АН-ын гишүүд сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

 АН-ын гишүүд сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийнэ . Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахаж, боомилсон шийдвэрээ эргэж харахыг гишүүдийн зүгээс намын дарга С.Эрдэнэд шаардаж байгаа. Нам бүх шатны удирдах ажилтны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа. Гэвч намын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын дагуу бүх нэр дэвшигч  сонгуулийн хураамж болон дэнчин төлж буй юм. Тухайлбал, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн сонгуулийн хураамж, мөн ийм хэмжээний дэнчин тавих ёстой. Түүнчлэн нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой. Мөн 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан бүх шатны намын даргыг удирдах ажилтны сонгуульд  бүртгэхээс татгалзах аж.

Түүнчлэн өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн, өөр намаас нэрийг нь дэвшүүлсэн, намын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг “тодотголтой” бол бүртгэхгүй. Энэ мэтээр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэрээ нэн даруй засч залруулах ёстой гэдэг байр сууриа намын гишүүд нь шаардаж байгаа билээ. Өнөөдөр дотоод сонгуулийн явцын талаар Монгол ньюс мэдээллийн төвд АН-ын гишүүд мэдээлэл хийж, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлэх аж.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top