АН-ын зарим гишүүд намын дотоод асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, сүүлийн үед намын дотоодод шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл санаанаас гажсан, ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлосон үзэгдлүүд гарч байгаа тул ийн мэдээлэл хийх шаардлага тулгарчээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс зарим асуудлыг тодрууллаа.
-АН намынхаа дотоод шинэчлэлийн хөтөлбөрийг VI их хурлаар баталсан. Дотоод сонгуулийн дүрэм журмыг эсэргүүцэж буй үндэслэлээ хэрхэн тайлбарлах вэ?
-АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд хэдэн зарчмын маргаан байна. АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явлууах гэж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байна. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн хамгийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль зохион байгуулж байгаа дүрэм журам маш хаалттай нөхцөлд байна.Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм нь намын гишүүдэд нээлттэй болоогүй байгаа.
-Яагаад гишүүдэд нээлттэй биш байна вэ?
-Намын дүрмийг дээд шүүх бүртгэж авч амжаагүй юм болов уу гэсэн таамаглал бидэнд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дээд шүүх намын дүрмийн асуудлаар хуралдаагүй байгаа юм байна. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд маань хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан хэдий ч одоогоор хариу алга.
-Манай намын дүрэм, журамд зааснаар Дотоод сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах үүрэг бүхий гүйцэтгэх байгууллага. Энэ байгууллага сонгууль зохион байгууллах зардлыг тооцохдоо дүрмийнхээ дагуу нийт сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоо бүрэн гарсны дараа тухайн сонгуулийн тооцоог гаргадаг. Гэтэл одоо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг намын төв данснаас тусдаа өөр дансанд төвлөрүүлж байна. Татвар тогтоодог ганцхан байгууллага нь ҮЗХ. АН-ын гишүүдээс авч байгаа нэг төгрөг болгон хурлын байгууллагын тогтоосон татвар байх ёстой байтал өнөөдөр АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа.
-Намынхаа дотоод сонгуулийг шударга болох чадамжгүй гэж үзэж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Тиймээ. Дотоод сонгуулийн хорооны өнөөдрийн авирлаж байгаа энэ байдал нь бодлогын хорооны эрх мэдлийг шууд булаан авч, татвар тогтоодог, татварыг намын бус дансанд төвлөрүүлдэг эндээсээ өөрсдөө зарцуулдаг мөн хэнийг сонгуульд өрсөлдүүлэх үү гэдэг бүртгэлийг хийдэг, шийдвэр гаргадаг зэрэг 5-6 эрх мэдлийг нэг дор төвлөрүүлсэн байгууллага болж хувирсан. Энэ эрх мэдлийг хэн ч тэдэнд олгоогүй. Ийм байтал сонгууль шударга болно гэхэд итгэх итгэл алга.
-Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэмэлт хураажгүйгээр 1 сая төгрөгний дэнчин төлдөг байсан бол одоо 3 сая төгрөгийн дэнчин, 3 сая төгрөгийн хураамж төлөх болоод байна.Энэ тухайд?
-Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон гэх хураамж дэнчингийн хэмжээ нь манай намын өмнөх сонгуулиудтай харьцуулахад 6-90 дахин өссөн, намын санхүүгийн боломжоос үл хамааран сонгох, сонгогдох эрхийг боомилсон, намын албан тушаалыг үнэлгээжүүлж худалдах зүй бус хандлагатай байгаа нь хэн бүхэн ил байна.
Өмнө нь Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд хураамж, дэнчингүйгээр нэрээ дэвшүүлж болдог байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байна. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, МАН-ын хэрэгжүүлж байгаа 60 тэрбумын схемийг АН-д гоц халдварт өвчин мэт авчирсан буруу жишиг гэж үзэж байна.
Сөрөг хүчин АН эрх баригч хүчнийхээ бурууг шүүмжлэж улс орноо хөгжүүлэхийн төлөө явах ёстой байтал өөрсдөө гоц халдварт өвчнөөр өвчилж болохгүй. Ийм учраас бид нам дотроо шударга сонгууль явуулахгүй юм бол энэ сонгуулийг хойшлуул гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Өнөөдрийн ийм хаалттай, мөнгөний үнэлгээний зарчмаар хэрэв сонгууль явагдах юм бол манай нам дотор МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлах гээд байна.
-Намын даргадаа хүргүүлж буй саналд юу юу тусгагдсан бэ?
Үүнд:
Б.Алтжин
Гэрэл зургийг:Ц.Баярбаатар
Сэтгэгдэл ( 9 )
ЧИ БИТГИЙ ХУЦАА БАЛЖИДМАА ТҮРҮҮЛЭХ БАЙСЫЫ
muu ezgor avgai chn ooriigoo ongon geed bodchihoj tanai ah chi ta 2 yg adilhan oorsdiigoo mongoor hudaldaj jinhen neregjiliin ynhan bolsnoo odoo hurtel medeegui bina gene baga erguut durak aa
өөрсдийнхөө булайг ярьж байна гээд л МАНруу дайрах юм хаашаа дебилүүд вээ
Oyungerel ANU-d STENFordiin ih surguuliig tufguugui 6 sariin kurs l tugssun ANU-d amidarch surch baigaa mongolchuud 60000 dollar kursiinh ni surgaltand handivlasan getel Mongold ireed uuriiguu ih surguuli tugssun gej hudlaa yariad baigaa ni ANU-d baigaa mongolchuudiin durguitsliig hurgej baina.Hudlaa yariagaa unen bolgodog zangaa odoonoos bolih ni zuid niitsne.
хөөрхий дөө ан нам хувьчлагдсан гэж одоо хүртэл мэдээгүй юм байх даа
haldvarlasan bishee. Toriin erhend bhdaa l hiij l bsan hiideg l zuil ni. Ard tumend il bolhoor ni haldvarlalaa gej buruugaa busad ruu chihej bna. Monch hirgui tungalag ariuhan namdaa!!!
Танай нам чинь угаасаа дотоод зарчим, өөрсдийн гэсэн үнэт зүйлгүй болохоор ингэж халдварлаж байгаа юм шүү дээ