565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20
Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр 11:30 цагаас МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна.
Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулж өгнө.
 Нэр дэвшигчид сурталчилгаагаа энэ сарын 21-нд эхлүүлж, 31-нд хаах юм . Сурталчилгааны хугацаа 11 хоног үргэлжлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top