Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ намууд энэ долоо хоногт тодруулж дуусах учиртай. АН-аас бараг арваад хүн нэр дэвшихээ ил, далдаар зарлав. Харин МАН-аас өнөөдөр хүртэл нэг ч хүн дэвших тухай яриа гаргасангүй. Намын дарга М.Энхболд болон Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын лидерүүд нэр дэвших боломжтойд тооцогдож байна. Гэвч МАН-аас нэр дэвших эрхэм аль эрт “тодорхой” болсон гэх. Намын дарга М.Энхболд Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах үндсэн шалтгаан нь мэдээж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх явдал.
Тэрээр намаасаа гарч ирэх шаанс өндөртэй ч түүнтэй өрсөлдөх лидер байж л таарна. У.Хүрэлсүхэд ерөнхийлөгчид нэр дэвших сонирхол бий. Ерөнхий сайдын суудал өгөлгүй Ж.Эрдэнэбатад тамга бариулсанд намын даргадаа дургүй явдаг гэх. Тиймээс У.Хүрэлсүх сэлэм эргүүлээд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар шинэ парламент бүрэлдэн тогтсоноос хойш нам дотроо сөрөг хүчний байр суурьнаас хандах болсон. Ц.Нямдорж намынхаа удирдлагуудыг шүүмжлэхийн зэрэгцээ, нийгэмд тодорхой хэмжээнд “акц” явуулж ирсэн. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүгдэгч нарыг хэлмэгдүүлсэн гэх зэргээр нийгэмд асуудал болгон тавьж ирснээрээ олон нийтэд таалагдахыг хичээж ирлээ. Түүнд өрсөлдөх сонирхол бий ч намаасаа дэмжлэг авах фракц байхгүй билээ.
Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзчихсэн туршлагатай улс төрч болсон. Гэхдээ одоо түүнд өмнөх шигээ намаас нь нэр дэвших эрхийг нь өвөртлүүлээд явуулна гэж байхгүй. 2009 оны сонгуультай харьцуулбал, МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал илүүтэй. Засгийн эрх тэдэнд бүрэн шилжсэн, сөрөг хүчний эв түнжингүй байдал нь МАН-д давуу боломжийг олгож мэдэх юм. МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг алтан боломж. Эцсийн мөчид намын дарга М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал тун өндөр юм.
Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөлөөр нэр дэвшигчээ батламжилж, улмаар Бага хурлын гишүүддээ танилцуулах сураг байна. Тэгэхээр намын удирдах зөвлөлийн 30 гаруйхан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ урьдчилан тодруулна гэсэн үг. Бага хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах аваас У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын хэн нэг нь тоглолт хийх боломж гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс намын дарга ийм эрсдэлийг тооцож, Удирдах зөвлөлөөр нэр дэвшигчээ тодруулж Бага хуралд оруулж ирэхээр болсон аж. Энэ үнэн бол С.Энхболд гарцаагүй нэр дэвшиж таарна. Одоо хүртэл Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын лидерүүд чимээгүй байгаагаас үзэхэд М.Энхболдыг хүлээн зөвшөөрч буй бололтой. М.Энхболд өөрийгөө ерөнхийлөгч болно гэж тооцоод УИХ-ын даргын суудлыг Ц.Нямдоржид, Ерөнхий сайдын суудлыг У.Хүрэлсүхэд амлах зэргээр намаасаа нэр дэвших замаа цэвэрлэх боломжтой билээ. Иймд тэдгээр өрсөлдөгч нь өдий хүртэл дуугүй яваа ч байж мэднэ. М.Энхболд ч сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ. Eagle телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн зочноор оролцож, “Пиар”-ынхаа ажлыг эхлүүлэв. М.Энхболдоос өөр сонголт МАН-д байхгүй бололтой.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 43 )
Энхтүвшин, Хүрэлсүх гээд уг нь аятайхан цэвэрхэн хүмүүс байна лаа..
ard tumen hench ta naraas um huseegui guigaagui uugduu amlaad etsest iim baina daa luivarchid mini
ard tumen hench ta naraas um huseegui guigaagui uugduu amlaad etsest iim baina daa luivarchid mini
ard tumneer aliin bolgon togloh be boloo naadah chin garval mongol uls muhnu............
Mergejsen hulgaich narin nam MAN shvv
Man aas hench garahguiee iu hiigeed baigaagaa sain har daa
Зөвхөн МАН дотор өөр сонголт байхгүй гэж бүү доош нь хийлдээ? Бүх монгол улсад ерөнхийлөгчид М.Энхболд даргаас өөр монголт байхгүй ээ?! Бүтээсэн гавъяатөй хийсэн ажилтай хэлэх их юмтай хүн бол М.Энхболдшдээ?! Нам нь дэвшүүдээсэй бид дэмжинээ?!
onoo saihan amlaltuud yuu bolov oo
УИХ ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРМААР БАЙНА АА ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ БИТГИЙ НЭМЭЭЧ ЭЭ ХУУЧНААР НЬ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭГЭЭЧ ЭЭ ЭНЭ ЧИНЬ АРД ТҮМЭНД МАШ ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ДЭЭ. МАН НАМ АМЛАЛТАА ЭРГЭЖ ХАРААЧ ЭЭ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА
УИХ ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРМААР БАЙНА АА ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ БИТГИЙ НЭМЭЭЧ ЭЭ ХУУЧНААР НЬ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭГЭЭЧ ЭЭ ЭНЭ ЧИНЬ АРД ТҮМЭНД МАШ ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ДЭЭ. МАН НАМ АМЛАЛТАА ЭРГЭЖ ХАРААЧ ЭЭ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА
enhtuvshin
enhtuvshin
Battulga axiig demjinee yun yasan enhbold surug xvchin baixdaa ene bvltsger bidnii tuluu dyygarch temtscniig xarsan xvn bainyy xyryygaach xudulguugvi shvv dee erunxiilugch bolgochixwol bidniig tooj xaraxgvi mgl-ii n gazariig ard tvmentei n zaraad gvitsee yun bvren mongol xyjaagiin mongol bolx bailgvi
baterdene odo boloo sh de omno ni orsod garagui sh de odo teged yama yamarhu avch yava bile muu l avch yavaa sh de, harin enhtuvshin nyamka hurelsuh 3 baij bolhiin busdig ni hen ch hulej avahgui
ih hurald ochnoon yum hudlaa amlaj ard tumnii itgeliig avch 65 suudal avchaad odoo bas yuugaa hudlaa amlah geev
Ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ, хүүхдийн 20-ийг үргэлжлүүлэн олгоно гэсэн амлалтууд хаа байна одоо бодит байдал дээр ямар байна вэ ахмадын тэтгэвэрийн насыг нэмэгдүүлсэн, хүүхдийн 20-ийг хассан, ард түмний жаахан хуримтлалын хүүгээс нь татвар авах болсон гээд дандаа эсрэг байгаа биз дээ. МАН-ын номтойбаяр чойжоо нарыг нэн даруй огцруулбал таарна, худлаа амлагч намыг хэн сонгодгийн горьд
М.Энхболд нэр дэвшвэл МАН будаа болно. Ард түмэн тэнэг биш. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлаж гарч ирчихээд мэргэжлийн бус ЗГ байгуулсан. Түүнийхээ горыг одоо ард түмэнд амсуулж байгаа. Улс төрийн томилгоонууд нь монголчуудыг доромжилж байгаа нэг хэлбэр.
Хэрэв МАХН Энхбаяр гарвал энэ их хурал засгийн газарт том дарга нар бүгд будаа .Олон хүн шоронд явна даа ХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХ ПИЗДАА НАР !
Hurelsukh bichuulsen bna
Enhbayar enhbold hvrelsvh 3 aas Ali negiig
Aniihan ichdeg boloosoi ner tur Alban tushaald uyn durtai gulugnvvd ve uls oron ard tvmnee geh setgel bii uy ed nart novsh
энхболд элбэгдоржын манан хулгайч ху ж аа бvлэглэлийг устгаж Монгол улсаа аварьяа ард олон
M. Enkhbold garah l jum bol mongold hun togtoh argagui nohtsol bdal uusne.
gazriin naimaach,luivarch erunxiilugchtei bolox u xumuusee???
gazriin naimaach,luivarch erunxiilugchtei bolox u xumuusee???
Ө.Энхтүвшин бараг гарахгүй байхаа байнга албан тушаал өгсөнгүй гээд элсний 13 шиг намаа унагах хэмжээнд сэтгэж суудаг хүн туйлбаргүй хүн чанар сул хүн
Сангийн сайдаас болоод МАН ялагдах нь тодорхой амлалтааас 180 градус эргэсэн одоо эдэнд итгэх үү Том ГОРЬД
gazriin panzchin M.Enxbold zalitai xujaa shuu!!! erni tootsootoi l uzej bga xujaa da...
За даа Энхтүвшин Хүрэлсүх хоёрыг нааштай л хүлээж авах Ардчилсан намаас халх хүн гэдэг утгаараа Баттулга дэмжигдэнэ
M.Enhbold ner devsheesei, yaj yalagdahiig ni harmaar baina
М.ЭНХБОЛД ГАРАХГҮЙ БАЙХАА. ХАРИН НЯМДОРЖ,ЭНХТҮВШИН ХОЁР АРД ТҮМНИЙ ДУНД ДЭМЖЛЭГ САЙТАЙ НЭР ХҮНДТЭЙ ХҮМҮҮС.