Цагаан сараар хилийн боомтууд амарна

2017 оны 02 сарын 22

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсон.

Энэ дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны II/28-III/02, Монгол-Оросын Цагааннуур, Ханх, Ульхан, Боршоо, Тэс, Арц боомтууд II/27-III/01, Ульхан боомт II/23-II/28 өдрүүдэд амарна.

Харин Авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, Төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top