Нэр дэвшигчдийн дэнчин төлөх хугацааг сунгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Ардчилсан намын бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно. Нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 6-наас 13-ны хооронд явагдаж дуусах буюу өнөөдөр 16 цаг гэхэд нэрээ бүртгүүлсэн гишүүд хураамж, дэнчин төлөх ёстой байсан юм. Тэгвэл энэхүү хугацааг сунгасан талаар АН мэдэгдэл гаргажээ. 

Анхан шатны намын байгууллагуудад намын гишүүний бүртгэл хийх, татвар төлөх хугацаа нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гуравдугаар сарын 8-ны өдөр, гуравдугаар сарын 11.12-ны өдөр буюу долоо хоногийн амралтын өдөр, олон нийтийн амрах баярын өдөр таарч давхцсанаас Хаан банк гүйлгээ хийгээгүйтэй холбогдуулан дээрх хугацааг 16-ны өдрийн 24 цаг хүртэл сунгасан тухай мэдэгдэлдээ дурджээ. 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГИШҮҮН(202.179.23.99) 2025 оны 03 сарын 13

НОВШ ГЭЖ АН-ААС ГАРЦГААЯ. МӨНГӨӨР АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙДЭГ ИЙМ НАМД ИТГЭЖ ЯВСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА.ТИЙМЭЭС АН-ААС ГАРАХ БОЛНО.

1  |  0
Top