Их хэмжээний мөнгөн ус илрүүллээ

2017 оны 02 сарын 18

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг өчигдөр /2017.02.17/ илрүүлжээ.

Тодруулбал, Орхон аймгийн харьяат А, Дархан-Уул аймгийн харьяат Т, Улаанбаатар хотын харьяат Б, О, Д нар нь хувийн эзэмшлийн автомашиндаа 34 кг мөнгөн ус тээвэрлэн авч явсан байна. Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн шалгах юм.

Мөн энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Д нар нь мөнгөн ус зарж борлуулах гэж байсныг илрүүлэн, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.


МӨНГӨН УСНЫ ХОР НӨЛӨӨ  

Мөнгөн ус нь агаарт 0.25 мг/мЗ гэсэн хэмжээтэй байх үед уушгинд хуримтлагдаж эхэлдэг бол үүнээс хэмжээ нь ихсэх үед хүний арьсаар дамжин биед шингэж эхэлдэг байна.

Амьсгалын замаар мөнгөн усанд хордсон үед шинж тэмдэг нь 8-24 цагийн дараа илэрнэ. Бие сульдаж, толгой өвдөх, залгихад хөндүүрлэх, халуурах, ринит, фарингит, цөөн тохиолдолд бронхит илэрнэ. Үүний дараанаас, хоолны дуршил үгүй болно, аманд төмөр амтагдана, шүлс асгарна, буйл хавдаж цус шүүрнэ, толгой өвдөнө, бөөлжүүлнэ. Буйл өвчин орно, амны хөндийд үрэвсэлт өөрчлөлт гарна, гэдсээр өвдүүлж, ходоод хямарч, бөөр гэмтсэн шинж тэмдэг илэрнэ.

Хүүхдэд мөнгөн усны уураар амьсгалсанаас хэдхэн цагийн дараанаас эхлэн ханиалгах, амьсгал давчдах, царай хөхрөх, огцом халуурах зэргээр хурц хатгаа үүсч болно. Хүнд хордлогын үед уушигны хаван үүсч болзошгүй. Үүнтэй зэрэгцэн ойр ойрхон шингэнээр гүйлгэх гэх мэт ходоод гэдэсний зам гэмтэсний шинж тэмдэгээс гадна хэт хөөрлийн байдалд үе үе орохтой зэрэгцэн нойрмоглох зэрэг төв мэдрэлийн систем гэмтэсний шинж тэмдэг илэрч болно.

Цочмог хордлогын шинжүүд хэдэн цагийн дотор илэрдэг ба чичрэх, төмөр амтагдах, ам өвдөх, буйл хавдаж хөөх, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хатгуулах, суулгах, толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, амьсгаадах, ханиах, цээжээр хатгуулах мөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгаа, бөөрний үрэвслийн шинжүүд илэрнэ. Яваандаа сэтгэл хөдлөлийн үед хурууны үзүүр улам бүр хүчтэй чичирдэг болно. Ингэхдээ эхлээд гарын хуруу чичирдэг байснаа, хөлийн хуруу чичирдэг болж цаашлаад уруул, зовхи таталддаг болно. Цаашлаад, гэдэс эвгүйрэн хүндээр бие засуулах гэх, ойр ойрхон шээс хүрэх, үнэрлэх чадвар буурах, арьсны мэдрэх чадвар сулрах, амт мэдрэх чадвар буурна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mrs Lee.(207.244.77.139) 2025 оны 03 сарын 13

Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх email him on doctorcollins3@gmail.com offer batter amout

1  |  0
Уншигч(66.181.176.32) 2025 оны 03 сарын 13

Хуулиар хориглосоор. хэлсээр ярьсаар байхад алтны төлөө. хэдэн халтар цаасны төлөө бүхэл улс орныг хордуулах аюултай бодис борлуулж байгаа энэ тэнэгүүдэд хуулийн дээд хэмжээ өгвөл таарна. Дараагийн тэнэгүүдэд сургамж болно

1  |  0
Зочин(103.229.123.251) 2025 оны 03 сарын 13

Менген ус тээвэрлэж, зарж борлуулж байгаа явдлыг маш нарийн нягт шалгахгуй бол наадах чинь Монгол улсыг бух хун ам, мал газар нутагтай нь хамт булшилчих хамгийн аймшигтай аюулшуу! Ямар зорилгоор эдгээр этгээдууд хаагуур тийм их хэмжээний менген ус оруулдаг байнаа? Негее хил гаалийнхан хаана юу хийцгээж байдаг юм?

1  |  0
ЗГ ШУУРХАЙ АЖЛАА Ч(202.9.40.28) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН ТАГНУУЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХЭРГИЙН МӨРӨӨР АЖИЛ ЗОХИОЖ ХААНААС ЯМАР УЧРААС ОРУУЛЖ ИРЖ ЗАРЖ ЮУНД ХЭРЭГЛЭЖ БАЙГААГИЙН УЧРЫГ ЯАРАЛТАЙ ОЛОХГҮЙ БОЛ ЭНЭ ХҮМҮҮС ЖИРИЙН ИРГНДИЙГ ХОРДУУЛАХ ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАЛДАЖ НУУЦ НАЙМАА ХИЙЖ БАЙНА ЭНЭ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ДОРИВТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ХИЛ ГААЛЬ МУУ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧРААС ГАДНААС ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН УСЫГ ХИЛ ДАВУУЛАН НАЙМААЛЖ БАЙНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН УТААНДАА ХОРДОЖ БНА ГЭСЭН БОЛ ОДОО МӨНГӨН УС, ХАР ТАМХИНД ХОРДХООР БОЛООД БАЙНА ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА УУ?

1  |  0
Top