С.Батболд ”СоцИнтерн” байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

2017 оны 03 сарын 06

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй "СоцИнтерн" байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод энэ сарын 2-4-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Уг хуралд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхжин нарын төлөөлөгчид оролцсон юм.

УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар дахин 4 жилийн хугацаатай ажиллахаар улиран сонгогдсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top