Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар эрх мэдэлтнүүдийг ХӨЛДӨӨ ЧИРЭХ ҮҮ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 09

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч сарын 21-ний орой УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг прокурорын тогтоолоор 461-р ангид цагдан хорьсон.

-Б.Гарамгайбаатарыг нотлох баримтанд тулгуурлан яллагдагчаар татжээ-

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй-Солонготын давааны чиглэлийн 100 километр авто замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт өгч Хөгжлийн банкнаас нэмж нийт 46.3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм. Гэвч уржигдар орой /2017.03.07/ 18.00 цагийн орчимд нийслэлийн Прокуророос санал гаргаж, сэжигтнээр татагдсан Б.Гарамгайбаатарыг суллах эсэхийг шийдэх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болжээ.

Нийслэлийн Прокуророос Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах саналыг шүүгч Х.Идэрт ирүүлсэн байна. Улмаар шүүх саналыг хэлэлцээд, Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан тухай Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч н.Баяржаргал мэдээллээ.

Түүнийг сулласан ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.  

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Замын-Үүд боомтын шалган нэвтрэх цогцолборт 8.7 км автозамыг 20 тэрбумаар барьж болох ТЭЗҮ гарсан байхад 33 тэрбум төгрөг болгон нэмж Хятадын хөрөнгө оруулалттай компанид уг санхүүжилтийг олгожээ. Дээрх хоёр шийдвэр хоёулаа Засгийн газрын нэг хуралдаанаар зэрэг гарсан нь сэжиг бүхий байгаа тухай хуулийнхан онцлон ярьсан. АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналтай байгаагаа прокурорт хүргүүлсэн ч шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан аж. Гэхдээ “Шаардлагатай гэвэл түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд дахин гаргах учраас хэргийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой шийдэлд хүрнэ” хэмээсэн юм.

Б.ГАРАМГАЙБААТАР ДАХИН МУЛТРАХ УУ

“Монроуд” компанитай холбоотой луйврын хэрэг түүнийг гишүүн байхаас үүдэлтэй. АТГ 2014 оноос шалгаж эхлэсэн ч тухайн үед Ардчилсан нам засаг барьж байсан учир түүнд холбоотой хэргийг хав дарсаар иржээ. Солонготын даваа-Халзанбүргэдэй чиглэлийн авто замын ажлаас гадна “Монроуд” компани Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км урт, хатуу хучилттай замын ажлыг ч хийж байв.

Харамсалтай нь одоо болтол тус замаас болж аваар осол гарч, жолооч нар аргаа барсаар байна. Тууз хайчилж, Улаанбаатараас Ерөнхий сайд хүртэл ирж нээж байсан тус зам хэдхэн сарын дараа борооны усанд цохигдож хагарснаар чанар нь танигдсан. Гэвч түүний энэхүү хариуцлагагүй байдлыг одоо болтол хэн ч хэлэлцэхгүй байгаа нь хачирхалтай. Ямартай ч түүний барьсан замыг дахин засахаар улсаас 4,3 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай яриа чих дэлсэв. 2016 оны сонгуульд Хэнтий аймгийн 41-р тойрогт өвдөг шороодсон нь түүний чанаргүй зам барьсны гай гэж хэлэхэд хилсдсэн болохгүй биз ээ.

Хэрэв АТГ Б.Гарамгайбаатарыг дахин хорих саналтай байгаагаа прокурорт илэрхийлбэл тус газраас хүсэлтийг нь хянаж үзээд шүүх рүү шилжүүлбэл дахин таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болох юм байна.

ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨЛӨӨ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭХ ҮҮ 

тухайн үед Чингис бондыг олон улсын зах зээлд гаргах, мөнгө олж ирэх бүхий л ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар хариуцаж байсан. “Фортуна” Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2,150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

Ямартай ч түүнийг сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорьсон ч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс биеийн байдлыг нь харгалзан үзэж мөн л батлан даалтад гаргасан юм. Энэ хэрэгт холбогдуулан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаж байгаа ч түүнд дахин таслан сэргийлэх арга хэмжээ авч магадгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Н.Батбаярыг яллагдагчаар татсан тохиолдолд Н.Мөнхбатыг цагдан хорьж болзошгүй гэсэн үг юм.

Тэгэхээр эл хэрэгт Н.Мөнхбат, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараас гадна тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий хэд, хэдэн албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж магадгүй байна.

Өөрөөр хэлбэл, 46.3 тэрбум төгрөгийг бондын мөнгөнөөс гаргаж өгсөн хүмүүс нь бидний сайн мэдэх эрх мэдэл бүхий албан тушаалтнууд. Угтаа бол Б.Гарамгайбаатар нь тухайн үед УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудтай зөвшилцсөний улмаас дээрх мөнгийг Засгийн газраас авсан гэж үзэж буй юм.

Тэд улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд асан нарт холбоотой хэрэг энэ мэт хүрээгээ тэлвэл тухайн үеийн засгийн эрх барьж байсан өндөр албан тушаалтнуудыг ч шалгаж болзошгүй аж.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(124.158.74.119) 2025 оны 03 сарын 13

Хоёр новш үнэнээ хэлээд, наад бузаруудаа хөлдөө чирвэл Монголд ихээхэн тус хүргэх бололцотой юм даа. Тэгж эх орондоо нэг ч удаа гавьяа болбол ард түмэн, түүх та нарыг сайнаар дурсана

1  |  0
kompani(89.64.6.210) 2025 оны 03 сарын 13

hed honog shorond suusan bolool heden ter bumaar n ah dvvseeree bayn tansag amidarch bna shdee iim um gej yu baidgiin jiriin irged 10 000tognii toloo 10 jil suudag huuli es mongold nvvreldeg boljee vvniig taslan zogsooh heregtee ulsiig hohirolgvi bolgoh heregtee ternees heden odor shorond suusan n mongoliin ard tvmend heregtee yu

1  |  0
Vnen(150.129.143.237) 2025 оны 03 сарын 13

Shorond hiij horihdoo bish ter idej uusan mongo horongii n garguulaj ed horongii n huraaj uls orniig hohirolgvi bolgoj ard tvmnees tatbar abhaasaa omno idej uusan hvmvvsees mongo abah heregtei

1  |  0
Vnen(150.129.143.237) 2025 оны 03 сарын 13

Shorond hiij horihdoo bish ter idej uusan mongo horongii n garguulaj ed horongii n huraaj uls orniig hohirolgvi bolgoj ard tvmnees tatbar abhaasaa omno idej uusan hvmvvsees mongo abah heregtei

1  |  0
Монголчууд аа(103.26.195.107) 2025 оны 03 сарын 13

Улсыг хохиролгүй болгоё

1  |  0
Бидний Зочин(103.26.195.107) 2025 оны 03 сарын 13

Бидний мөнгө учраас бид мөнгөө эргүүлж авъя

1  |  0
Зочин(103.26.195.107) 2025 оны 03 сарын 13

Шалгаад хөрөнгийг нь хураая

1  |  0
Зочин(103.26.195.107) 2025 оны 03 сарын 13

Хөрөнгийг нь хураахгүй л бол сэтгэлгүй улс төрчид идсээр уусаар хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болно ш дээ буруутай бол хөрөнгийг нь хураадаг байх хэрэгтэй тэгэхгүй бол идсээр уусаар ирээдүйгээ сүйтгэсээр байх болно хөрөнгийг нь хураа ард иргэдээ

1  |  0
зочин(183.81.171.135) 2025 оны 03 сарын 13

Ер нь буруутай л бол бүгдийг нь шалгах л хэрэгтэй,

1  |  0
п(202.21.118.222) 2025 оны 03 сарын 13

Бүгдийнх хөрөнгийг хураагаад цөллөгт явуул кк

1  |  0
Zochin(66.181.176.246) 2025 оны 03 сарын 13

Mongolin shuuh.prokyroruud eronhiilogchin toiron hureelen mon.luivarchinguud bugdiin orshool huuli garch bugdiin sullasan.

1  |  0
Zochin(66.181.176.246) 2025 оны 03 сарын 13

Shuugch H.Idert bol ardchilsan namin gishuun.ulsin hurlin gishuun asan Huvitogoldoriin tom huu Idert.Huvitogoldor Garamgaibaatar.Batbayr naruud sain naizuud baisan

1  |  0
1(66.181.189.212) 2025 оны 03 сарын 13

Хариуцлага хүлээх болохоор л үхлээ, хатлаа юу?

1  |  0
ndas(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

ene luivarchdig shorond hiij busdig ni hulduu chireed gargaj tavih hurtel ni suulgaach!

1  |  0
Natsag(27.123.214.126) 2025 оны 03 сарын 13

Энэ ч яахав тодорхой одоо Баярцогтыг шалгаж энэ тэр болдоггүйм байхдаа Элбэгдоржийн хүн болхоор шалгадгүй ууг нь Баярцогтыг л улайлгавал уяа нь урт байгаа да

1  |  0
Natsag(27.123.214.126) 2025 оны 03 сарын 13

Энэ ч яахав тодорхой одоо Баярцогтыг шалгаж энэ тэр болдоггүйм байхдаа Элбэгдоржийн хүн болхоор шалгадгүй ууг нь Баярцогтыг л улайлгавал уяа нь урт байгаа да

1  |  0
Mgl(202.131.252.213) 2025 оны 03 сарын 13

Garamgaibaatar gedeg chini garamgai sain hulgaich yma shorond ni hiij ulsiig hohirolgui bolgoh heregtei

1  |  0
zochin(66.181.189.71) 2025 оны 03 сарын 13

barilaa,horiloo,shalgalaa gehees uur yu hij bga ym be.udalgui eruul mend ene ter gej bgaa l salah sanaatai.yamar ih tsagig hair gamgui unguruuj bna.eruul mendee hairlzj chadaj bgaa shigee ard tumen eh ornoo hairladag baimaar daa.idej uuj dald hij chadaj bga ym chini hsriutslagaa huleej suraasai.

1  |  0
Ардын босс(66.181.184.115) 2025 оны 03 сарын 13

Шүүх цагдаа нь шийддэггүй асуудлыг АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ шийдэж байх хэрэгтэй

1  |  0
Zochin(66.181.179.208) 2025 оны 03 сарын 13

Garamgaibaatarin ard halzan ganbold bgai ter chiregdeh bhdaa

1  |  0
амрү(124.158.106.141) 2025 оны 03 сарын 13

шалгаад шоронд суулгах нь ойлгомжтой хэрэг. гол нь бүх хөрөнгийг нь хурааж бондоо төлөх нь шүүх хуулийн байгууллагын ажил гэж боддог доо. аливаа зүйлийг бодитой хийхгүй бол болдоггүй юм байна гэдгийг луйварчингийн армид ойлгуулах. үндэсийг нь таслани зогсоох. одоогийн эрх барьж байгаа нөхдүүдэд ч гэсэн эндээс сургамж авцгааг. Оройтсон бороо үлдсэн хугацаандаа нэрээ цэвэрлэж амьдрахаа бодох.

1  |  0
zochin(202.9.41.207) 2025 оны 03 сарын 13

shal hudlaa shalgaj baina geed l daraa ni heregsehgvi bolgodogshde ard tvmen harj baigaa shv hohiroliig ni tulvvl tegj chadahgvi bol estoi jagsana shv

1  |  0
шалгах (183.81.171.135) 2025 оны 03 сарын 13

тухайн үеийн эдийн засги йй хөгжлийн яамны дарга нарыг батхүрэл эрдэнэбаяр нарыг сайн шалах хэрэгтэй

1  |  0
Top