Хүний амь аварсан цагдаагийн хоёр албан хаагч хугацаанын өмнө цол нэмэв

2017 оны 02 сарын 15

Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн ахмад цолоор шагналаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар алба хаагчдыг хүлээн авч уулзан, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэсэн юм.

Мөн тэдний гавьяаг үнэлж "Цагдаагийн алдар" тэмдгээр шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гардуулж, хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм.

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж явах замдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг шуурхай арга хэмжээ авч унтраасан юм.

Тэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нарыг галын аюулд өртөж амь насаа алдахаас хамгаалж, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. 

 



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guest(202.9.40.139) 2025 оны 03 сарын 13

баяр хүргье

1  |  0
zochin(202.21.106.120) 2025 оны 03 сарын 13

bayar hurgie zaluusdaa hunii ami avarsand. Uram hairla zaluusdaa

1  |  0
zochin(202.9.40.66) 2025 оны 03 сарын 13

eNE 2 SHOU HIISEN

1  |  0
zochin(84.139.104.45) 2025 оны 03 сарын 13

Ajil aa l hijsen humuust zol nemj yaadag jum. Zugeer suugaad surzan, neg jum bolohoor l Sensation bolgood. Mongon shagnal ogood l. Tsagdaa, huulijn bguullaga hun avrah, hun hamgaalah l zorilgoor ajildag bish bil uu.

1  |  0
Top