Монгол бөхөн мялзан төст өвчнөөр олон тоогоор хорогдсоныг мэргэжлийн байгууллага мэдээлж буй юм. Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж, үрэгдсэн байна. Хоёр аймгийн есөн сумын нутагт 693 орчим бөхөн үхэж, хорогджээ. Тухайлбал, Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт өвчлөл гарсан байна.
Хүйсийн говь, Дөргөний хүрэн талыг халдварын голомтод бүс хэмээн зарлаж, Шаргын говийг тусгаарлах, бөхөн бэлчээрлэх хоёр гол замд пост гарган хамгаалж байгаа ажээ. Одоогийн байдлаар 4100 гаруй бөхөн, 32 хар сүүлтийн сэг зэмийг устгаад байгаа юм байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )