АН-ын аймаг, дүүргийн намын даргын сонгуулийн бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 12

 Ардчилсан намын бүх шатны удирдах ажилтан сонгох сонгуулийн бүртгэл эхэлсэн. Орон нутгийн сонгуульд аймаг, дүүргийн намын хороогоо ялалтад хүргэж чадаагүй намын дарга нар үүрэгт ажлаа өгч шинэ дарга нарыг сонгох ёстой. Мөн намын хорооны гишүүдийг шинээр сонгох юм. Завхан аймаг болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдээс бусад аймаг, дүүрэгт намын дарга нарыг шинээр сонгох аж. Бүртгэл өнөөдөр дуусах юм байна.

Намын дарга болон намын хорооны гишүүнд нэр дэвшигч нь тодорхой дэнчингийн мөнгөө тушаах үүрэг хүлээж буй. Аймгийн намын даргад нэр дэвшигч нь 2.5 сая, дүүргийн намын даргад нэр дэвшигч нь 3 сая төгрөг байхаар тусгасан байна.  

 Т.Түвшин

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top