Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилов

2017 оны 03 сарын 16

Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хурлаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.

Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.41.157) 2025 оны 03 сарын 13

1990 оноос өмнө хамгийн эрэлт хэрэгцээтэй эх оронд хэрэгцээтэй мэргэжил ХАА, цэрэг цагдаагийн сургууль байсан бөгөөд эх оронч сэтгэлгээтэй хүмүүс энэ 2 сургуульд орж, дарга нарын хүүхдүүд, эх орноо худалдахад бэлэн, бас хялбар ашиг хайгч хүмүүс нь бусад мэргэжил сонгодог байж билээ. Гэхдээ дээрхи сургуулиудад бас муу хүмүүс шургалж амждаг байсан. Тэдний нэг яалт ч үгүй махан толгой Загджав бөгөөд түүнийг сайдаар томилж байгаа нь Монгол төрийн дампуурал мөнөөс мөн.

1  |  0
ТЖ СҮРЭН(202.9.40.191) 2025 оны 03 сарын 13

1990 оноос өмнө оюуны чадваргүй нөхөд цэргийн сургууль ХААИС - лд ордог байсныг бид мэднэ.Энэ зальтны дээрх цэргийн сургуулиас бусад сургууль төгссөн нь бүгд эргэлзээтэй. Бас нэг луйварчин албан тушаалаа МАН-аас худалдан авчээ. МАН - ын хүний нөөцийн бодлого дэндүү дампуурчээ!

1  |  0
Top