Концессын гэрээ болон татвар нэмсэн асуудлыг АН эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 01

 АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 С.Эрдэнэболд "Өнөөдөр Монголын түүхэнд хар будгаар тэмдэглэгдэх өдөр болж байна. Учир нь эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа. Долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС-аас татвар нэмэхийг шаардаж байгаа гэж эрх баригчид тайлбарласан. Гэтэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакерын сонинд өгсөн ярилцлагаар бол ямар зардлыг танах эсэх нь засгийн газрын өөрийнх нь асуудал гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүй гэдгийг тэрээр тодорхой илэрхийлсэн байна. 

Монголчуудын дундаж давхаргын амь амьдралаа залгуулж байгаа машин нь 10-аас дээш жилийн насжилттай машин гэдэг судалгаа гарсан. Татвар нэмэхгүй байх талаар төрийн захиргааны албан хаагчдын шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид мэргэжлийн хүний, судлаачдын үгийг сонсохгүй байгаа. АН-ын зүгээс үндэслэлгүй, судалгаагүй татвар нэмж байгаа явдлаа дахин нэг харахыг эрх баригчдаас шаардаж байна" гэлээ.  

О.Магнай "УИХ-аар концесстэй холбоотой асуудал батлагдаж гарсан. Долоон концессын нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг.  

Эдгээр концессын гэрээнүүд хийгдэхэд бэлэн болоод байгаа. Нэр бүхий хүмүүс концессын гэрээ зурж байгаа талд байна гэдэг нь нууц биш болсон. Ардчилсан нам үүнийг хулгай ил цагаандаа гарлаа гэж үзэж байна. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын МАК компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болсон. Ямар ч тендер зарлалгүйгээр ийм гэрээ хийж байгааг хулгай гэж үзэж байна” гэсэн юм.

Ардчилсан нам эдгээр шийдвэрийн эсрэг зогсохоо илэрхийллээ.

Н.Түвшин 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.12) 2025 оны 03 сарын 13

Бүх концессийн гэрээг ил болгож тавиач

1  |  0
Baska(66.181.181.57) 2025 оны 03 сарын 13

AH ug ni bolovsroltoi hariltsaaii soyoltoi tiim huniig l iim ajild avah yostoi yum shig sanagddag tegsen chine AH -d heruulch ichih erkhten baihgui yamarch naad zahiin soyol baihgui huniig avsan bdiin ter ni hamgiin haramsaltai.iim hun ene namd yugaaraa heregtei ni oilgomjtoi : hatuugaar helehed yamarch zorilgogui heruulch nohoi shig

1  |  0
zochin(122.201.31.24) 2025 оны 03 сарын 13

ENE nehkeriig AN ashiglahk gej abchee, ENE ESTOI HKUDALCH , TOM ANGARHKAI AM, ARD TUMNIIG DAHKIN MERGELDUULJ 5 HKUNII AMIIG ENE NEHKER HKARUTSAHK HKUN... iim l hkun AN aar duuren

1  |  0
20№17(103.26.194.85) 2025 оны 03 сарын 13

өнгөрсөн 4 жил самарч бхад юу хийв ээ? иргэд аан-г яаж дарамталж айлгаж авилга авдаг блаа.... ан- г дахин төр рүү бүү ойртуул. 26 жил яг ингэж шүүмжилж тархи угаасан. одоо болноо.

1  |  0
Top