 сарын 13

МАН учир мэдэхгүй хүүхдийн мөнгийг булааж өөрсдөд нь санал өгдөг хөгшчүүдийн халамжийг нэмж тэднийг атгандаа оруулсан , хөгшчүүд нь хөгшчүүд нялхасын мөнгийг хэнэгчгүй аваад л сууж байдаг .

1  |  0
зочин(202.9.42.15) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр чин сэтгэлийн үг бна Ард түмний ухаан л мэдэж дээ. МАН бол аль хэдийн бааз сууриа маш зузаалж, бүх шатанд удирдлагыг авсан. Энд л Монголын ард түмэн хэн бэ гэдгээ харуулах л үлдэж дээ

1  |  0
?.?(202.9.40.34) 2025 оны 03 сарын 13

Ээ больёоо цаана нь Эрдэнэ сууж харагдана. Оюутолгой тэгээд харилцан ашигтай гэрээ болсон хэрэг үү? Оюутолгой чамтай танай эрхэм луйварчин Сайханбилэг Баярцогт гээд л зөндөө олон хулгайч нарын гараар орсоныг би л лав мартаагүй байгаа

1  |  0
Zochin(217.114.169.245) 2025 оны 03 сарын 13

Chi ooroo *** off ter tomor zamiichen MAN bolon nuureschdiin buleg Gatsaasan. Tegeed chinii ter M.enhboldchin ub gazriig zarj i

1  |  0
Zochin(43.242.243.33) 2025 оны 03 сарын 13

Hench ingej yarij chadna Gol ni hiih ... Naanaa neg ih eh oron yariad yag unendee Battulga ehleed uuriinhuu erh ashigiig turuund tavij irseniig bugd l harj bgaa.

1  |  0
oyuntugs(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Tsnd itgej bnaa

1  |  0
oyuntugs(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Tsnd itgej bnaa

1  |  0
Tuya(103.10.22.103) 2025 оны 03 сарын 13

Amjilt

1  |  0
o(66.181.183.165) 2025 оны 03 сарын 13

elbegdorj shig hudla yarij bolohgvi gol ni uls ornii hogjild yaj nemer boloho l sain amlaj amlaltanda hvreh hergtei battulgiig demjinee hudalch hulgaich naras l rh ornoo ard tvmnee avarmaar bai na daa

1  |  0
456(150.129.143.30) 2025 оны 03 сарын 13

Дунд хуруу

1  |  0
MONGOLIAN MEN(150.129.143.82) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН ТӨРИЙГ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ ЮМУУ МАНЖ, ОРОС АВГАЙТАЙ НӨХРҮҮД БАРИХ ЦАГ ХУГАЦАА ДУУССАН ШҮҮ. УЛС ОРНОО ЕРӨНХИЙЛӨГЧ УЧИРГҮЙ БАЯЖУУЛЧИХГҮЙ ЮМАА ГЭХЭД ЯДАЖ МОНГОЛ ХҮҮХЭН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БОЛОГ.

1  |  0
Сх(202.9.41.218) 2025 оны 03 сарын 13

Монгол гадны ямар нэг улс мөхөөхгүй. Монголыг шунахай нам нэрийн дор яваа хувалзнууд л дотроос нь мөхөөнө.

1  |  0
irgen(66.181.181.27) 2025 оны 03 сарын 13

chi ylval AN -iin hulgaich nar shorongoos l multarch ulam ih ideh uud haalga neegdeh boloi

1  |  0
Zochin(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Mash shn ug helsen bna.Odoo Battulga ner devshigchee olimniin avarga teruulsen shig ee Mongol ulsin 5-dahi shine erkhiilegch blj songogdono shu Hk.Battulga aa amjilt husie!

1  |  0
Zochin(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Mash shn ug helsen bna.Odoo Battulga ner devshigchee olimniin avarga teruulsen shig ee Mongol ulsin 5-dahi shine erkhiilegch blj songogdono shu Hk.Battulga aa amjilt husie!

1  |  0
ayaaayaya(117.111.2.196) 2025 оны 03 сарын 13

Mongold shudarga yos gej algaa ene pizda tomor zamd tosovloson horongiig heden tuslahuudtaiga niilj idsen ni ochigdorhon do teghed ingeed yavj bh gej yadarsan ard tumen ni mongond ni huurtad songood gargana yaanda mongol mini iim pizdanii eronhilogchtei bolchuul yaanda

1  |  0
songogch(66.181.160.70) 2025 оны 03 сарын 13

tiim shv H Battulgiin yrij bga zuw mongol mini bidnii nvden deer mash hurdtaigaar hytadruu ursaj bna vvniig zogsooh ni l bidend chuhal.Sanaa zuwtei hytadad hudaldagdaarvi hvneer erunhiilugchu songoe uur heniig ni hiine gehewde

1  |  0
Зочин(103.57.92.102) 2025 оны 03 сарын 13

Наад хэлсэн үг чинь чамайг гутаалаа даа. элбэгдорж цээжлүүлсэн үү ХА ХА ХА

1  |  0
Зочин(103.57.92.102) 2025 оны 03 сарын 13

элбэгдоржийг дуурайх гэж байгаа бол бүтэхгүй ээ, тэр чинь Монголын түүхэнд ХАМГИЙН ХАРААР бичигдэх хулгайч

1  |  0
Зочин(103.57.92.102) 2025 оны 03 сарын 13

Ингэж донгосвол ард түмэн хошгорно гэж элбэгдорж өгөр зааж өгчээ дээ, хүний хэлснийг цээжилж дамжуулах маш муу шүү, ард түмэн АН-ынхны ийм балиар худал үгнүүдээс залхсан шүү

1  |  0
Зочин(103.57.92.102) 2025 оны 03 сарын 13

Монголын ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа ш дээ, хө. Гадаадын ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж андуураад байгаа юм уу, Монгол ялна ч гэх шиг донгосоод байхан, үгээ олж яриач. Монголын ард түмнийг дандаа хошгордог гэж бодоо юу. Угаасаа АН ялбал Монгол ялагдсан гэсэн үг шүү өөрийн чинь ярьж байгаагаас үзвэл

1  |  0
Баска(223.38.60.247) 2025 оны 03 сарын 13

Би баттулныг ийм юум хэлнэ гэж бодсонгүй гарахын тулд гар хөл болоод гарчихвал хийчих ч юум боловуу гарах гэж өөрийгөө ард түмнийхээ өмнө ямар хүн гэдгээ харуулмаар ард түмэн харж байгаа үгээ бодож ярь

1  |  0
Ноён Шагдар(202.131.225.5) 2025 оны 03 сарын 13

Тойрон хүрээлэгчдийнхээ үгэнд итгэжээ... Үнэн хэрэгтээ олон түмэн дэмжихгүй... Р.Амаржаргал гуай байсан бол ямар ч ашиг сонирхолгүй жинхэнэ улсын төлөө ерөнхийлөгч байх байлаа... Энэ мөнгөндөө найдаж байгаа биз. Түүнийг сөрөх мөнгөтэй улс зөндөө бий. Ухаан муутай л байна да Батулга...

1  |  0
fuckin bitch(202.21.106.125) 2025 оны 03 сарын 13

chi yalwal tumur zam shige hayaad zugtana biz, hogiin lalar min

1  |  0
zochin(202.21.106.142) 2025 оны 03 сарын 13

MONGOLOO GESEN SETGEL ZURHTEI KHUN DEE MONGOLCHUUDAA ONGOLOOROO TSAASHID TESEJ ULDII GEVEL NE KHUNIIIG DEMJEEREI TSUS NI TSEVER YU

1  |  0
Баагий (49.0.216.37) 2025 оны 03 сарын 13

Монгол эр хүний хувьд яахын арга үгүй Яармагийн Халтмаа Баянхонгорын ХАлтмаагийн хүүхэд ньч хүүхэдлдээ. Монгол төрийг зангидаад дэлхийн олон улстай зэрэгцүүлээд аваад явчих Мэдлэгтэй боловсролтой хэлтэй устай цэвэр Монгол Ардчилсан намд алгуу. Ардчилсан намынханаас хулгайч луйварчид л гарах гээд байх нь ард нийтийн сэтгэлд нийцэхгүй золиглдоо. Ардчилалынханм өмнөх 4 жил төр барьж байхдаа ард түмнийг ядууруулж улсыг өрөнд оруулан дампууруулж байгааг засч залруулах гэж МАН их зовж байна даа. Төмөр замын, 17 чингэлэг спиртийн автозам, барилга гэх мэт салбараас идсэн аулгайлсан юм чиг ихлдээ.

1  |  0
Altaa(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Amjilt xusey demjij bgaa shuu zaawal eronxiilogch bolooroi

1  |  0
Нар(66.181.183.108) 2025 оны 03 сарын 13

Яалтчгүй монголоолт гэсэн сэтгэл зүрх мэдрэгддэг. Амжилт хүсье Баттулгад.

1  |  0
Zochin(66.181.160.93) 2025 оны 03 сарын 13

Demjij baina zaaval ylaarai

1  |  0
Баян Жамц(202.9.43.19) 2025 оны 03 сарын 13

тэгш эрхтэйгээр эрх үүрэг хариуцлага хүлээх бодит алхам руу орууллаа.Улс төрийн намуудад зөв үлгэр дууриалал үзүүллээ. Хүссэн ч хүсээгүй тэд биднийг дагах болно. Эс хүсвэл тэд мөхөл рүүгээ аажимхан орно. Баярлалаа МоАХ, АН-ын гишүүд дэмжигчидээ...

1  |  0
Баян Жамц(202.9.43.19) 2025 оны 03 сарын 13

МоАХ бол байгуулагдсан цагаасаа хойш Монголын ард түмний үндсэн масс байсаар ирсэн.Ардчиллын үнэт зүйлс гутаагдан доромжлогдсон эгзэгтэй мөчид МоАХ ТҮҮХЭН ШИЙДВЭРЭЭ гаргалаа. 1990 бид чадсан өнөөдөр бид ЗААВАЛ ЧАДАХ ЁСТОЙ.Биднийг ГУТААН ДОРОМЖЛОХ ҮГҮЙСГЭХ тусам ЯЛАЛТ бидний талд байдгийг ТҮҮХ ГЭРЧИЛНЭ. МоАХ, ҮДХ,АСХ,МОХ ,АН-ын нийт гишүүд дэмжигчид туйлын ухамсартай эв нэгдэлтэй байхыг уриалж байна. БИД ХАМТДАА БАЙХДАА ХҮЧТЭЙ. Өнөөдөр АН түүхэн шинэчэлийн гарааг АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЖ хэрэгжүүлж эхэллээ. Хэл ам хэрүүл уруул, гомдол, баяр, ялалт ялагдал бүгд хосолсон шинэчлэл нь бүгдийг тэгш э

1  |  0
иргэн(112.72.11.108) 2025 оны 03 сарын 13

Эбэ гоё ярьж их амлаж гарч ирээд юу болж дуусавдаа.Баттулга өөрөө оффшоорчин,авилгачин,олигаарх,17 чингилэг спиртээс эхлээд төмөр замын хэрэг хүртэл олон луйврын хэрэгтэй нөхөр гэдгийг ард түмэн мэдэх учирсонгохгуй биздээ чингилэг спиртээс эхлээд төмөр замын хнрэг хүртэл олон луйварын

1  |  0
Иргэн(150.129.142.11) 2025 оны 03 сарын 13

Баттулгад энэ үгийг хэн гээч нь бичиж өгсөн бол. Өөрөө л лав ингэж бичих боловсрол, мэдлэг ухаан байхгүй.

1  |  0
Ррраан(122.201.21.194) 2025 оны 03 сарын 13

Чи новош гараад монголыг минь идэхгуй гэсэн баталгаа бас л бхгуй шуу дээ

1  |  0
17(66.181.185.86) 2025 оны 03 сарын 13

ан-г дахин төрд бүү гарга. өнгөрсөн 4 жил бүх шатны хүмүүс нь иргэд аан-г дарамталж авилга авдаг бсан. төрийг самарсан. элбэгээг залгамжлагч.... тз-н хулгайгаа яах гэж бнаа.

1  |  0
Зочин(45.63.122.232) 2025 оны 03 сарын 13

Баттулга ялбал Монгол хөмөрсөн тогоонд орж улс дампуурах болно. Бүх баялаг энэ хүний халаасанд орно. Бүх хүн өлсөж үхнэ

1  |  0
Зочин(45.63.122.232) 2025 оны 03 сарын 13

Баттулга ялбал Монгол хөмөрсөн тогоонд орж улс дампуурах болно. Бүх баялаг энэ хүний халаасанд орно. Бүх хүн өлсөж үхнэ

1  |  0
Зочин(45.63.122.232) 2025 оны 03 сарын 13

Баттулга ялбал Монгол хөмөрсөн тогоонд орж улс дампуурах болно. Бүх баялаг энэ хүний халаасанд орно. Бүх хүн өлсөж үхнэ

1  |  0
Зочин(202.9.40.159) 2025 оны 03 сарын 13

Ккк энэ хүн ерөнхийлэгч болсоноос огт ерөнхийлогчгүй бсан нь дээр луйварчид бүр цайрлаа

1  |  0
Irgen(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Engeel songuuli ehleegvi bhad bienee muulaad ehelhiin.ene sain yavdal uu, sain hvn vv.ediin zasgiig elgeer ni hen hevtvvlsiin.olonhooroo hvch tvrj bn geh shig.urd ni yaj baisan martchihsan bgaa ni sain hvnvv.gaigvi hvn bh gesen chini.vgiig ni nam ni belgej ugcun bh daa.

1  |  0
зочин(202.9.40.143) 2025 оны 03 сарын 13

Боловсролгүй Монгол болж байнадоо маш их харамсалтай байна

1  |  0
Songogch(120.18.181.132) 2025 оны 03 сарын 13

Deer garsan humuusiig taiwan iduuleed baihaar dawraad tiishee orj ideh geed ami temtsen zutgedeg nuhduud olon baih shig bna. ATG ajilaa shudarga sain hiwel olj ilruuleed changa shiitgej surmaar bna. Ter tolgoigoor ni hogiin saw ruu hiideg arga ih taalagdaad bgan. Sain hashraagaad ugwul busad ni bas aigaad hulgailahaas tatgalzah baih shu. Huuliin hariutslaga tootsdog bolgoy nuhduudtei.

1  |  0
Songogch(120.18.181.132) 2025 оны 03 сарын 13

Manaihan. Negniigee ih muuhai doromjloh yumaa. Bi Battulgiig doromjilloo gej bgam bish shu. Setgegdel bichsen humuus hurtel negniigee muuhai doromjloh yum. Nam namaaraa huwaagdaad hereldeed bhiin. Zugeer l Mongol ulsaa yaj hugjuuleh we. Heniig ni songowol arai deer we gedgee l bodwol zugeer sanagdaj bna. Tegeed songogch bid uursduu ih hariutslagatai boloh heregtei bna. Ulsiin ih hurliin gushuun ch bai, erunhiilugch ch bai ajilaa hiij chadahgui yamar neg bdlaar idsen uusan ni todorwol ard niitiin sanal huraalt yawuulaad l buulgadag boloh heregtei bna.

1  |  0
Цэцэг(83.251.135.94) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо хийж чадах юм уу даа, чааваас! Сонгууль гэж бантан жонхуу болох юм даа

1  |  0
Цэцэг(83.251.135.94) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо хийж чадах юм уу даа, чааваас! Сонгууль гэж бантан жонхуу болох юм даа

1  |  0
Болд (166.137.244.81) 2025 оны 03 сарын 13

Энэ хүзүүгүй нөхрийн залгамж халаа л болно . Юу ч хийж чадахгүй .

1  |  0
Болд (166.137.244.81) 2025 оны 03 сарын 13

Энэ хүзүүгүй нөхрийн залгамж халаа л болно . Юу ч хийж чадахгүй .

1  |  0
Болд (166.137.244.81) 2025 оны 03 сарын 13

Ээ мэдэхгүй, энэ нөхөр ч дээ !!! Хол явахгүй байхаа

1  |  0
зочин(122.201.24.253) 2025 оны 03 сарын 13

Баттулга ялна амжилт гэхдээ МАНАН- царцааны нүүдэл,хар машины булхай зэрэг айхтар арга зальтай гэдгийг ямагт сана!!!!!!!!

1  |  0
Maa(202.179.27.249) 2025 оны 03 сарын 13

Demjij bna mundag hun sh de ulsiinha toloo temtseh bhaa

1  |  0
dfgfh(122.201.24.213) 2025 оны 03 сарын 13

hulgaich deeremchi luivarchin shvv dee.songoh alga daa enhbayar deer tunj tenegteh vii dee

1  |  0
Zochin(103.57.95.26) 2025 оны 03 сарын 13

Mongol duuschee. Odoo Enhhbayar, Battulga 2-iig gemt heregt tatagdsan gedgeer n burtgehgui, Enhbold ursuldugchgui bolloo. Iim ul buteh ireedui Mongold irne gej zuudelj baisangui. Hujaagiin darlal boditoi bolloo. E, B-geer ehelsen usegtei humuus Mongoliig samardag gedgiig bugd medtugei

1  |  0
Оюунаа(43.242.243.46) 2025 оны 03 сарын 13

Дэмжинэ, Ялна, Мандан бадарна!

1  |  0
УМ МАНИ БАДНИ ХУМ(103.229.123.71) 2025 оны 03 сарын 13

яг тиим гэж хэлэхэд хэцүү. хэний ч даалгавраар төмөр замын ажлыг балласан хүн шүү дээ.Е болчихоод яаж балайдах БУРХАН Л мэдэх байх даа УМ МАНИ БАДНИ ХУМ

1  |  0
Олдох(150.129.143.82) 2025 оны 03 сарын 13

Яг зөв, Баттулга ялвал Монгол ялна. М.Энхболд ялвал Монгол Хужаа болно.

1  |  0
Zochin(66.181.179.39) 2025 оны 03 сарын 13

Battulga ulsaa avaad yavah mongoliig mongoloor ni uldeeh chin setgeltei hun mon shu

1  |  0
jamil(109.81.208.81) 2025 оны 03 сарын 13

demjine. battulga yallna

1  |  0
Итгэлт(99.43.69.167) 2025 оны 03 сарын 13

Төрд шургалсан хулгайч, төрийн толгойд гарах ёсгүй. Баттулга өөрөө маш том олигархи шүү дээ!

1  |  0
Tungaa (96.55.228.97) 2025 оны 03 сарын 13

Battulga d setgel baidag Tiimees ter chadna setgelgui myanga deed bolovsroltoi hun bgaad yahiim ,ooriinh n heldegeer aj ahuiyn uhaangui huneer yah um Battulga yalval setgeleesee hiine ter chadna Tuunii heldeg bi yalbal Mongol yalna gej unen ! Demjij bna !

1  |  0
Зочин(202.9.41.163) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр Баттулга хоёрыг АТГ. Сонгуулийн ерөнхий хүлээн зөвшөөрөхгүый Энхболд өрсөдөгчгүй болно

1  |  0
Naranhuu(139.5.219.72) 2025 оны 03 сарын 13

Ene hun chine eruugiin gemt heregten biz dee AH yamar teneg yum be araich dee

1  |  0
Баттулга(73.172.45.184) 2025 оны 03 сарын 13

Тусгаар тогтнол, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө Баттулгыг дэмжилгүй яахав. Баттулга ялвал Монгол улс ялна...

1  |  0
алхуяг(59.153.113.208) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН АРД ТУМЭН ЧИНИЙ ИЙМЭРХУУ ГАНГАН ДЭГЖИН УГЭНД ХУУРТААД ОЛОН ЖИЛ ЕНГЕРЛЕЕ!!!!! ЯДАЖ ТЕМЕР ЗАМЫХАА ИДСЭН УУСНЫГ ХААЛГАНА ГЭЖ БОДООД МАН-ЫН ДАРГАЛ ЗАЛБИРСХИЙГЭЭД ЧИМЭЭГУЙ СУУЖ ЧАДСАНГУЙ ЮУУУУУУ?????

1  |  0
Зоч(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Чи оффшорчдын монгийг татаж аваад ор зээлнээс гаргаж чадах уу

1  |  0
zochin(150.129.141.103) 2025 оны 03 сарын 13

ene hun chini mafiin tolgoilogch luivarchin hun biz de

1  |  0
Хххх(27.123.214.105) 2025 оны 03 сарын 13

Эбэ үүнээс чинь илүү гоё үг хэлдэг.Тэгээд гоё болсон уу Холоо очиж боорлоцгоо АН ийг сонглхгүй за юу

1  |  0
Nar(27.123.214.82) 2025 оны 03 сарын 13

Tulga axda amjilt.bi sain tanixgvi ch mongol mash bogino xugatsaand xogjix gants bolomj.amjilt.chimegvi bj bgad ard tvmen demjine.omno n asudald orj bsanch tervvger dvgnej boloxgvi.ugasa iim niigemd ooroor yaax bsan gj.gants oldox bolomjoo tvvxend vldex gabyaatan bolgoxoo medex bxa.

1  |  0
Nar(27.123.214.82) 2025 оны 03 сарын 13

Tulga axda amjilt.bi sain tanixgvi ch mongol mash bogino xugatsaand xogjix gants bolomj.amjilt.chimegvi bj bgad ard tvmen demjine.omno n asudald orj bsanch tervvger dvgnej boloxgvi.ugasa iim niigemd ooroor yaax bsan gj.gants oldox bolomjoo tvvxend vldex gabyaatan bolgoxoo medex bxa.

1  |  0
Zochin(103.57.92.176) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj odoo M.Enhboldtoi niileed hazahaas busdiig hiine.Battulgaa Enhbayrtai niileed budaa bolgood ug.Tzaaziin yliig sergee.

1  |  0
zochin(66.181.178.160) 2025 оны 03 сарын 13

Hyatad ylsiig magtaad bna daa ter hyatadiin ard tumenteigee ochij amidar

1  |  0
Guest(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

Enen deer bicheed Battulgiig muulaad bgaa nuhduud Ardiin namaas mungu dolooson eswel mongold uurelsen neg l hujaa olon ym bicheed bn shuu mongoliin ard tumen min hyatadiin esreg bair suurtai bgaa gants hun dee. Aluulchih viidee. Demjinee

1  |  0
Zochin(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

Hyatadudig nutgasa huuj chadahuu

1  |  0
mongol(49.0.135.43) 2025 оны 03 сарын 13

shorond orohoos bultaj ylaas zugtaaj bgaa albin chotgor. Eniig songovol mogol mongol uls mohno.Gehdee ene songohdohgui tarisan uiliin uree edleed shoron luugaa achigdna

1  |  0
bataa(66.181.160.105) 2025 оны 03 сарын 13

Ene hun uul ni ev negdeliig erhemlegch baih yostoi hiih ajlaa oilgohgui l baih shig

1  |  0
ард(103.57.95.223) 2025 оны 03 сарын 13

энхболд ху ж аагаас ч илүү Монгол хүн учраас элбэндоржын араас явбал нохойн замаар орлоо Монгол

1  |  0
Баатар(150.129.143.165) 2025 оны 03 сарын 13

Найдаж байна

1  |  0
Дэмжигч(150.129.143.78) 2025 оны 03 сарын 13

Та чадна бид ялна амжилт

1  |  0
Ме(173.76.235.221) 2025 оны 03 сарын 13

100 чавганцаас нэг нь түрүүлдэг шиг Баттулга нөгөа 2-соо дээр юм даа. Энхбаяр, Энхболд 2-н балаг багагүй.

1  |  0
Ме(173.76.235.221) 2025 оны 03 сарын 13

100 чавганцаас нэг нь түрүүлдэг шиг Баттулга нөгөа 2-соо дээр юм даа. Энхбаяр, Энхболд 2-н балаг багагүй.

1  |  0
mongol(202.70.46.208) 2025 оны 03 сарын 13

elbegdorjiig demjij bn geed deer durdax ymda naad xulgaich xujaa mongold olon jil gai bolj bga xuniig demjij bn gj xachin pyldaga ug n dotro oruuldag n ch yu ch ym de

1  |  0
mongol(202.70.46.208) 2025 оны 03 сарын 13

elbegdorjiig demjij bn geed deer durdax ymda naad xulgaich xujaa mongold olon jil gai bolj bga xuniig demjij bn gj xachin pyldaga ug n dotro oruuldag n ch yu ch ym de

1  |  0
рр(150.129.141.22) 2025 оны 03 сарын 13

чингэлэг спирт төмөр зам ... гээд энэ хүний хуйлгай луйвар дуусахгүй, тэр их мөнгөөрөө сая мөнгөн бороо оруулж байж нэр дэвших эрхээ олж авсан

1  |  0
ЗОЧИН(103.212.117.220) 2025 оны 03 сарын 13

аааадддаааа .Энх баяр нь дээр дээ.Энэ офшортой гэсээн.Энхбаяр чинь харин цайтлаа шалгуулсан гайгүй юм шиг бгаамааа. Би ч Энхээг дугуйлчихъя гэж бодоод бгааа.

1  |  0
Mongol(103.26.193.131) 2025 оны 03 сарын 13

Za ene huniig l gargana shuu... MAN ter chigeree hujaagiin bodlogoor yavah bolson ued ene huniig eronhiilogch bolgoj tentsverjuuleh heregtei.

1  |  0
зочин(59.153.115.194) 2025 оны 03 сарын 13

монгол эр хүн нь ч эр хүн монголын төлөө зүтгэх болов уу. Энхбаяр боловсролтой, хал үзэж ухаан суусан байх гэж бодож байгаа

1  |  0
Монгол хүн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

МАН ын нөгөө урагшлая, хамтдаа зүтгэе, тэх ёстой, гэрэлт ирээдүй, та итгэ, бид чадна энэ тэрийг уншсаар бгаад бид чинь сэтгэлгээний хоцрогдол , тархины ялзралд орчихож...Монгол үг сонсох цаг ирж дээ.

1  |  0
иргэн(103.26.194.241) 2025 оны 03 сарын 13

ерөнхийлдөгч болчихсон юм шиг ярьж байна аа хоёр хулгайч хар хэрээ бие биендээ талархал илэрхийлээд их байна аа. энэ ялвал ерөнхийлөгч биш ерөнхийлдэгч л болно доо.

1  |  0
$(59.153.114.222) 2025 оны 03 сарын 13

Монголын Эмгэнэл - Газрын наймаачин, луйварчин (зүй нь шоронд байх ёстой хүмүүс), авилгач 3 МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТӨЛӨӨ хүч үзэх нь. ЭМГЭНЭЛ.

1  |  0
Монгол(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

МАН ын тархи нь эргэсэн улаан хамгаалагчид уншаасай. Тэд ч хүнээ гээсэн өгөрүүд дээ.

1  |  0
Базараа(122.201.24.73) 2025 оны 03 сарын 13

Амжилт! Монгол мохохгүй!

1  |  0
Erunhiilugch(202.9.42.70) 2025 оны 03 сарын 13

Iim saihan ug ,uguulberuud ulgeriin yum shig olon saihan amlaltand Mongoliin ard tumen 27 jil huurtagdaj unuudur hen ni hen be gedegiig gadarlah boljee. Battulgiig sain medehguich yag er hun helsendee baina gedegt bas ergelzej l bna.

1  |  0
Ard(202.9.40.253) 2025 оны 03 сарын 13

Battulga hvvdee bayar hvrge ard tvmnee avraarai!!!!!!!!!!!!!

1  |  0
Irged(202.21.106.127) 2025 оны 03 сарын 13

H.Battulgiig 100% demjij baina.AMJILT AMJILT AMJILT

1  |  0
zohin(66.181.178.66) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie zurh setgelee zoriulaarai

1  |  0
Ahmad(202.9.40.253) 2025 оны 03 сарын 13

Yamar goyo yg helee ve nulimas garch uilj bna cetgel mash ih hudluj bna yadarsan ard tvmen minii ijil hvleej abch bga baih caihan bna

1  |  0
нүд чих(202.9.43.15) 2025 оны 03 сарын 13

Баттулгыг дэмжиж байна.Хүмүүс боловсролгүй энэ тэр гэж байна.хэрвээ ерөнхийлөгч болвол Хамгийн гол нь энэ монгол хүн болж төлөвшсөн,гадныхныг магтан бишрэх сохроор дуурайх биш,эх орноо ард иргэдээ голох биш, өвгөд дээдсийн голч онч ухаанаар ажиллах нь чухал. Эрдэмтэн мэргэд, туршлагатай хүмүүсээ сонс ашигла.

1  |  0
Bayr(202.9.41.67) 2025 оны 03 сарын 13

Demjine ok

1  |  0
Zulaa(90.193.244.41) 2025 оны 03 сарын 13

Itgej naidaj bna . Amjilt khusie

1  |  0
irgen(112.72.2.70) 2025 оны 03 сарын 13

Ih saihan uguumur bn. Tehdee MAN-in Enkhbold gantsaaraa devshih nuhtsul burduulsen baina. Teheer sanal uguh egel jiriin irgen baihgui baih aa. Harin devshuulsen 300 darga nar ni l sanalaa uguh biz ee.

1  |  0
0(202.126.91.96) 2025 оны 03 сарын 13

хм энэ удаагийн сонгуульд саналаа өгөх хэнч байхгүй

1  |  0
Top