Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 36 асрамжийн төвд 1060 хүүхэд амьдарч, 448 албан хаагч үйлчилгээ үзүүлж байгаа. Тэдгээр хүүхдүүд 18 нас хүрэхээрээ асрамжийн төвөөс хараат бус болоход амьдралаа аваад явах эсэх нь асуудалтай юм. Тэгвэл "Vidal” салоны захирал, мастер үсчин Д.Одонгоогийн эхлүүлсэн "Асрамжийн газрын хүүхдүүдэд чаддаг, чаддагаа зааж сургая" сайн үйлсийн аянд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд асран хамгаалах газар зэрэг одоогийн байдлаар 16 Мэргэжлийн холбоод, хувь хүмүүс нэгдээд байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн иргэний танхимд "Мэргэжил бүхэн сайхан" нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдав. Тус өдөрлөгт мэргэжлийн сургалтуудын нийт 16 холбоод, 300 гаруй сурагчид мөн асрамжийн газрын хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм.
Тухайлбал, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний хоршооллын төв холбоо, "Газарчин" дээд сургууль, Видал үсчин, гоо сайхны салон, "Содон буян" сан, Монголын үсчин гоо сайханчдын холбоо, Гар урлалын урлахуйн төв, Хулан салон, Онно салон, хэвлэл мэдээллийн ерөнхий спонсор "Эрхэт Монгол" групп, Хумсчдын холбоо, Мастер тогоочдын холбоо, Гэр ахуйн засварын Солонго төв, Цахимхүү ХХК-ны Солонго мэргэжлийн сургалтын төв, бүжгийн "Аймар" продакшн, Шри шри амьдрах ухаан бясалгалын төв, МАҮМГЗ –Холбоо “Монгол Фото студи”, Монгол уран дарханы “Түмэн эрдэнэс” холбоо, Шилмэл загвар ХХК, Гутал засварчдын холбоо, Электрон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварчдын холбоо, "Magic kiss" сургалтын төв, Гар урлал, гоёл чимэглэлийн "Сувдан хэлхээ" төв, "Lotus" сургалтын төв, Дуучин Б.Дашдондог, Үсчин Уянгаа тус тус оролцож энэхүү аяныг дэмжиж оролцохоо илэрхийлээ.
ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх /Амьдралын хамгийн зөв сонголт бол мэргэжлийн сонголт/, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан /Мэргэжил бүхэн сайхан/, ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал /Миний мэргэжил хуульч /БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон /Эмч мэргэжлийн тухай, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц /Хүүхдийн өөртөө итгэх итгэл, амжилттай сурч, хөдөлмөрлөх тухай/, НИТХ-ын ажлын алба Иргэний оролцооны хэлтсийн дарга Р.Отгонбаяр /Ажил мэргэжлээ зөв сонгохын учир/, Хувьсал продакшны жүжигчин СТА А.Ганчимэг /Жүжиглэх авьяастай жүжигчин болохыг мөрөөддөг хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө, Vidal салон захирал Д.Одонгоо /Үсчин мэргэжлийн тухай/, Монголын үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний хоршооллын төв холбооны тэргүүн Ч.Алтангаяа /Ур чадвартай сайн ажилтан болох нь/, МАҮМГЗ-ын холбоо “Монгол фото студийн захирал Д.Цэдэнгомбо /Зурагчин мэргэжлийн тухай/, НХГБХГ-ын дарга Я.Байгалмаа “Мэргэжлээ зөв сонгож, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдаръя” сэдвүүдээр тус тус илтгэв тавив.
Тус өдөрлөгөөр дамжуулан төгсөх ангийн сурагчид мэргэжлээ хэрхэн сонгох улмаар сонирхлоо хэрхэн хөгжүүлэх,ямар мэргэжил өөрт нь тохирох эсэхийг сайтар судалж байж мэргэжлээ сонгох ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Мөн асрамжийн газрын хүүхдүүдэд ажил мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулж таниулахад өдөрлөгийн гол зорилго байв.
"Асрамжийн газрын хүүхдүүдийг мэргэжилтэй болгоё" аяныг санаачлагч мастер үсчин Д.Одонгоо энэ талаар хэлэхдээ "Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах гарц хэн бүхний өмнө нээлттэй байна. Хувь хүн, албан байгууллага бүр өөрсдийнхөө чадах зүйлээр тэр хөөрхөн хүүхдүүдэд тусалъя. Би тэр хүүхдүүдийг ч тогооч болгож чадахгүй ч харин чадварлаг үсчин болгохын төлөө өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зааж сургаж чадна. Үсчний мэргэжил хэзээ ч хүнд гологдохгүй, хаана ч очсон талхныхаа мөнгөтэй байх мэргэжил. Хүний үс ургаж байгаа цагт хэрэгцээ нь байнга л гарч байх онцлог мэргэжил учир асрамжийн газрын хүүхдүүдийг дэмжин ажиллахыг маш их хүсэж байна. Би, чи, та юуг хамгийн сайн чадаж байна, түүгээрээ эдгээр хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийе. Бид монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, чадах чинээгээрээ тусалж дэмжих ёстой.
Хүүхэд багачууд маань ч гэсэн эдгээр хувь хүн, албан байгууллагуудын итгэл найдварыг алдахгүй сайн боловсон хүчин болоосой гэж хүсч байна. Асрамжийн газрын хүүхдүүдийн ирээдүйн ажил, амьдралын төлөө дуу хоолойгоо нэгтгэж ажиллахаар нэгдсэн албан байгууллага, хувь хүн, мэргэжлийн холбоодод баярлалаа" гэв.

"Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар"-ын мэргэжилтэн Н.Ундраа
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй асрамжийн төвд нийт мянга гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээрийн 400 гаруй нь 15-аас дээш насны хүүхдүүд. Энэ хүүхдүүдэд ажил хөдөлмөрийн чиг баримжаа олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Би,Чи,Та юуг хамгийн сайн чаддаг вэ? Тэр л зүйлээрээ бусдын замыг гэрэлтүүлэх нь хамгийн энгийн бөгөөд агуу зүйл билээ. Талхыг нь бэлэн өгснөөс талх хийх аргынг нь зааж өгөх нь маш чухал. Хүний амьдрал үргэлж сонголтон дунд байдаг. Эдгээрээс хамгийн чухал сонолтуудын нэг нь мэргэжлээ зөв сонгох юм.
Б.Одонгоо захирлын уриалсан сайн үйлсийн аянд одоогоор 16 мэргэжлийн холбоод нэгдээд байна. Энэ холбоод асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд мэргэжилтэй болоход нь тусалж цаашид гүнзгийрүүлэн сургаж, ажлын байрыг нь бий болгох зорилготойгоор бидэнтэй нэгдэж энэхүү өдөрлөгт оролцлоо.
Мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Сувдан хэлхээ" компанийг үүсгэн байгуулагч Б.Сувд-Эрдэнэ: "Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөг сайхан боллоо. Мэргэжил гэж юу гэдгийг ойлгуулж,ярилцсандаа сэтгэгдэл маш сайхан байна. Хамгийн доод давхаргад байгаа эдгээр хүүхдүүд маань бүр багаасаа ямар мэргэжилтэй болох вэ гэдэг хар зураг нь гарсан байх гэж бодож байна. Хүүхдүүддээ амжилт хүсье" гэлээ.
Н.Оюунбаатар 50-р сургуулийн 12-р ангийн сурагч: “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгт хүрэлцэн ирж үнэтэй зөвөлгөөг авсандаа маш их баяртай байна. Эндээс сонгосон мэргэжлийнхээ талаар чиг баримжаагаа бодитой авч чадлаа.
Үе тэнгийн найзууд сурагчид та бүхэн мэргэжлээ сонгохдоо өөрийнхөө хүссэн, би үнэхээр энэ мэргэжилтэй болмоор байна гэсэн мэргэжлээ л сонгоорой. Аав, ээжийнхээ, найз нөхдийнхөө ятгалгаар мэргэжилээ сонгож болохгүй шүү гэж хэлмээр байна" гэв.
Б.Оюунжаргал
Сэтгэгдэл ( 1 )
Одонгоодоо баяр хүргэе! Бид бас энэ талаар төрөл бүрийн ажил зохиосоор ирсэн, цаашид ч зохионо.