Шуурхай: Ц.Гарамгайбаатарыг суллаж, Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2017 оны 03 сарын 07

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор сар шинийн өмнө баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл өчигдөр орой /2017.03.07/ 18.00 цагийн орчимд нийслэлийн Прокуророос санал гаргаж, сэжигтнээр татагдсан Б.Гарамгайбаатарыг суллах эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болжээ. Нийслэлийн Прокуророос Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах саналыг шүүгч Х.Идэрт ирүүлсэн байна. Улмаар шүүх саналыг хэлэлцээд, Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан тухай Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Гэхдээ прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.106.124) 2025 оны 03 сарын 13

2 uulaa l hukgai hiigee biz fe araas ni hulgaich bstuuliig horih heregtei archaagui zmia bodson hukgaich nar shorondoo hatvsk tasrna

1  |  0
buud(66.181.177.141) 2025 оны 03 сарын 13

Zochin

1  |  0
иргэн(66.181.179.210) 2025 оны 03 сарын 13

зөв

1  |  0
ну а(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

ц.элбэгдоржоос хурдан салах юмсан

1  |  0
Ү(66.181.177.247) 2025 оны 03 сарын 13

Алвал таарна

1  |  0
Луйварчин(66.181.177.247) 2025 оны 03 сарын 13

Хулгай луйвар хор найруулах болхоор өлөв долов гээд л хамгийн түрүүнд ширэн нүүрлээд явдаг хэргээ хүлээх болхоор ингэдэг зальтай муу шаарнууд даа

1  |  0
Zochin(202.9.43.125) 2025 оны 03 сарын 13

Hervvl hiiheeree uvdduggvi hergee hvleeh bolohooroo uvddug ichddeggvi novsh be

1  |  0
Сонгогч(202.9.42.177) 2025 оны 03 сарын 13

Энэ балагт хүмүүсээс төр мөнгө олж авах нь зөв. Жаргалтхаанаас Өндөрхаан орох зам Тамбаатарын гурилдсан зам шүү

1  |  0
zochin(99.226.97.200) 2025 оны 03 сарын 13

Sullagdana gedeg sain shantaaj, bugd oroocoldchihson he he he

1  |  0
Ганболд(122.201.31.26) 2025 оны 03 сарын 13

авах идэх болохоороо бие сайтай, шалгагдаад ирэхээрээ бие муутай болчихдог хачин үзэгдэл шүү

1  |  0
зочин(66.181.188.203) 2025 оны 03 сарын 13

Мэдээжийн юмыг юугий нь шалгаад цаг алдаад байдаг байнаа хурдан авсан мөнгий нь буцаан авч өр ширээ дарж ард иргэдээс авах гээд байгаа татвараа болоочээ

1  |  0
bi(103.26.193.109) 2025 оны 03 сарын 13

zam tavih gj tam hiisen gardaa ymar ih avaar osol garsan gj araichdee

1  |  0
Зочин(202.9.40.203) 2025 оны 03 сарын 13

Овоо л шантааж хийж дээ!Намайг ингэвэл та нарыг ингэнэ гээл.Идэж уухдаа үүнийг нарийн тооцоолсон байна!!!

1  |  0
Top