Парламентын гишүүд ”Twitter”-т үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 19

Их Британийн Парламент гишүүдээ хуралдааны үеэр "Twitter" ашиглахыг хатуу хориглолоо. Гишүүн Кевин Бреннан Парламентын хуралдааны үеэр Twitter дэх блогтоо "Миний өргөн барьсан хуулийн төслийн талаар үзэл бодлоо илэрхийлэн, таагүй үгс бичсэн" гэсэн өргөдлийг Парламентын даргад өгсний дараа ийм шийдвэр гарчээ. 

Их Британийн Парламент гишүүдээ хуралдааны үеэр гар утас хэрэглэхийг хориглох шийдвэрийг 2010 онд гаргаж байсан ч "Twitter" ашиглахыг хориглоогүй байсан юм. Энэ явдлаас нэг сарын өмнө Англи, Уэльс улсууд шүүх хуралдааны үеэр Twitter хэрэглэхийг хориглоод байсан билээ. Манай хойд хөршид ч ийм хууль үйлчилдэг юм байна. 

 

С.Төгөлдөр   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top