Монгол Улсын 2017 оны ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд намууд нэр дэвшигчээ өнөөдрөөс эхлэн тодруулж эхлэнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар тавдугаар сарын 2 – 7-ны хооронд тодруулж, энэ сарын 7 гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд намууд нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлэх ёстой.
Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН гэсэн гурван намаас хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. АН-аас нэр дэвших хүсэлтэй олон эрхэм байгаа бол МАН одоогоор тодорхой бус байна. МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын яригдаж буй юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )