НӨАТ-ын сугалааны тохирлыг телевизээр дамжуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

 Өнгөрсөн 2016 онд НӨАТ-ын хөнгөлөлтийн 19 удаагийн тохирол явуулж, азтан тодруулаад байгаа юм. Харин энэ жилийн  анхны сугалаа энэ долоо хоногийн ням гаригт болох аж. 20 дахь удаагийн сугалааны тохирлоос эхлэн шууд дамжуулах телевизээ сольжээ. Ноднин жилийн турш сугалааны тохирлыг МҮОНТВ-ээр дамжуулсан бол энэ жилийн хувьд Боловсрол ТВ-г сонгосон байна.  Тиймээс 2017 оны хоёрдугаар сарын 19-ний 19.35 цагаас сугалааны тохирлыг  Боловсрол телевизээр үзээрэй.

Энэ удаагийн сугалаанд  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг багтаах юм байна. Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top