АН-ын дотоод сонгуульд 152800 гишүүн санал өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 22

 Ардчилсан намын бүх шатны удирдах ажилтан сонгох сонгуулийн ажил эхэлсэн. Орон нутгийн сонгуульд аймаг, дүүргийн намын хороогоо ялалтад хүргэж чадаагүй намын дарга нар үүрэгт ажлаа өгч шинэ дарга нарыг сонгоно. Мөн намын хорооны гишүүдийг шинээр сонгох юм. Завхан аймаг болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдээс бусад аймаг, дүүрэгт намын дарга нарыг шинээр сонгох аж.

Дотоод сонгуульд намынхаа цахим бүртгэлд хамрагдсан 152800 гаруй гишүүн санал өгөх ажээ. З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Ч.Сайханбилэг гээд АН-ын лидерүүд намынхаа Үндэсний бодлогын хороонд өрсөлдөж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган аймгаас ҮБХ-нд нэр дэвшээд байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top