Ц.Элбэгдорж: Ямар нэгэн яамны сайд болно гээд мөрөөдөж байгаа гишүүд зөндөө бий

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын “Эрдэнэт” үйлдвэрийн тухай илэрхийлсэн байр суурь нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа. “Эрдэнэт”-ын асуудал дэгдэхэд л түүний нэр холбогдсоор ирсэн. Үүнээс үүдсэн үү, үзэл бодлыг нь сонсох гэсэн дээ тэгсэн үү, эсвэл ам асуух гэсэндээ ч тэгэв үү? УИХ-ын гишүүд түүний байр суурийг сонсохыг хүссэн.

Хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлэхдээ: Би энэ улс төрийн үйл явцад дотор нь хутгалдаж яваа хүний хувьд би яг үнэн шалтгааныг нь хэлье. Яг үнэндээ энэ 49 хувийн ч асуудал биш. Өнөөдөр Ерөнхий сайд руу хандаж энэ 65 гишүүн олон асуудал тавьсан байгаа. Зөндөө олон хүн ажилд оруулах тухай ярьсан. Ерөнхий сайд алтан загасны эмгэн биш тэр бүхнийг хэрэгжүүлж чадаагүй. Энэ засгийн газарт дургүй гишүүд маш олон байгаа. Их хурлын дарга, намынхаа даргад хандаад дургүйцсэн гишүүд олон бий. 49 хувийн асуудлаар дамжиж засгийн газар луу орж, дөрвөн заалттай тогтоол гарсаныг нь засгийн газар хэрэгжүүлж чадаагүй. Харин одоо засгийн газартайгаа хариуцлага тооцох гэж байгаа. Нууц биш би хууль зүйн сайд, би сангын сайд болно гээд дотроо мөрөөдөөд явж байгаа улсууд бий. Ерөөсөө 49 хувийн асуудлаар дамжиж засгийн газрынхаа дон дээр суух алхам хийж байна. Ингэж эрх баригчид баларч 65 суудалтай байсан нам 15 суудалтай болж, эрх баригчид сөрөг хүчин болдог. Олон жил улс төрд явж үзсэн болохоор үүнийг би мэдэж байна. Түүнээс 49 хувь дээр шударга ёс тогтоох гээд байгаа юм биш.

 

Яг үүнтэй төстэй зүйлийг одоогоос дөрвөн жилийн өмнө Ц.Элбэгдорж ярьж зогсоход нь ард түмэн итгэн, бишэрч түүнээс сайн хүн Монгол Улсад байдаггүй байлаа. Гэхдээ тэрээр энэ удаад хэлэхдээ өөрөө дотор нь хутгалдсан хүний хувьд гэж байгаад ёстой л нэг ам халсан дээрээ гэдэг шиг л аваад хаясан. Ямартай ч одоо цаг нь болсон дахиж гарахгүй юм чинь гэж бодсон уу, сүүлийн үед их задгай ярих болсон Ерөнхийлөгч маань эрх баригч намыг нилээн шүүмжлээд авч байгаа нь харагдсан.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zail(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaich ulaan tsagaan bulzaaruulaad uur tiish yarih yum geech ene hulgaichiig l ehleed shalgamaar bn buun luivar ilchlegdene

1  |  0
АРД(202.9.41.212) 2025 оны 03 сарын 13

ТИЙМЭЭ ҮНЭН ЯРЬЖ БНА САЙД Л БОЛЖ БАЙВАЛ БОЛСОН БОЛООГҮЙ ХӨРӨНГӨНИЙ ЭЗЭН БОЛЖ ХЭДЭН БОР ТӨГРӨГ ЛУЙВАРДАЖ БОЛОХ ЭРХЭЭ АВДАГ МОНГОЛД ҮҮНИЙ ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ХӨӨЦӨЛДДӨГ МАГАДГҮЙ АВИЛГАЛ Ч ИХ АВДАГ БАЙЖ БОЛОХ ЮМ ТӨСВИЙГ ХЯНАДАГ ХУУЛИЙН СИСТЕМ БАЙХГҮЙ АЛДАГДСАН ХЭНД ХИЧНЭЭН ХӨРӨНГӨ ГАРГАСАН ХААШАА ОРСОН НЬ МЭДЭГДДЭГГҮЙ НӨГӨӨ ШИЛЭН ДАНС ГЭЭД СҮРХИЙ НЭЭГЭЭД ҮГ ХЭЛЭЭД БАЙСАН ХААНА БАЙНА ШАЛ ХУДЛАА ОРЧИН ҮЕИЙНХЭЭР МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ ГЭДГЭЭР ДУУССАН ШҮҮ. ТЭГЭЭД Ч ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА ТӨРИЙН ТҮШЭЭД УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ МУУ ҮЙЛСИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ БАЙТАЛ ХАМТРАГЧ БОЛОН ХУВИРСАН

1  |  0
Зочин(59.153.115.32) 2025 оны 03 сарын 13

Нямдорж гуай худлаа сенсаци хийж, хүмүүсийг их л хагаралдуулж байна даа. Их л жүжигчин хүн дээ. Хөрөнгийнхөө мэдүүлгийг өгөхгүй яаж л жүжиглэж байлаа. Хөлсний байранд амьдардаг ч гэх шиг. Одоо Эрдэнэтэд шахдаг шахаа нь байхгүй болох гээд л сандараад л. Их сайн хүн болж жүжиглээд л.

1  |  0
хулгайч(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

Энэ нэр хүнд нь хог дээр гарсан Элбэгдорж сөрөг л сурталчилгаа болно доо . 49 өө

1  |  0
-(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

МЭДЭЭЖ ЭРДЭНЭТ БОЛ МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭР, ҮР АШИГАА УЛС ОРОНД ӨГӨХ ЁСТОЙ. ГАЗРЫН БАЯЛАГ, ГАЗРЫГ ХЭН НЭГЭН СЭТЭРТЭН МЭДЭХ ЗҮЙЛ БИШ АРД ТҮМНИЙ МЭДЛИЙХ, ХЭРЭВ ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭД КОМПАНИД ЭЗЭМШҮҮЛЭХ, ХУДАЛДАХ ГЭДЭГ БОЛ ЭХ НУТАГ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГААТАЙ АДИЛ ТУЛ ЭХ ОРНООСОО УРВАЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ТИЙМЭЭС ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСГЭСЭН ХЭН Ч БАЙСАН ТӨРИЙН ХАТУУ ЦЭЭРЛЭЛИЙГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ

1  |  0
Top