АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс ТАТГАЛЗЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

Ардчилсан нам намын даргаа бүх гишүүдийн санал асуулгаар тодруулж, намынхаа долдугаар их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулсан билээ. 

"Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэжээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top