Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаа хийжээ. Тэд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч буйг танджээ.
Судалгааны дүнд МАН-аас М.Энхболд хамгийн олон хүний санал авсан бол Д.Лүндээжанцан удаалсан байна. Харин АН-аас Р.Амаржаргал тэргүүлж, Г.Батхүү дараа нь бичигдэж байна. МАХН-аас Н.Энхбаяр хамгийн их санал авч, С.Ганбаатарыг тус намын нэр дээр дэвшвэл дэмжинэ гэжээ. М.Энхболд намаа ялалтад хүргэсэн лидер. Мөн тэрээр төрийн гурван өндөрлөгөөс хоёрынх нь албыг хашиж үзсэн “хашир” толгой. Энэ замналыг туулсан хүн төрийн тэргүүнээр сонгогддог бичигдээгүй хууль байдаг гэлтэй, иргэдийн сонголт ч ийм жишиг тогтоох хандлагатай нь ажиглагддаг.
Харин Д.Лүндээжанцан бол туршлагатай хуульч, мэргэшсэн парламентч гэж хүлээн зөвшөөрөгддөг. УИХ-ын даргаар ажиллаж байсан. Үе үеийн парламентын амьд түүх болсон, МАН-ын түшигтэй хэдэн өвгөдийн нэг.
АН-аас хамгийн олон санал авсан эрхэм бол Р.Амаржаргал. Нэр цэвэр гэх үзүүлэлтийг иргэд онцолсон бололтой. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг. Гэсэн ч олон нийт түүнийг АН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүн гэж судалгаанд онцолжээ.
Харин АН-ын дараагийн хүн бол Г.Батхүү. Иргэд түүнийг АН доторх олон өнгөд хувираагүй, хамелон чанаргүй гэдгийг онцолсон ажээ. Төрийн тэргүүнээр түүн шиг тулхтай хүн байвал зохимжтой гэж үзсэн бололтой. Ямартай ч фракцийн тэмцэл, албан тушаалын өрсөлдөөнд хутгалдаагүй ч АН-ыг төлөөлөх нэрийн хуудас нь болж явсан Г.Батхүүг Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой гэж судалгаанд оролцогчид онцолсон байна. МАХН-ын хувьд нэр дэвшигчээр хэнийг зарлах нь гэнэтийн сугалаагаар тодрохтой л адил нууцлаг байна. “Н.Энхбаярын ял 2018 онд дуусна, тиймээс Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй” гэх тайлбар хүчтэй явж байна. Үүнтэй яг адил түвшинд Н.Энхбаяр бол “ясны” төрийн тэргүүн гэх мэссэж уралдаж байна. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл дэмжинэ гэх хүмүүс байна. Энэ хоёроос гадна Н.Удвал, Ц.Оюунбаатар, О.Цолмон нарын нэрийг дугуйлсан байна.
Э.Бат

Сэтгэгдэл ( 41 )
Буянгийн Жагайг гаргаж ирэхийг бодооч ямар арга байна минийхээр бол Уянгын намд Жагай, Жавхлан 2 элсээд тэндээс дэвшүүлвэл гарна даа. :-h
МОНГОЛ УЛСАД ИЙМ БАЛАЙ НӨХДҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ ЯАНА ДАА. НҮГЭЛ БОЛНО...
Батхүүг ерөнхийлөгчөөр сонгож бүгдээрээ архичин болцгооё.
Монгол түмэн мин сэрээч М Энхболд л биш шүү
Цоо шинэ эх оронч залуу боловсон эх оронч хэрэгтэй одоо наадах ялангуяө газрийн наймаачин хужаагийн хурлийз хэрэггүй.
Ard tumnee torguul tatbar shoron 3 iiin daramtnaas gargaj chadah hun hen be teriig l songotcgooe mash zob songolt hiitcgeegeeree uher mongolchuudaa ta nar teneg shuuu
Ard tumnee torguul tatbar shoron 3 iiin daramtnaas gargaj chadah hun hen be teriig l songotcgooe mash zob songolt hiitcgeegeeree uher mongolchuudaa ta nar teneg shuuu
B Jargalsaihan dargiig demjij bainaa. Demjeerei Mongolchuudaa! Magadgui bidnii etsiin naidvar baih bolno! !!!!!!!
Elbegdorjiin bicheech nar sudalgaa hiisen jmuu?!! Buyngiin Jagaag demjij bainaa
Sudalgaa gechihjee chaavaas!!Heniig ni ch demjihgui ee!!!!
Shudraga zarchimch,ajilsag hun shuu B Jargalsaihan dargiig demjij baina! !
Jagaa eronhiilogch bolchihbol zugeer jmsan
Elbegdorjiin bicheech nariin ajil zu?!Ene odoo.Amsrjargal l bish shuu.
Jagaach mundag shuu demjij bainaa
B Jargalsaihan bolnoo eronhiilogch.
Ebiin gar hol Amarjargal l bish shuu.
Amarjargal chin Elbegiin altan nutag!!!Elbegdorj albaa ogsonii daraa amar jimer amidarahiin tuld Amarjargaliig zutguulj baigaa jm shuu!!
Jagaa ahiig demjij baina
Daraagiin eronhiilogch Jargalsaihan bolnoo
Buyngiin Jagaag eronhiilogch bolgoe!
Mongol eh orniig mini arhin dalaid jivuulehed gun tuslaltsaa uzuulj bga shunaliin tulam BERD BATHUU tsaashaa
arhichin bathyy end orood bhdaa yadag bna
ee burxan mini ed nar l bish shuu
Н.Энхбаярт саналаа өгч ерөнхийлөгч болгоё ард түмэн мин ээ
элбэгдоржийг шоронд хориулахыг хүсэж байгаа хүмүүс АН МАН хоёрт саналаа өгөхгүй байх хэрэгтэй.
Эх орон Монгол минь оршин байхад алд бие минь газрын хөрсөнд өтөж хэвтсэн ч би жаргалтай байх болой.
Улс орныхоо сан хөмөргийг өөрийн болгож тэрбумтан болж тоглогч нарын хөрөнгийг хураан насаар нь хорих хэрэгтэй, Харин өөрийн ухамсар дотоод сэтгэлгээний ялзарлаас өөрийн хүсэлтээр гарч идсэн уусан хөрөнгөө эргүүлж төрдөө сайн дураар гарган өгсөн этгээдүүдийг ард түмний шүүх өршөөн хэлтрүүлж байхаар хүчирхэг түмний шүүх байгуулах нь зүйтэй .Тиймээс тэнэг хүмүүст илд бариулах, улсаа удирдуулах нь уруудахын цондон гэдгийг санаж явах нь зүйн хэрэг буй зээ. Жинхэнэ ерөнхийлөгчийг ард түмэн дундаас сонгох хэрэгтэй түмэн олон минь. Үнэний төлөө нэг удаа өлсөж үхэж чадна шүү дээ.
Bathuug ene zaluu kominhon eguuduj tavisan Ene sait ardchilalig ih goochildog humuus Harin ene saitin bugs doloogch namin MI bish shuu burhan mini
Батхүүг сонгосоноос ерөнхийлөгчгүй байсан дээр..
эд хэнч биш Н.Алтанхуяг
М.Энхболд юун ерөнхийлөгч шоронд байх ёстой хүн шүү
энэ 3-ын хэн ч биш Ганбаатар