АН-ын дарга С.Эрдэнэд эмэгтэйчүүд нь шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

 Ардчилсан нам аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар болон Үндэсний бодлогын хорооны гишүүдээ шинээр томилно. Шинээр сонгох сонгуулийн бүртгэл эхэлсэн бөгөөд Үндэсний бодлогын хороонд орох гишүүд эхний ээлжинд гурван сая төгрөг тушаах ёстой. Энэ байдлыг АН-ын эмэгтэйчүүд эсэргүүцэж, албан тушаалыг мөнгөөр үнэлж байна гэж үзэж буй ажээ.

АН-ын эмэгтэйчүүд намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад “Ардчилсан намын улс төрийн үйл ажиллагаа тогтвортой удаан хугацаанд шударгаар зохион байгуулах чадвартай байя гэвэл даруухан төсөвтэй, хэмнэлттэй, зарцуулалтын соёлтой болох ёстой гэж эмэгтэй гишүүд бид үзэж байна. Намын бүх шатны сонгуулийн дэнчин, давхардуулахгүйгээр хэт өндөр тогтоож байгаа нь намд итгэх ард түмний итгэлийг мохоож байна. Иймээс намын албан тушаалыг өндөр үнээр үнэлэхийг зогсоож, намаа өрийн сүлжээ, авилгын эрсдлээс ангид байлгахыг шаардаж байна” гэжээ.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(203.91.118.82) 2025 оны 03 сарын 13

АН-ын ам нь хошного болоод дуусна. Амьдрал нь там болоод нойрсоно доо.

1  |  0
КИШХ(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Шаардлага нь шавар болоод дуусна.АН-ын шинэчлэл шавартай хутгалдаад дуусна.

1  |  0
Top