УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллээс онцлох арван ишлэлийг хүргэж байна.
2. Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж байсан. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна.
3. Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт гурван хүний аминд халдсан гэдэг зүйлийг ярихад Эрүүгийн цагдаагийн газар шалгахад худал мэдүүлэг болж таарсан байна.
4. 2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ.
5. Чимгээ рүү 9598-..... гэсэн утаснаас ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Содномдаржаа/ та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна.
6. Мессэж бичсэнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд "Эрдэнэт"-д очсон. Тэгээд нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг хуурай дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ийм л юм болсон байна.
9. Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны онцгой комиссын ажлын арга барил үнэртээд байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм.
10. Хэргийн цорын ганц гэрчийг /Булганыг/ бүтэн жил хорьчихоод сэжигтэн ч биш, хохирогч ч биш, шүүх хуралд ч оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар яваад байдаг" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )