АН-ын шат шатны дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болох аж. Энэ санал хураалтаар 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдийг сонгох ба тодорхой хэмжээний дэнчин тавьж өрсөлдөнө.
Тухайлбал, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн сонгуулийн хураамж, мөн ийм хэмжээний дэнчин тавих ёстой. Түүнчлэн нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90 сая, аймгийн намын даргад бол 15 сая, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой аж. Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр НИТХ-ын дарга асан Д.Баттулга сонгуулийн хороонд бүртгүүлээд байна. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ажлаа хүлээлгэн өгөх юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )
Зөв. Мөнгөгүй хүн хандив босгож орж болно. Чамд хүн хандив өгөхгүй , мөнгө босгож чадахгүй байгаа бол чамайг дэмжихгүй байна гэсэн үг.Коммунистууд л мөнгөгүй ядуу хорссон хүмүүсийг сонгож тэд дарангуйлагч болж хувирдаг.
AH gegch nam ingeed ongorvoo hoorhii
Хүүеээ ийм юм байдаг юм уу? Юу вэ? Ломбард дэлгүүр үү. Худлаа байлгүй Үзэл бодол итгэл үнэмшилтэй хүн хэзээч дарга болохгүй мөнгөтэй хулгайч л дарга болох нөхцөлтэй юм байна ш дээ.Баттулга цалингаа ”ХУРААЖ” байгаад 90 саяыгаа өгчихсөн юм уу