Мөнгөний сонгуулийн ДЭНЧИНТЭЙ танилц

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 11

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэл, Аймаг, Дүүрэг, Сумын намын хорооны дарга, Намын хорооны гишүүнд, Үүрийн дарга нарыг сонгох сонгууль ирэх сарын 2-ны өдөр болно. 

Энэхүү санал хураалтаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын хорооны гишүүдийг сонгох юм.

Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцох юм. Тухайлбал, ҮБХ-нд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлнө.  Одоогийн байдлаар ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байгааг АН-ын сонгуулийн дотоод хорооноос мэдээлсэн. Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэл энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болох юм. 

 Шинэчлэлийн давалгааг эхлүүлж буй гэх тодотголтой АН сонгууль бүртээ асар их мөнгөний дэнчин тавьж өрсөлдүүлж буй нь олон нийтийн дүргүйцлийг хүргээд байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард АН-ын даргад өрсөлдөхийн тулд 240 сая төгрөгийн дэнчин тавьсан.

Тэгвэл энэ удаад сонгуулийн хураамжийн төлбөрийг ийн тавьжээ.

  1. Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая

  2. Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая

  3. Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая

  4. Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая

  5. Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая

  6. Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга

  7. Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая

  8. Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000

  9. Дүүргийн намын хорооны гишүүн 250 мянга 

  10. Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 50 мянга 

  11. Сумын намын хорооны гишүүн 12 мянга 

 

 

Б.Алтжин

 

 



Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (150.129.140.37) 2025 оны 03 сарын 13

Энэ Б. Алтжин гэгч хэлэх үгээ олж ядаад. Мөнгө гарахгүй үйл ажиллагаа хаана байна. АН харин ч ил тод зарлаж байна. Хэрэв ямар нэг босгогүй бол хэл амаа билүүдсэн новшоор дүүрнэ.. МАН 60 тэрбумаар залгиж, цуслаж байхад...

1  |  0
Зочинmonx(59.153.115.155) 2025 оны 03 сарын 13

ENE ODOO YU BOLOOD BAINA AA . IIM UADUU BAIXAD UAMAR CH MONGONII XEREGGYI ZYGEER L SHUDRAGA ORSOLD . ERDENEE-d MEDREMJ

1  |  0
Зочинmonx(59.153.115.155) 2025 оны 03 сарын 13

ENE ODOO YU BOLOOD BAINA AA . IIM UADUU BAIXAD UAMAR CH MONGONII XEREGGYI ZYGEER L SHUDRAGA ORSOLD . ERDENEE-d MEDREMJ

1  |  0
Зочин(202.179.18.194) 2025 оны 03 сарын 13

Олон улсын жишиг биз. Трамп баян учраас гарсан биз дээ. Эхлээд гэрээ зас дараа нь төрөө засах ёстой гэдэг байхаа. Өөрийгөө тэжээж чадахгүй хүн яаж бусдыг удирдах юм.

1  |  0
dorj(202.9.42.49) 2025 оны 03 сарын 13

malnuudaa dargad munguur songogdoh ym bol shuud duudlaga hudaldaagaa zarlaach ehleh suuri une 1 ter bum tugrug gej duud ingevel arai deer il tod bolno bayr hurege amjilt huse

1  |  0
иргэн(103.229.122.156) 2025 оны 03 сарын 13

Харин ч АН ил зарлаж байна_МАН далдуур маш их мөнгөний сонгуул хийдэгийг мэдэхүү,Алдарт 60 тэрбумыг сана л даа

1  |  0
УКА(202.9.43.57) 2025 оны 03 сарын 13

ТЭНЭГ Л ЮМАА ИЙМ БАЛАЙ БАЙЖ ЯАЖ ШИНЭЧЛЭГДЭХ ЮМ БЭЭЭЭЭЭ

1  |  0
Top