Нийслэлийн Засаг даргын орлогч асан Н.Гантөмөр таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

 Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын орлогч асан Н.Гантөмөр өвчний улмаас таалал төгссөн байна. Тэрээр 2012 – 2016 онуудад Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм. Түүнээс өмнө Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.

Н.Гантөмөр нь Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нэг юм. Түүний ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж АН-ын тэргүүн дээд шагнал Чингисийн одонгоор,  хотын авто зам, дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж буйг үнэлэн Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнаж байжээ.  Түүний гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа(66.181.178.105) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай юм аа. Хийсэн ажилтай хэлэх үгтэй л хүн байсан даа. Эмгэнэл илэрхийлье.

1  |  0
S(202.70.46.210) 2025 оны 03 сарын 13

Жолооч нарын уйлийг уздэг байж билээ

1  |  0
zailuul(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

UB-n jolooch nariin tal n zorilogogui selguutsdeg gej gutgej baisan nohor doo. um mani badmi hum.

1  |  0
х(202.179.31.234) 2025 оны 03 сарын 13

ум маани бад ми хум

1  |  0
k(119.40.103.186) 2025 оны 03 сарын 13

um manu bad mi hum

1  |  0
Top